Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Тоттенхэм » “Челси” Модричийн төлөө…

GD Star Rating
loading...

Тоттенхэмийн хагас хамгаалагч Лука Модричийг авахаар 22 сая фунтын санал Челси  илгээжээ. Гэвч “Сперс” ердөө хоёрхон цагийн дараа татгалзсан хариулт өгсөн гэнэ. Гэхдээ илүү сайжруулсан санал дахин хүргүүлэхээр Челси бэлдэж эхэлжээ.

Роман Абрамович Аваргуудын лигт түрүүлэх хүсэл нь дахин нэг жилээр хойшилсон учраас өмнөхөөс хүчтэй нөөц сайтай баг бүрдүүлэхээр санаа шулуудсан. Тэрээр багийн нас болон нөөц гээд бүх зүйлийг сайжруулах  төлөвлөгөөтэй байгаа аж. Тоттенхэм энэ жил Аваргуудын лигийн эрх авч чадаагүй болохоор Модричийн сэтгэлийг татахаар Челси оролдож байна. Гэвч Харри Реднапп түлхүүр тоглогчоо зарахгүй хэмээн үгүйсгэсээр.

“Хэрвээ МанЮ, Челси гэсэн багууд Лукагийн толгойг Аваргуудын лиг, өндөр цалингаар эргүүлж чадна гэж бодож байгаа бол алдаж л байна даа. Манай баг түүнийг явуулахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн. Хэрвээ Лука багаас явах юм бол бид тун хэцүү байдалд орно”

Харин Лука Модрич өөрөө энэ талаар

“Би одоохондоо Тоттенхэмийн тоглогч хэвээр байна. 7 сарын 7-ноос багийнхантайгаа хамт шинэ улирлын бэлтгэлдээ гарна. Арилжаа наймааны талаар ярих хангалттай цаг надад байна. 8 сарын 31 хүртэл юу ч болж болно шүү дээ” гэлээ.

 

GD Star Rating
loading...
"Челси" Модричийн төлөө... , 9.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. grubby manu says:

    manaid irsen n deerdee. ter ijil guistnuud der ochod er n l demii bh. tsom avii l gej bga bol manud ir

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: