Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг » “Интер”-ийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

GD Star Rating
loading...

Требль хийсэн гайхалтай улирлын дараа Интерийг Моуриньо орхиж Рафаель Бенитез халааг нь авсан. Ливерпулийг хэл амтай орхисон Испани мэргэжилтэн харамсалтай нь Италид ирээд ч алдагдсан нэр хүндээ эргүүлж авч чадсангүй. Түүний удирдлага дор Интерийн амжилт огцом доройтож аваргын өрсөлдөөнөөс нэг хэсэгтээ мартагдсан гэхэд болно. Энэ байдал удаан үргэлжилвэл байдал улам доройтохыг мэдэрсэн Моратти улирлын дундуур Рафаг халж “Леонардогийн эрин”-г эхлүүлсэн нь тун оносон шийдвэр байлаа. АС Миланы домгуудын нэг Леонардо хоёргүй сэтгэлээр багийг удирдаж эргэн ирэлт хийж эхэлсэн. Гэвч хэтэрхий оройтсон байлаа. Аваргуудын лигт Шалькед дийлдэн хасагдаж, АС Миланд Скудеттогоо бэлэглэснээр  улирлыг Интерийнхэн Италийн цомтой л дуусгалаа. Ямартай ч энэ улирал Интерийнхэнд олон зүйлийг ойлгуулсан байх. Ингээд тэдний улирлын шилдэг нь хэн байв гэдгийг тодруулья.

1. Самуель Это’о (Довтлогч)

Нас : 30

Тоглолт : 50

Гоол/дамжуулалт : 37/15

Шар/улаан хуудас – 3/0

2009 онд Это’ог авахдаа Интер мөнгө төлөх нь байтугай ердөө Златан Ибрагимовичийн наймаанд “хавчуулаад” л өөрийн болгож байсан. Эргээд харахад Это’ог ингэж доогуур үнэлсэн нь үнэхээр шударга бус явдал болсон гэдэгтэй хүн бүхэн гэсэн санал нийлнэ байх.

Самуель өнгөрсөн улиралд Интерийн довтолгооны шугамыг бараг дангаараа л чирч байлаа шүү дээ.Олон хүнд тоглолтын ард Это’огийн гоолын ачаар тэд гарсны дотор Байерн Мюнхентэй хийсэн Аваргуудын лигийн тоглолтыг онцлох хэрэгтэй. Хүнд хэцүү энэ тулаанд Самуель нэг гоол оруулж хоёр дамжуулалт өгснөөр баг нь дараагийн шатанд үлдсэн.

Дараа нь Массимо Моратти “Это’о үнэхээр гайхалтай. Миний энэ багт хийсэн хамгийн сайн наймаа ч байж магадгүй” хэмээж байсан. Хэдийгээр Интер өмнөх улирлын гайхалтай амжилтаа давтаж чадаагүй ч Это’огийн хоёр гоолын ачаар Палермог буулган авч Италийн цомд түрүүлсэн. Камерун довтлогч улирлыг 37 гоолтой дуусгаж карьерийнхаа шинэ дээд амжилтыг тогтоосон.

2.  Жампаоло Паццини (Довтлогч)

Нас : 26

Тоглолт : 18

Гоол/дамжуулалт : 9/0

Шар/улаан хуудас – 0/0

Өвлийн цонх болгоноор Интер нэг сайн наймаа хийдэг уламжлалтай болж байх шиг байна.  2010 оны өвөл тэд Пандевийг Лациогоос үнэгүй аваад хэсэг бужигнуулсан бол энэ жил Жампаоло Паццини дээрхитэй адил шуугианыг дэгдээлээ.Жонатан  Биабианитай зөрөөд Сампдориагаас ирснээсээ хойш Паццини тун чухал 9 гоолоор Интерт тус болсон.

Дөрвөн сарын сүүлээр Чезенаг 2 : 1-ээр хожиход Паццини нэмэлт цагт хоёр гоол хийж Il Pazzo буюу “галзуу” гэдэг хочоо цэнгэлдэх даяар цуурайтуулж байв. Улирлын эхлэлийг тааруухан тавьсан “Бенеамата”-г аваргын өрсөлдөөнд эргэж ирэхэд орсон Паццинигийн хөлс хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй. Ирэх улиралд ч “Галзуу” эр фенүүдээ олон удаа галзууруулсан гайхалтай гоол хийнэ бизээ.

3. Хавьер Занетти (Хамгаалагч)

Нас : 37

Тоглолт : 49

Гоол/дамжуулалт : 2/2

Шар/улаан хуудас – 4/0

Интерийн амьд домог  Занеттигийн эрч хүч харих болоогүй л байна. Ирэх найман сард 38 насны төрсөн өдрөө тэмдэглэх Занетти өнгөрсөн  улиралд Интерийн түүхэнд үлдэх хэд хэдэн рекорд тогтоосон. Таван сарын эхээр Италийн цомын хагас шигшээ тоглолтонд оролцсоноор мэргэжлийн түвшинд 1000 дахь тоглолтоо тэрээр хийсэн.

Үүнээс өмнө нэг сард домогт Жузеппе Бергомигийн амжилтыг эвдэж багийнхаа түүхэнд хамгийн олон лигийн тоглолт хийсэн тоглогч болсон юм. Энэ мэтчилэн түүний дараа дараагийн амжилтууд түүхийн хуудсанд тод үсгээр бичигдэн үлдсээр л байх болно. Багаа бэртэл гэмтэлд нэрвэгдсэн хүнд үед Хавьер хамгаалалтын шугамыг найдвартай хариуцаж итгэлтэй тоглолтоороо сэтгэлзүйг өргөж байлаа. Ер нь түүнийг талбайд тоглож байхад л багийнхан нь хавьгүй итгэлтэй болдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

ИНТЕРИЙН 2010/11 УЛИРЛЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ

САМУЕЛЬ ЭТО’О

ХОЁР ҮГЭЭР : ГООЛЫН МАШИН

УЛИРЛЫН ОНЦЛОХ АМЖИЛТ : АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ШАТАНД 7 ГООЛ ОРУУЛЖ БАГАА ХАСАГДАХ ШАТНЫ ЭРХ АВАХАД ТОМ ТУС ХҮРГЭСЭН.

Холбоотой нийтлэлүүд

АС Милан”-ны 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Барса”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Реал Мадрид”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Ман Юнайтед”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Челси”-гийн 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Арсенал”-ын 2010/11 улирлын шилдэг тоглогч

“Ливерпуль”-н 2010/11 улирлын шилдэг тоглогч

 

 

 

 

GD Star Rating
loading...
"Интер"-ийн 2010/11 улирлын шилдэг тоглогч, 9.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Үүнтэй маргах хүн байхгүй байх өө. Это ямар ч багт тоглож чаддаг ховор тоглогч.

    GD Star Rating
    loading...
  2. Eto-giin 16 dotor togloh chadvar, 16-iin gadnaas huchtei tsohiltuud, tegch tsever toglolt geed l erni delhiid danstai gaihaltai gej helj boloh dovtlogch. Zaluusii tuunii gooluudiig haraarai uneheer tegsh!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: