Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, МХБХ » Аймгуудын цомын урьдчилсан тоглолтууд өндөрлөлөө

GD Star Rating
loading...

МХБХ энэ жилийн “АЙМГИЙН ЦОМ-2011”-ыг аймгуудын хөлбөмбөгийн шигшээ багийн чансааг үндэслэн урьдчилсан болон шигшээ тоглолтуудаар явуулахаар шийдвэрлэсэн билээ. Нийт 21 аймгаас энэ жил 10 аймгийн шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгсөн болно.

Энэхүү 10 багийн 3 нь буюу Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ багууд өнгөрсөн жилийн эхний 3 байранд орсон үзүүлэлттэй тул үлдсэн 7 баг нь шигшээ тоглолтонд оролцох эрхийн төлөө хүч үзлээ. Хоёр хэсэгт тойргоор тоглосны үр дүнд A хэсгээс Ховд 1-ээр шалгарсан бол 2 дугаар байраар Дорнод, 3 дугаар байраар Сүхбаатар шалгарч, Өвөрхангайн шигшээ баг анхны тэмцээндээ оролцон, анхныхаа гоолыг хийснээр энэ жилийн тэмцээнээ дуусгасан байна.

Б хэсгээс Дорноговь 1 дүгээр байраар төвөггүй шалгарсан бол 2 дугаар байраар анх удаагаа тэмцээнд оролцож байгаа Баянхонгор 2 дугаар байраар шалгарч, Өлгийн хөлбөмбөгчид 3 дугаар байраар шалгарлаа. Хожвол шигшээ тоглолтод оролцох тун хариуцлагатай тоглолтыг Сүхбаатарын залуучууд алдсангүй 3:1-ээр хожин Өлгийн залуучуудыг нутгийн зүг хөлгийн жолоо залууллаа. Хагас шигшээд Дорнодчууд Баянхонгорынхонд хичээл зааснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон бол Дорнод, Дорноговьчууд үнэхээр гал гарсан тулааныг өрнүүлэн үндсэн цагт тэнцсэн байна. Торгуулийн цохилт Дорнодчуудад эергээр тусаж, тэд 5:4 харьцаатайгаар аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо.

3 дугаар байрын төлөө Дорноговийнхон боломжийг алдсангүй, Хонгор нутгийн залуучуудыг 6:1-ээр хожин 300,000 төгрөгний эзэн боллоо.

Аваргын төлөө үнэхээр гайхалтай тоглолтыг Монгол нутгийн зүүн, баруун аймгийнхан үзүүллээ. Энэ удаагийн тэмцээнд Дорнод аймгийн шигшээ багийг анх удаагаа “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар ивээн тэтгэн, оролцох бүх зардал, бэлтгэлийн болон тоглолтын хувцсыг гаргаж өгсөн нь тамирчдад ихээхэн урам зүриг хайрласан явдал боллоо. Энэ эрчээ ч тэд алдсангүй. Тоглолт дуусахаас 10 минутын өмнө тоог тэнцүүлэн торгуулийн цохилтоор Ховдынхноос илүү байж 4:3-ын харьцаатайгаар ялж, 500,000 төгрөгний эзэд боллоо. 2 дугаар байранд орсон Ховдын залууст ихээхэн боломж байсан хэдий ч 400,000 төгрөгийг халаасалсан байна.

Ийнхүү урьдчилсан тоглолт амжилттай явагдаж, шигшээ тоглолтын сугалаа явагдахад:

 

С хэсэгт

  1. Ховд
  2. Баянхонгор
  3. Дорнод
  4. Дархан-Уул

 

D хэсэгт

 

  1. Дорноговь
  2. Сэлэнгэ
  3. Сүхбаатар
  4. Орхон

 

Шигшээ тэмцээн 2011 оны 6 дугаар сарын 19-нд эхлэн 21-нд дүнгээ гаргана. Аварга баг  алтан медаль, 1,000,000 төгрөг, 2 дугаар байр мөнгөн медаль, 800,000 төгрөг, 3 дугаар байр хүрэл медаль 600,000 төгрөгний эзэн болно.

Улаанбаатарчуудыг төрсөн аймгийнхаа хөлбөмбөгчдийг хүрэлцэн ирж хөгжөөн дэмжихийг уриалж байна.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

 

GD Star Rating
loading...
Аймгуудын цомын урьдчилсан тоглолтууд өндөрлөлөө, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Хэха майр том том шоорт шаасан за за тэгээд амжилт хүсье Монголын залуучууддаа‼

    GD Star Rating
    loading...
  2. :D says:

    :D neeree tiim bnshd GL!!

    GD Star Rating
    loading...
  3. selenge!!! says:

    Selenge avna oo itgej bna

    GD Star Rating
    loading...
  4. quaresma says:

    eeeee dee ene temtseen u yahwee bas bolomjiin gehdee MXX shuugchee l solchih tehuu daraa jil alna harj bgaarai golognuud yun dornod yun orhon we nowshnuud

    GD Star Rating
    loading...
  5. od udq huwsguluus torno neg 5 nastai boy bur eemr ble. bi j bas oro muuhan toglodog oiytni ligt toglojisn. gehde ter beg 10 jiin dara bol gadadin ligt togloh batsan ble

    GD Star Rating
    loading...
  6. odod orhon selengees torohgue says:

    bijlegiig n uzhig huswel ican_gg@yahoo.com

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: