loading...
“Бостон Брюинз” 39 жилийн дараа “Стенлийн цом”-ыг эргүүлэн авлаа. Ванкувер хотын “Rogers Garden” ордонд явагдсан цувралын 7 дахь тоглолтонд талбайн эзэн “Кэнакс”-ыг ялна гэж бооцоо тавьсан хүмүүс их байлаа. Учир нь 7 дахь тоглолтонд талбайн эзэн баг ялдаг бичигдээгүй хууль “Стенлийн цом”-д бий. Гэвч Бостон түүхийг шинээр бүтээж 4-0-ээр өрсөлдөгчөө буулган авснаар 1972 оны амжилтаа давтлаа. Тэр жил “Брюинз” “Нью Йорк Рэйнжерс”-ийг мөн 7 тоглолтоор буулган авч байсан юм.
Шигшээ тоглолтын MVP-гээр “Бостон”-ы хаалгач “Танк” Тим Томас тодорлоо. Тэрээр энэ үдэш өөр лүүгээ ирсэн 37 цохилтыг амжилттай хааж плэй-оффт хамгийн олон шайб хаасан хаалгач боллоо. (798) Финалын цувралын турш Томасын хаалганд “Кэнакс” ердөө найман шайб л оруулж дөнгөсөн.
Тэрээр эхний тоглолтуудад бага зэрэг алдаа гаргаж баг нь дараалан ялагдал хүлээсэн. Гэхдээ 3 дахь тоглолтоос Тим Томас өөрийнхаа жинхэнэ чадварыг харуулж хаалгандаа ердөө гурван л шайб алдсан юм. Түүний гайхалтай тоглолтын ачаар Бостон удаан хүлээсэн цомоо авлаа гэж болохоор байна.
NHL-д анхны улирлаа өнгөрөөж байгаа Брэд Марчанд 7 дахь тоглолтонд 2 шайб оруулж, 1 дамжуулалт өгч гайхалтай тоглолоо. Тэрээр эхний үеийн 14:37 дэх минутад Патрис Бержеронд эхний гоолын дамжуулалтыг өгсөн. Улмаар 2 болон 3-р үед дараалан эсрэг багийнхаа хаалгыг мялааж багтаа ялалт авчирсан. Үлдсэн нэг шайбыг Бостоноос Бержерон 2-р үеийн дундуур оруулсан. Бержерон NHL-ийн түүхэнд 25 дахь “”Triple Gold Club”-ийн гишүүн боллоо. Өдгөө 25 настай тэрээр 2004 оны ДАШТ, 2010 оны Олимпод магнайлсан бол энэ жил цуглуулгаа бүтэн болголоо.
Мөн энэ улирал дуусгаад зодог тайлж буй алдарт Марк Рекки тоглолтыг нэг дамжуулалттай дуусгалаа. Тэрээр плэй-оффыг 14 оноотой дуусгаж карьерийнхаа 3 дахь Стенлийн цомыг хүртлээ.
loading...





saihan bna oo. tim tomas uneheer sain bailaa. heleh ug algaaa.
loading...
Manchester United, Dallas Mavericks, Boston Bruins geed saihan baina aa.
loading...