loading...
Европын хөлбөмбөгийн улирал өндөрлөхтэй зэрэгцээд энэ сэдвээр дагнан бичдэг тоймчид улирлын шилдгүүдийг нэрлэдэг уламжлалтай. Алаг бөмбөгийн хорхойтнууддаа зориулаад Италийн хөлбөмбөгийн лиг буюу “Сери А”-гийн бэлгэдлийн шигшээд хэн, хэн багтсаныг сонирхуулъя. “Сери А”- гийн энэ улирал ширүүн өрсөлдөөнтэй болсноос гадна олон залуу хөлбөмбөгчнийг нээн харуулсан гэдгээрээ онцлог юм. Энэхүү “шигшээ”-д “Милан”, “Удинезе”-гийн тус бүр гурван тоглогч багтжээ.
ХААЛГАЧ
Кристиан Аббьяти (Милан)
Өнгөрсөн улиралд тэр хүнд гэмтлийн ул маас олон тоглолт өнжиж, үндсэн бүрэлдэх үүний байраа Амелиад алдсан. Клубийн удирдлагууд түүний эргэн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бөгөөд Аббьяти ч энэ итгэлийг найдвартай тоглолтоороо харуулж, багаа 18 дахь түрүүгээ авахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
ХАМГААЛАГЧ
Кристиан Мажо (Наполи)
“Сампдори”-г амжилттай удирдаж байсан В.Маццари “Наполи”-д ирснээр Мажод өөрийгөө нээн харуулах боломж бүрд сэн. Мажо түүний удирдлага дор ур чадвараа улам ахиулж, олон талт тоглогч болж чаджээ. Түүний хариуцдаг баруун жигүү рээр нэвтрэх аргыг өрсөлдөгч багууд нь эрэлхийлсээр ирсэн ч амжилтад хүрсэн нь үгүй.
Тьяго Сильва (Милан)
Бразил залууд сул тал гэж алга. Зүүн, баруун аль ч хөлөөрөө чадмаг тоглодог тэр – бээр нуруу нам ч гэсэн агаарт сайн ту лалдана. Мөн тоглолтын хэмнэлийг урьд чилан мэдрэх чадварыг нь олон хүн шагшин маг таж байна. Сильва нэг бус тоглолтод арын хагас хамгаалалтын байрлалд тоглож, өө рийгөө универсаль хөлбөмбөгч болохыг харуулаад авсан.
Кристиан Сапата (Удинезе)
24 настай колумб залуу байрлалаа хэрхэн зөв эзлэхийг хэнээс ч дутахгүй мэднэ. Тиймдээ ч “Удинезе”-гийн төвийн хам гаалалтын байрлалд өрсөлдөгчгүйгээр сонгогдсон юм.
Федерико Бальцаретти (Палермо)
30 настай тэрбээр 10 гаруй жил Италийн лигт тоглож байгаа боловч энэ жил л өөрийнхөө ямархуу авьяаслаг тоглогч болохыг бусдад мэдрүүлсэн юм. Түүний найдвартай тоглолт шигшээ багийнхны ан хааралд өр төж, “Скуадра Аззурра”-гийн тө лөө дөрвөн ч тоглолт хийгээд амжлаа. Феде рико зөвхөн хамгаалаад байлгүй довтолгоонд маш их дэм болдог бөгөөд нийт долоон оновчтой дамжуулалт өгснөөс энэ нь харагдана.
ХАГАС ХАМГААЛАГЧ
Кевин-Принс Боатенг (Милан)
Өнгөрсөн оны наймдугаар сард тэр дуу лиан шуугиан, итгэл найдвар дагуулан “Милан”-д ирж байлаа. Кевин “улаан-харууд”- ын тактик, тоглолтын арга барилд дорхноо дасан зохицсоноор үндсэн бүрэлдэхүүний сольшгүй тоглогч болж чадсан юм. Түүний гайхалтай тоглолтыг үнэлсэн “Милан” клубийн удирдлагууд зээлийн хугацаа нь дуусангуут “Женоа”-гаас бүрмөсөн худалдаж аваад байна.
Андерсон Эрнанес (Лацио)
Ер бусын бөмбөг эзэмшилт, эзнээ олсон дамжуулалт, зүүн хөлийн үхлийн цохилт. Энэ бол “Лацио” багийн гол хөзөр болсон Эрнанесийн нэрийн хуудас. Бразил залуу Италийн нийслэлд өнгөрүүлсэн эхний улирал даа 11 гоол оруулсан нь муугүй үзүүлэлт юм.
Алексис Санчес (Удинезе)
Хурдтай, техниктэй энэ залуу “Сери А”- гийн гол нээлт байлаа гэж хэлэхэд буруудахг үй байх. Бүр нэгдүгээр сард Европын ТОП клубүүд түүнд санал тавьж байсан нь нэгийг өгүүлнэ. Тэр үеэс хойш чили эр бүр ч сайн тоглож, багаа Аваргуудын лигийн эрх бүхий дөрөвдүгээр байрт шалгаруулсан болохоор үнэ ханш нь бүр ч нэмэгджээ. Өдгөө түүний араас “МЮ” тэргүүтэй томчууд хөл алдан хөөцөлдөж байна.
ДОВТЛОГЧ
Эдиносон Кавани (Наполи)
Уругвай довтлогч “Ювентус”, “Сампдори”, “Лацио”-гийн хаалганд хет-трик хий сэн тоглолтоороо балиашгуудын хайр та ларх лыг хэдийнэ хүлээсэн. Тэрбээр өн гөр сөн улиралд Италийн лигт 26, Европын лигт долоо, нийт 33 бөмбөг оруулсан нь довтлогч нар дотроо дээгүүр орох үзүүлэлт юм.
Самуэль Это’О (Интер)
Камерун эр 2010-11 оны улиралд маш сайн тоглосон хэрнээ олны анхааралд тө- дий лэн өртөөгүй нь гайхалтай. Тэрбээр энэ улиралд лигтээ 21, нийт тэмцээнүүдэд 37 гоол оруулснаас гадна 15 оновчтой дам жуулалтаар багийнхандаа тусалж, дэлхийн хэмжээний довтлогч гэдгээ дахин нотолсон юм.
Антонио ди Натале (Удинезе)
33 настай ди Натале хоёр улирал дараалан “Сери А”-гийн мэргэн буучаар тодорсон. Түүний урамтай тоглолтын ачаар баг нь Аваргуудын лигт тоосоо өргөх боломжтой болоод байна.
Г.БАЯРСАЙХАН
loading...




Alexis Sanchez orson n tun zow uneheer sn toglogch delhiin awargaar ooriigoo sn haruulsan Barcad iruul goyoo
loading...
hrin irkd l bgda ircheesei
loading...
barcad ochwol garaand garhimu garwal heniig suulgahiin garaand garahgui bol ochij yadiin
loading...
zl zl barca ter dovtlogchdoo avjil bai . iniesta barca 2 zonood irher goal orulhin harnaa. fabre irchul zl zl . ern barca zlaa
loading...
Barca barca l gexiin fucking actors
loading...
ih goe dovtolgoonii bag burdsen bna.
loading...