loading...
Барсагийн лидер Леонел Месси манай гаригийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч гэдгийг Sports Illustrated сэтгүүлийн судалгаа баталлаа. Аргентин тоглогч жилдээ 43.8 ам.доллар (€30.5 сая) халаасалдаг юм байна. Харин түүний араас Реал Мадридын супер од Криштиану Роналду 27.1 сая евро, Ман Юнайтедийн Уэйн Рүүни 23 сая еврогийн орлогоор жагсчээ.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа SI тоглогчдын багаас авах цалин болон зар сурталчилгаа, нэмэлт орлогыг тооцож үзсэн юм. Баян тамирчдын жагсаалтыг мэргэжлийн гольфчин Тайгер Вудс урьдын адил тэргүүллээ. Вудс өнгөрсөн жил 46 сая еврогийн орлого олсон нь өмнөх жилээс 20 саяар багассан тоо юм.
Леонел Мессигийн орлого хөлбөмбөгийн ертөнцөд тасархай байгаа ч нийт тамирчдын жагсаалтанд дөнгөж 7-рт оржээ. Эхний байруудад мэдээж хэрэг Америкийн мэргэжлийн лигийн тамирчид багтаж байгаа.
Ингээд та бүхэнд жагсаалтын эхний 20-д багтсан 8 хөлбөмбөгчийг танилцуулья.
1 Леонел Месси - $43,800,000
2 Криштиану Роналду - $38,800,000
3 Уэйн Рүүни - $29,200,000
4 Кака - $27,300,000
5 Дэвид Бекхэм - $26,800,000
6 Роналдиньо - $25,800,000
7 Карлос Тевес - $21,700,000
8 Франк Лампард - $20,100,000
loading...




Хэха манай хүн бас орчихсон байна шд лаг шүү Лампс. Аргагүй л баян хөлбөмбөгчид байна.
loading...
tomcuud ai..
loading...
bayachuudaas 1t ni C.Ronaldu 44.7 sayaar ordog shy de haanaas yu olj haraad bicheed bdg yum tsalin nemegdel uramshuulal hamgin gol reklam zagvarin reklamaar jinhene mungu hj bg hynde armany D&G prado geh metees bol tsum hj bg hynde mungu ni senkund minutaar orj bg tootsoogoor mani CR7 yum bnlee shy bas noyon Beks bn
loading...