Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, Италийн хөлбөмбөг » Леонардо ачаа тээшээ баглаж эхэлжээ

GD Star Rating
loading...

Интер Миланы ерөнхийлөгч Массимо Моратти Леонардаг багаасаа явах болсныг албан ёсоор зарлалаа. Бразил дасгалжуулагчын дараагийн зогсоол Францын “ПСЖ” болох магадлал өндөр байна. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр Рафаел Бенитезийн халааг авч амжилт нь уруудаад байсан Интерийн дасгалжуулагч болсон юм. Түүнийг ирснээс хойш багийн амжилт дээшилсээр улирлын төгсгөл гэхэд лигийн аман хүзүүнд орж чадсан. Гэвч Леонардо “Сан Сиро”-д үргэлжлүүлэн ажиллах хүсэлгүй байгаа аж.

Gazzetta dello Sport-ийн мэдээлж байгаагаар  ”ПСЖ”-г эзэмшдэг Катарын хөрөнгө оруулагчид Леонардотой уулзсан гэнэ. Хоёр талд цалин мөнгөний тал дээр тохиролцож чадвал гэрээ байгуулахад тун ойрхон байгаа аж.

Моратти эхэндээ энэ бүхнийг үгүйсгэж байсан. Гэвч бүх зүйл нэгэнт тодорхой болсон учраас эцсийн хариултыг хэвлэлийнхэнд өглөө.

Леонардогийн орыг хэн залгах нь тодорхой бус байгаа ч Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч асан Марсела Бьелсагийн нэр яригдаж байна.

GD Star Rating
loading...
Леонардо ачаа тээшээ баглаж эхэлжээ, 9.6 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: