Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Боулинг » Боулингийн УАШТ өрсөлдөөнтэй явагдлаа

GD Star Rating
loading...

Монголын Боулингийн Холбоо 2011 оны УАШТ-ээ 6-р сарын 10,12-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн шинээр байгуулагдсан боулингийн төвд амжилттай зохион явуулж, 7 клубийн эрэгтэй 47,эмэгтэй 20,нийт 67 тоглогч сонгон шалгаруулалтаас эрхээ аван оролцлоо.

Тэмцээн эрэгтэй,эмэгтэй ганцаарчилсан,хос,мастерын гэсэн 6 төрлөөр болж,медалийн эзэд шагналаа гардав.Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 16 шилдэг тоглогч чансааны оноогоор шалгаран оролцсоноос нэг клубийн 3 тоглогч,С.Дэлгэрцэцэг,Л.Баясгалан,С.Мөнх-Эрдэнэ/бүгд Big Bowling/ нар бүх медалийг бөөнджээ.Эрэгтэйчүүдийн энэ төрөлд шилдэг 39 тоглогч шалгаран өрсөлдсөнөөс өмнөх 2 жилийн УАШТ-ий алт,мөнгө,хүрэл медальт,1-р зэргийн тоглогч Д.Зоригт /Green Strikes/ 190,33 дундаж оноогоор түрүүлэн,алтан медалиа ихэрлүүллээ.

Харин залуу тоглогч Б.Батхүү/Big Bowling/ 176,50 дундаж оноогоор анх удаагаа мөнгөн медаль авсан бол өнгөрсөн жилийн УАШТ-ий мастерын ангилалд 5-р байрт шалгарч байсан,2-р зэргийн тоглогч  Ц.Батжаргал /Double-X/ болон хот,улсын олон удаагийн аварга,1-р зэргийн тоглогч Г.Сундуйжав/Big Bowling/ нарын дундаж оноо /175,00/ тэнцэж,хоёулаа хүрэл медалийн эзэд болцгоов.

Эрэгтэйчүүдийн хос тоглолтонд 48 тоглогч 24 хос болон оролцсоноос Д.Чулуунбаатар-Д.Нацагдорж /Мишээл/ нар 179,33 дундаж оноогоор анх удаагаа түрүүлж,Б.Батхүү-О.Батбаатар/Big Bowling/ 174,50 дундаж оноогоор,мөн анх удаагаа үзүүрлэн, Б.Батхүү 2 дахиа медалийн тавцанд зогслоо.

Хүрэл медалийн эздээр Ж.Энхжаргалан-С.Батзориг/300 клуб/ нар 173,16 дундаж оноогоор тодорлоо.1-р зэргийн тоглогч С.Батзориг өмнө нь УАШТ-ээс 3 медаль авч байсан аж. ‘

Эмэгтэйчүүдийн хос тоглолтонд 9 хос өрсөлдөж,Х.Өлзийхорол-С.Дэлгэрцэцэг,Т.Туул-С.Мөнх-Эрдэнэ/бүгд Big Bowling/,Ш.Гэрлээ-З.Гэрэл/Green Strikes/ нарын хос алт,мөнгө,хүрэл медалиар энгэрээ мялаалаа.1-р зэргийн тоглогч Х.Өлзийхорол,Ш.Гэрлээ нар нь өмнөх 2 жилийн УАШТ-д ээлжлэн түрүүлж байсан туршлагатай тоглогчид юм.Тэмцээний эрэгтэйчүүдийн мастерын ангилалд ганцаарчилсан болон хос тоглолтын нийлбэр 9 тоглолтын дүнгээр шилдэг 15 тоглогч нэмэлт 2 тоглолт хийн,хагас шигшээд 4 тоглогч шалгарснаас Г.Сундуйжав/Big Bowling/ 192:181  185:206

195:169 Ж.Энхжаргалан/300 клуб/,Б.Эрдэнэбат/Green Strikes/ 191:182  165:155  М.Очбаяр/Big Bowling/ нар хожиж,аваргын алтан медалийн төлөө өрсөлдөн,Г.Сундуйжав/Big Bowling/ 168:163  190:167 Б.Эрдэнэбат/Green Strikes/ 2:0-ийн харьцаагаар буулган авснаар хамгийн гол шагналын эзнээр тодорсон бол 2-р зэргийн тоглогч Б.Эрдэнэбат анх удаагаа дэд аварга болжээ.

Хүрэл медалийн төлөө Ж.Энхжаргалан/300 клуб/ 199:178  160:161  173:172  М.Очбаяр/Big Bowling/ нар тоглон,сүүлийн 2 тоглолт ганц ганцхан онооны зөрүүгээр хожилцлоо.Шийдвэрлэх 3 дах тоглолтын хамгийн сүүлийн шидэлтийг М.Очбаяр/Big Bowling/ хийх үед 8 оноо авбал тэнцэх,9 оноо авбал хожих хувилбар дээр 7 оноо авснаар Ж.Энхжаргалан/300 клуб/ 2 дах хүрэл медалиа гардлаа.

Анх удаагаа зохиогдож байгаа эмэгтэйчүүдийн мастерын ангилалд ганцаарчилсан болон хос тоглолтын нийлбэр 6 тоглолтын дүнгээр шилдэг 8 тоглогч нэмэлт 2 тоглолт хийн,хагас шигшээд 4 тоглогч шалгарч,цааш хасагдах журмаар өрсөлдөж,1-р зэргийн тоглогч С.Дэлгэрцэцэг/Big Bowling/ түрүүлснээр эмэгтэй тоглогчдоос нэг жилийн УАШТ-ээс 3 алтан медаль авсан анхны өвөрмөц амжилтын эзэн болов.

Мөнгө,хүрэл медалийг Х.Өлзийхорол/Big Bowling/, Т.Дорждэрэм/Green Strikes/ нар авчээ.Тэмцээний өндөр онооны шагналыг эрэгтэйчүүдээс 234 оноогоор Д.Зоригт/Green Strikes/,эмэгтэйчүүдээс 211 оноогоор Х.Өлзийхорол/Big Bowling/ нар тодорлоо.Мөн Д.Сэлэнгэ,С.Жаргалсайхан,А.Дашсугар нарын шүүгчид зэргийн үнэмлэхээ гардан авсан байна.

 

 

GD Star Rating
loading...
Боулингийн УАШТ өрсөлдөөнтэй явагдлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: