Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, 8.Булангууд, Онцлох, Хөнгөн атлетик » ЗАМЧЛАГЧ

GD Star Rating
loading...

Спортын хатан хаан хэмээн хөнгөн атлетикийг өргөмжилдгийг юуны өмнө эхлээд биччихье. Яагаад тийн нэрийдэх болсны учир шалтгааныг уншигч бүр өөр өөрийнхөөрөө тунгаан бодвол танин мэдэхэд илүү өгөөжтэй биз. Монголын хөнгөн атлетикч Б.Сэр-Од эх орныхоо нэрийн хуудас болсоор өнгөрсөн арваныг үдээд шинэ арванд улам алдаршиж явна. Түүний сонгосон зам, үзүүлсэн амжилтыг сонсоод хүмүүс холын зайн гүйлт буюу марафоныг эр зориг, тэвчээр, хурд хүч, ухаан сорьсон хатуу ажил, хүнд хөдөлмөр гэдгийг хүлээн зөвшөөрдөг болжээ.

2011.IV.17. Лондоны олимпийн их наадамд эх орныхоо нэрийн хуудас болж оролцох Монгол Улсын тамирчдын бүртгэл энэ өдөр албан ёсоор эхэлж таарав. Тэр эр хэм үйлсийг эхлүүлсэн эзэн нь Алтай нутгийн унаган хүү Бат-Очирын Сэр-Од.

Мон го лоос Лондоны олимпийн наадамд оролцохоор шалгаран оролцогчдын анхдагч буюу замчлагч ер нь цагаан мөртэй, булган сүүл тэйг спортын хүрээнийхэн андахгүй ээ. Түмэнд танил тамирчны спортын замналыг товчхон ч гэлээ эхлээд өгүүлэхэд илүүдэхгүй нь мэдээж.

Цэцэрлэгт байхаас нь эхэлсэн ажил

Сэр-Одын ээж Д.Долгорын яриа цөөнгүй зүйлийн учгийг тодотгож өглөө. “Сэр-Од маань хоёр эгч, нэг эмэгтэй дүүтэй юм шүү дээ. Миний хүү тахиатай. 1981 оны хуучаар гарсан хүүхэд.

Аав минь зээ хүүгээ бөх болгоно гээд үеийнхэнтэйгээ ярина аа. Та бараг мэдэх байлгүй. Манай аав Маналжавын Дүгэр 1952 онд аймагтаа үзүүрлэн, дараа хэд хэд шөвгөрсөн аймгийн заан цолтой бөх. Би аавын саналыг дагуулаад хүүгээ үеийнхэнтэй нь барилдуулах санаатай. Хүү харин барилдах сонирхолгүй. Аав нь цэрэгжлийн багш байс наас тэгсэн ч юм уу, гүйж харайх л дуртай. Алтай хотын III цэцэрлэгт байхын гүйж, уралдах сонирхолтой нь илэрсэн юмдаг. Би цэцэрлэгийн багш нь ч хүүгээ барилдуулж сургаагүй.

Одоо бодоход тэр нь ч онож. Сэр-Одыг сурагч үед манайх нийслэлийн айл болж, хүү аравдугаар ангиа төгсөөд УБДС-ийн биеийн тамирын ангид орсноор цэцэрлэгээс эхтэй сонирхол нь мэргэжил болох нөхцөл нь бүрдсэн дээ. Дээд сургуулиа дүүргээд 2003 оноос цагдаагийн байгууллагад ажиллаж эхэлсэн. Оюутан байхдаа л улсын аварга болсон.

Улсын аваргын алтан медаль лав 20 гаруй бий. “Ээж минь, миний медалийг битгий тоолж байгаарай, яс тоог хүнд хэлэх онцгүй” гэсэн болохоор би танд тодорхой биш тойм тоо л хэллээ. Түүнээс биш хүүгийнхээ медалиудын тоог мэдэлгүй яах вэ, аав ээж хоёр нь”.

Уралдаан бүр нь түүх өгүүлэх учиртай

Хүүхэд ахуй насандаа 1997 онд улсын аварга шалгаруулах холын зайн уралдаанд насанд хүрэгчидтэй хурд сориод авсан анхны медаль нь Сэр-Одын баялаг цуглуулгын эхийг тавьжээ. Тэр цагаас хойш дотоод, гадаадын уралдаан тэмцээнээс авсан амжилт, ялалтыг нь илэрхийлэх метал цуглуулга нь талийж. Тодруулбал өнгөрсөн арванд Бээжингийн олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медаль, алтан цом аваад ирж байлаа.

Энэ зууны ууган медалиа ОХУ-аас авсан тамирчин. Хагас марафон гүйлтээр Новосибирскт түрүүлээд авсан алт. Бүтэн марафоны мөн чанарыг таних, өөрийнхөө цаашдын зорилгыг эргэлт буцалтгүй тодорхойлох тохиол таарснаа нэгэнтээ тэр өгүүлсэн.

2002 оны өвөл Хонконгод 30 гаруй орны 1500 тамирчин 42.195 км зайд хурд сорьжээ. Мэдээжээр нэг хэсэг нь өрсөлдөгчөө төдийгүй өөрийгөө ялж дийлэлгүй замаас гарч үзэгчдийн эгнээнд нийлж. Монгол залуу зүтгэсээр барианд ороход 2 цаг 45 минутаар XXV байр гэсэн дүн гарчээ.

СэрОд өөрийгөө ч, өрсөлдөгчдийнхөө илт дийлэнх олныг ч тэгж яллаа. Чухамдаа эндээс Монголын марафончдын шинэ зам эхэлсэн гэхэд ташаарал болохгүй. Энэ ялдамд марафон гүйлтийн үүх түүхээс цөөн баримт хавчуулаад орхиё. Грекийн алдарт эмч Гиппократ (МЭӨ 430- 371) биеийн тамираар олон өвчнөөс урьдчилан сэргийлж, бас эмчилж болно гэж баталж.

Тэртээх он жилүүдэд холын зайн гүйгчдийг цэрэг дайны мэдээ дамжуулагчаар (одоогийн интернэтийн оронд) бэлтгэж, ашиглаж байсан баримтууд бий л дээ. Олимпийн анхны наадмын марафон гүйлтэд Грекийн тамирчин С.Луис түрүүлснийг түүхэн хөгжлийн утгаар нь аваад үзвэл гайхах зүйл биш.

Олимпийн анхны наадамд оролцогчид 42 км замд уралддаг байснаа 1924 оноос эхлээд 42.195 км зайд тэвчээр хурд сорьсоор өдий хүрэв. Сэр-Одтой уулзсан өдөр буюу 2011 оны тавдугаар сарын 23-наас өмнө тэр хилийн ча на даас л гэхэд 20 гаруй медаль авчирсныг дас гал жуулагч бөгөөд гэргий О.Оюунтуяа нь цухуйлгасан удаа тай.

Дасгалжуулагч, тамирчин хоёр оюутан байхдаа (УБДС) нэг баг, нэг амжилтын төлөө урал даж явсаар дотносжээ. Оюунтуяа ойрын зайд, Сэр-Од холын зайд гүйсээр бие биенээ тань сан байна. Монгол Улсын ойрын зайн шилдэг гүйгч, улсын аваргын 15 алтан медальт бүсгүйн ирээдүйн холын зайн гүйгчийг дасгалжуулах ажил үр дүнгээ өгсөөр буйг олон үгээр тайлбарлах хэрэг гүй байх. Дасгалжуулагч нь ч, тамирчин нь ч хөн гөн атлетикийн мөн чанарыг олон жилийн өм нөөс ухаарч, ялах ялагдахын зовлон жаргалыг хамт амсаж мэдэрч туршлагажиж яваа нь илэрхий.

Бээжин өлзийгөө хайрладаг

Сэр-Одын хувьд Бээжинд уралдах бүртээ шахам амжилт үзүүлдэг болж. 2006 оны аравдугаар сарын 28. Олон ул сын марафончидтой хурд сорихдоо улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Б.Сэр-Од 2007 онд тэндээс олимпод оролцох болзлоо хан гаад ирж байлаа.

Ирж байлаа гээд орхих нь Монго лын спортын өнөр бүлийнхэнд тэгэх тусмаа хөн гөнийнхөнд чамлалттай санагдах нь лавтай. Мaнай хөнгөн атлетикчдын дундаас олимпийн эр хийг сонгон шалгаруулах тэмцээнээс хурд хүч, тэвчээр зааж, нэг ёсондоо байлдан олсон анхдагч болж, шинэ зам гаргасан гавьяатан, буянтан гэвэл ч илүү онож мэдэх эрхэм үйлсийн эзэн Бат-Очирын Сэр-Од юм.

Тохиолдлоор ганц өдөр гайгүй гүйгээд олимпод уригдах болчихсон юм биш гэдгийг дараах хоёр уралдааны дүнгээр тодотгомоор байна. 2008 оны хоёрдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнээс мөнг өн медаль, дөрөвдүгээр сард зуны олимпийн XXIX их наадмын нээлт хаалт болох гол цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-ийн нээлтийн тэмцээнд түрүүлсэн юм.

Чин үнэндээ хятадууд “Шувууны үүр”-тээ төрийн дууллаа анхалж эгшиглүүлэхийн тулд нэг биш, нэлээд олон тамирчныхаа уяа сойл гыг тааруулан уралдуулсан нь лавтай. Ма най тамирчны ард барианд орж мөнгө, хүрэл ме даль зүүсэн хоёр гүйгчээр БНХАУ-ын тамирчин то – дорсон нь дээрх өгүүлбэрийг давхар нотолж өгнө.

“Шувууны үүр”-т Сэр-Одын эгшиглүүлсэн Мон голын төрийн дуулал олимпийн наадмын өдрүүдэд хэдэнтээ эгшиглэж, монгол түмэн магнай хагарт лаа баярлаж байхдаа сайн үйлсийн эхийг тавьсан булган сүүлтэй залууг тухайн өдрүүдэд мартагнасан хэдий ч түүх бүдгэрдэггүйг хүмүүс дурсаж, спортынхон бахархсаар байтал замчлагч дахин шинэ сайхан үйлс бүтээлээ.

Сэр-Одын араас…

Зуны олимпийн XXX наадам “Лон дон-2011”-т урал дах эрх авахын төлөөх урьдчилсан шатны урал даа ны “А” зэрэглэлийн тэмцээнд оролцон 42.195 км замыг 2.11,35 цагт гүйцээж, улсынхаа дээд амжилтыг дахин шинэчилж Кени, Бразил, Этиоф, Марокко, ОХУ-ын тамирчдын дараа барианд орсон түүнийг эх орондоо ирэхээс өмнө гар гасан замаар нь хөнгөн атлетикч Л.Отгонбаяр (2011.V.9), хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар замнаж, түүний эхлүүлсэн бүртгэлд нэрээ бичүү- лээд амжив.

“Шувууны үүр”-т шинэ зам гаргасан гүйгч Лондонд очих Монголын тамирчдын бүртгэлийг эхлүүлсэн нь билэг дэмбэрэлтэй сайхан үйлс гэдгийг тамирчид баталгаажуулж эхэлсэн нь энэ. “Сэр-Одын араас…” гэсэн эрхэм тэмүүлэл манай тамирчдын уриа дуудлага болон өрнөсөөр буй өдрүүдэд бид уулзаж таарав. “Бээжин Сэр-Одод өлзийгөө хайрладаг гэж хүмүүс боддог, ярьдаг, “Бээжин-2008” наадмын үр дүнгээс харахад тэр хот Монгол түмэнд өлзийгөө хайрласан шүү дээ.

Билэг дэмбэрэлийн талаас нь бодоход ийм дүгнэлт буруугүй ээ. Шинжлэх ухааны талаас нь анхаарахад бас өөр дүгнэлт гарах учиртай. Хүний газар, гүний холын ус агаар орчинд дасан зохицож байж амжилтын тухай бодууштай. Бээжин бидэнд ойрхон, агаар орчинд нь дасан зохицоход хялбар, ер нь тэр талын бэрхшээлгүй. Бид Лондоны марафонд уралдахын тулд бүр хоёрдугаар сард Англид очиж бэлтгэл хийлээ. Тэнд харьцангуй удаан бэлтгэл хийснийхээ үр дүнг харлаа.

БТСГ, Үндэсний шигшээ багийн ал ба, МҮОХ, Хөнгөн атлетикийн холбооныхон, хол бооны ерөнхийлөгч сайд Л.Болд, мөн сайд Х.Баттулга, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Бодь” групп гээд намайг өөдтэйхөн уралдуулахын төлөө хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар байнга дэмждэг хувь хүн, хамт олны чармайлтаар “Лондон- 2012”-ын хөшгийг нээж амжлаа. Манай хөнгөн атлетикчдын амжилтын түвшинг чамлалгүйгээр дэмжээд хэвш чихвэл Монгол Улс нэг бус СэрОдтой болох ирээдүй ойрхон байгаа.

Манайхан Лондонд өнөр бүлтэй очиж, өмнөх амжилтаа ахиулаасай гэж л залбирч байна”. Б.Сэр-Одын ярьсан гол зүйл иймэрхүү.

Түүний талаар үүнийг тэрлэх явцад хүү, охин хоёртой, хадмындаа өнөө хэр толгой хоргоддог, эхнэр нь дасгалжуулагчаар ажилладаг, марафон, хагас марафон, 10 км гээд гурван зайн дээд амжилтын эзэн одоохондоо урт замд уралдахаас өөр зүйлийг шимтэн сонирхох завгүй, хаашаа ч явсан онгоцны буудал дээр англи, хятад, япон хэлний аль нэгээр нисэх зүг чигээ төвөггүй лавлахтайг бусдаас дуулж мэдсэнээ энд хавчуулъя. Тамирчин залуусаа Сэр-Одын араас…

Р.ЧУЛУУН

GD Star Rating
loading...
ЗАМЧЛАГЧ, 10.0 out of 10 based on 10 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. ed says:

    amjilt xusie tsaashid

    GD Star Rating
    loading...
  2. FC Liverpool says:

    Энэ залуу Лондонгоос юм дуулгаж супер од болно оо. Юун бөх, буудлага

    GD Star Rating
    loading...
  3. Сээгий says:

    Сээгий анд минь харайгаад байгаарай. Алтай нутаг чинь Монгол түмэн чинь чамаар бахархаж байна.

    GD Star Rating
    loading...
  4. МАГИ says:

    Орон сууц, нийгмийн асуудлыг нь шийдээд өгчихөөсэй.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: