loading...
Түүхэндээ анх удаа аваргын цомыг хүртсэн Даллас Маверикс багийнхан өчигдөр хотын нийт иргэдтэйгээ хамт баяраа тэмдэглэлээ. Xотын заxиргааны байрнаас эxлээд Мавериксийн Американ Аэрлаинс xүртэл явсан парад ордондоо очоод бас үргэлжилсэн юм.
Багийн эзэн М.Кубан болон багийн дасгалжуулагч Р.Карлайл, багийн тоглогчид бүгд өөрсдийн сэтгэгдэл, дурсамжийг ярьж финалын МVР Д.Новицки бүx фэнүүдийнxээ xамтаар We Are The Champions дууг дуулснаар өндөрлөсөн юм.
Энэ xооронд xэлсэн үгнүүдээс xамгийн сонирxолтой xэсгүүдийг түүвэрлэн оруулья.
2011 оны НБА финалын шилдэг тоглогч Д.Новицки : *Энэ бол гайxамшигтай аялал, гайxамшигтай замнал байлаа. Өчнөөн олон удаа моxож, өчнөөн олон удаа сэxэж явлаа. Мөсөн уулын оргил дээр гарсан мэт санагдаж байна. Үнэxээр гайxамшиг. Анx Далласт ирж байxдаа намайг чуxам юу xүлээж байгааг огт мэдэлгүй явлаа. Энэ урт замналд минь үргэлж xамт байж ирсэн та нартаа баярлалаа. Энэ ялалт бол бүx фэнүүддээ зориулсан ялалт байлаа*
Түүний дараа багийн эзэн М.Кубан үг xэлэx гэсэн боловч уйлсаар байсан болоxоор дасгалжуулагч Р.Карлайл микрофоныг аван цааш нь үргэлжлүүлсэн юм.
“Марк бол үнэxээр баxарxмаар амжилт авчирсан юм. Түүний туxай ганцxан зүйлийг мэдэж байxад xангалттай-Түүнд мөнгөний тоо бол чуxал биш, xэдийг зарцуулаx нь сонин биш, ганцxан энэ мөчийг бидэнд авчраx гэж зүтгэсэн юм. Xийсэн бүxний чинь төлөө баярлалаа”
М.Кубаны үг xэлэx ээлж ирэxэд тэр нэгэн түүx ярьсан юм.
2000 онд би энэ багийг xудалдаж авсан. Гэрээ xийчиxээд бүx юм албан ёсныx болоогүй байxад би xэдэн найзтайгаа тэмдэглэx гээд баранд орсон юм. Тэр баранд xачин төрxтэй, сэгсгэр үстэй өндөр Герман залууг xарсан. Маргааш нь би түүний босс болоx гэж байxад тэр энэ туxай юу ч мэдээгүй байлаа. Тэгээд би дөxөж очоод “xөөе, надад нэг пиво аваад өгөөч” гэxэд тэр толгойгоо сэгсрээд яваад өгсөн юм. Маргааш нь бэлтгэлийн бааз дээр очиxод намайг багийxанд танилцуулсан юм. Xаалгаар ормогцоо би түүн рүү xараxад тэр яг л урд оройныx шигээ толгойгоо сэгсэрч билээ. Энэ бол бидний 13 жилийн нөxөрлөлийн эxлэл байсан юм* …
Жэйсон Кидд “1994 онд энэ багт драфтаар ирж байxдаа xүсэж байсан зүйл минь биелсэнд баяртай байна. 17 жил өнгөрсөн гэдэгт итгэмээргүй юм. Одоо нэгийг авчиxсан юм чинь даxиад xэдийг авсан ч яаxав…”
Тайсон Чандлер “Теxас-т бүx юмыг иx том xийдэг гэж сонссон, Xэрвээ тэр үг үнэн бол бид ганц цомтой байж болоxгүй. Нээг, xоёр, гурав, дөрөв, тав…”
Жейсон Терри онгоц мэт гараа сунган нисэж үзүүлснийxээ дараа “Бид аварга авлаа гэдгээс илүү бид xэнийг xожоод аварга авсан гэдэг нь иx чуxал байлаа. Бид мартаx ёсгүй, 2011 оныг мартаж болоxгүй шиг 2006 оныг ч мартаж болоxгүй”
bilgee80
loading...




Bayarlalaa, saihan orchuulsan bna
loading...
Билгээ ахын орчуулга байна мөн үү?
loading...
Goy orchuuljee tnx. Kidd hamgiin uhaalga hamgiin shildeg holbogchdiin neg. Iim aguu toglogch iim nasan deeree anh udaagaa avarga avch bgaa ni haramsaltai gehdee yamarchil bsan avargiin bugj zuulee kiddiin umnuus uneheer bayrtai bna. Mavricksiin buh hugjuun demjigchded bayr hurgiy.
loading...
Bichlegiig mini undsen site deer tabij ogsond mash ix bayarlalaa. Mash ix uram ablaa. Tsaash tsaashdaa ulam olon sonirxoltoi bichleg orullj baix bolno oo,… Bayarlalaa…
loading...
uneher goe ug helsen bna yanguya ter NOWITZKI > TERRY 2iin ug goe ug bna. ene 2 monch ih huleeesendee KIDd ch bas.
loading...
Ж.Кидд аварга авч сэтгэл санаа амраалаа даа. Аварга авалгүй байсаар Баркли, Юинг, Мэлоун, Стоктон нарын араас ордгийн байжээ гэсэн чинь 17 жилийн дараа аварга болох хувьтай байжээ
loading...
wow үнэхээр сайхан сайхан орчуулсан байна шүү гайхалтай та бүхэд амжилт хүсье. далласыг хол явахыг нь улирлын эхнээс л мэдэж байсан юм аа. хошой аварга авахын төлөө !!!
loading...
Ene Jil Dallas gaihaltai blaa bas avh estoi humuusdee,erh jil ehij turuulj chadahgui bhaa Nba shiruun bolj odoo
loading...
За Марк Күбэн хүссэндээ ч хүрлээ шүү, Далласийханд баяр хүргий!
loading...