Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Идэрчүүдийн U-17 насны тэмцээн өндөрлөлөө

GD Star Rating
loading...

2011 оны 6-р сарын 14-ний өдрийн эхний тоглолт Хүрэл медалийн төлөө “Дархан Хаан Хүнс”-“Бамбар” багууд учраа тааран тоглолоо. Энэ тоглолтонд эхний гоолийг 19 дэх минутанд П.Энхболд хийж гоолийн салхийг хагалсан бол үүнээс хойш бүх зүйл тодорхой болж эхний хагас 5:0 харьцаатайгаар өнгөрлөлөө.

Харин 2-р хагаст Бамбар багийн Мишээл нэр төрийн 1 гоолийг 50’-нд хийж тоглолтын харьцааг 5:1 болгосон ч “Дархан Хаан Хүнс” баг дахин 3 гоол хийж илт давуу хожлоор өндөрлөсөн.

П.Энхболд 3 гоол, Б.Цэрэнбаяр 2 гоол, Б.Цогтбаяр 1 гоол тус тус хийлээ. Гэхдээ энэ нь багийн бүх тамирчин дасгалжуулагчдын нүр их хөдөлмөрийг үр дүн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Зүүнхараа аймгийн “Бамбар” баг хөдөө орон нутгаас оролцож шөвгийн дөрөвт үлдсэн гэхэд ирэх жил аварга болох өндөр магадлалтай юм. Орон нутгийн хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих үүднээс МХБХолбоо хөлбөмбөгийн бөмбөгийг тэмцээнийи 4 дүгээр байранд орсон Зүүнхараагийн “Бамбар” клубт гардуулан өглөө.

Тэгвэл аваргын төлөө “Хоромхон”, “Сэлэнгэ Пресс” баг хоорондоо тоглосон бол үзэгчид хэн нь аварга болох бол гэж тааж ядан байлаа. Харин I хагас 1:1-ээр өндөрлөсөн нь үзэгчдэд улам эргэлзээ төрүүлж эхэлсэн байна. 10’-нд “Хоромхон” багийн Мөнхцэнгэл гоолийг салхийг хагалсан бол тус багийн 17’-нд Мөнх-Оргил орж явсан гоолонд гар хүрч улаан картны эзэн болсон бол “Сэлэнгэ Пресс” баг 11-н цохилтыг алдсан хэдий ч 29’-нд Содбаяр хариу гоолийг хийсэн юм. II хагаст “Сэлэнгэ Пресс” багийн тоглолт нэг л орж өгсөнгүй, илүү тоглогчийн ч боломжоо ашиглаж чадсангүй хаалгандаа гоол алдсаар байлаа. “Хоромхон” багийн гоолийн эзэд болох Улсболд 1 гоол, Мөнхцэнгэл 3 гоол хийснээр тоглолт 4:1 хаьцаатайгаар өндөрлөж, 2011 оны U-17 насны аварга багаар ХОРОМХОН баг тодорлоо.

МХБХ-ноос зохион байгуулж байгаа дараагийн тэмцээнүүдийг хуваарийг танилцуулъя. Үүнд:

  • “Боргио Цом”                                                                                      2011/06/12-2011/07/09
  • “Аймгуудын цом”                                                                                2011/06/15-2011/06/21
  • Ахмадын УАШТ                      4 нас                                                    2011/06/22-2011/06/25
  • Хүүхдийн хөлбөмбөгийн зуны зуслан Нарлаг, Жавхлант                    2011/06/16-2011/08/17
  • Монгол-Мъянмар  ДАШТ-ний урьдчилсан тоглолт                        2011/06/29-ны 18,30 цагт
  • Нийслэл лиг 2 дугаар тойрог                                                               2011/07/28-2011/09/16

 

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

GD Star Rating
loading...
Идэрчүүдийн U-17 насны тэмцээн өндөрлөлөө, 8.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. magnai21 says:

    Шигшээ багийн Мьяанмартай хийх тоглолтын талаарх мэдээлэл, билет, цаг эн тэрийг мэдээлэх боломж байна уу?

    GD Star Rating
    loading...
  2. SN says:

    udahgv medeelluud tsatsagdah bolnoo..odoogoor todorhoi bus baina..

    6 saryn 29nd toglolt yavagdana

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: