loading...
АС Миланы фенүүдийн хувьд тун сайхан дурсамжтай нэгэн улирал өндөрлөөд удаагүй байна. 2006 оны Калчиополигийн хэргээс хойш Италид доминант байсан Интерийн ноёрхлыг тэд унагаж түүхэн дэх 18 дахь лигийн түрүүгээ хүртлээ. Массимо Аллегригийн залуусын замд бэртэл гэмтэл, үл ойлголцол гээд олон асуудал тулгарч байсан. Гэвч тэд замын дундаас бууж өгөлгүй тэмцсээр барианы зурваст түрүүлэн гишгэлээ.
Яг одоо Миланд хуучны тоглогчид халаагаа өгөх шилжилтийн үе явагдаж байна. Зеедорф, Пирло, Неста, Инзаги гэсэн Миланы нэгэн үеийн домгуудын эрин дуусаж Пато, Ибра, Кассано, Тьягу Силва, Боатенг гэсэн шижигнэсэн залуус багийн шинэ үеийг эхлүүллээ. Ингээд өнгөрч буй улиралд Миланы шилдэг нь хэн байсныг тодруулья.
Нас : 33
Тоглолт : 40
Клин-шит : 21
Шар/улаан хуудас : 2/0
Дида чөлөөт агент болж багаасаа явснаар АС Миланы хаалгачын байрлал асуудалтай болж ирсэн. Харин энэ хүнд үед Дидагаас өмнө Миланы номер 1 хаалгач байсан хал цэрэг Кристиан Аббьяти эргэн ирж багаа аварлаа. Тэрээр улирлын турш ид үеийнх шигээ гайхалтай тоглож олон чухал тоглолтонд багаа аварсан. Энэ улиралд Аббьяти нийт 40 тоглолт хийснээс 21 удаа хаалгаа хуурай манажээ.
Дэлхийн шилдэг хаалгачид ч ийм өндөр үзүүлэлт ховорхон үзүүлдгийг та бүхэн мэдэх байх. 99 онд Миланыг Сери А-д түрүүлэхэд Аббьяти дөнгөж шинээр гарч ирж байсан залуу хаалгач байлаа. Харин 10 жилийн дараа эргэн ирж баатрын дүрээр дахин аварга авч байгаа нь сэтгэл хөдөлмөөр явдал. Аббьятигий шилдэг хаалтууд Миланы энэ жилийн амжилтын түлхүүр байлаа.
2. Златан Ибрагимович (Довтлогч)
Нас : 29
Тоглолт : 40
Гоол/дамжуулалт : 20/11
Шар/улаан хуудас : 9/2
Очсон газар болгондоо амжилт дагуулж явдаг Златан энэ уламжлалаа Миланд ч тасалсангүй. Тэр одоо таван өөр лигийн найман лигийн түрүүтэй тоглогч боллоо. Хөлбөмбөгийн түүхэнд ийм амжилт үзүүлсэн тоглогч тийм ч болон биш.
Ибгаг өөлөх гэвэл гэвэл зан аашын доголдолтой л гэх байх.Гэлээ гээд яахав. Тэр үнэхээр сайн тоглож чадаж байна. Гоол хийж, багтаа тус байгаа хойно энэ бүхэн хэнд хамаатай гэж. Улирлын эхний хагаст Миланын хожил авах нь Ибрагаас шууд утгаараа хамаардаг байсан гэхэд хилсдэхгүй. Харин лигийн төгсгөл рүү бага зэрэг “дэггүйтэж” торгууль хүлээсэн учраас хэд хэдэн тоглолт өнжсөн.
3. Tьягу Силва (Хамгаалагч)
Нас : 26
Тоглолт : 39
Гоол/дамжуулалт : 1/1
Шар/улаан хуудас : 1/0
Эхний тойргоос эхлээд л Силва Миланы ар талыг “цементэлж” байсан гол хүн. Өмнөх улиралд ч гэсэн энэ мэт шилдэг тоглолт үзүүлж байсан. Гэхдээ энэ жил тэр ирээдүйтэй гэсэн тодотголоо гээж жинхэнэ ёсоор шилдгүүдийн эгнээнд орж ирлээ.
Улирлын төгсгөлд АС Милан түүнтэй 5 жилийн урт хугацаан гэрээ байгуулсан ч Челси, Барса зэрэг багууд авахаар идэвхитэй сонирхсоор байна. Алессандро Нестатай хамт найдвартай төвийн хамгаалалтын хослолыг Силва үүсгэж Миланыг лигийн аварга болоход томоохон ту хүргэлээ. Хамгаалагчын хувьд улирлын турш ганц шар хуудас гэдэг бахадмаар үзүүлэлт шүү.
АС МИЛАНЫ 2010/11 УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ
ТЬЯГУ СИЛВА
ГУРВАН ҮГЭЭР : ТОГЛОЛТЫГ УНШИХ ЧАДВАРТАЙ
ОНЦЛОХ АМЖИЛТ : ИНТЕРТЭЙ ХИЙСЭН ХОЁР ДЕРБИД ГАЙХАЛТАЙ ТОГЛОЖ ЭСРЭГ БАГИЙН ДОВТЛОГЧДЫГ БАРАГ ХӨДӨЛГӨӨГҮЙ ГЭХЭД БОЛНО.
Холбоотой нийтлэлүүд :
“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Реал Мадрид”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Челси”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Арсенал”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч
“Ливерпуль”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч
loading...







zaluu Milan bosoh n dee
loading...
Alakazaam-information found, probelm solved, thanks!
loading...
THPRO4 ycxyqhqhsbvj
loading...
peJBA1 rxyywimyfkwm
loading...