Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Chess news

GD Star Rating
loading...

Т.Мөнхзул АСЕАН-ы аварга болов.

Индонезид энэ сарын 13-18ны өдрүүдэд 6 насны ангиллаар, 9 тавилд явагдсан АСЕАН-ы орнуудын Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээнд Монголын шатарчин Т.Мөнхзул 7 онооны амжилтаар 10 насны охидын аваргаар тодорч ФИДЕ-гийн Мастер цолны болзол биелүүллээ.Энэ тэмцээнд Вьетнам,Казахстан,Филиппин,Энэтхэг зэрэг 10 орны өсвөрийн шатарчид оролцсон бөгөөд 10 насны охидын  ангилалд олон улсын 4 цолтон бүхий 27 охид өрсөлджээ.

Мөнхзулын аав Д.Төрмөнхийн багшилдаг “МОНГЕН” шатрын клубээс энэ тэмцээний хөвгүүдийн 8 насны ангилалд оролцсон Х.Баясгалан 4 онооны амжилт үзүүлжээ.

 

Эрдэнэт-Гран при-2011” тэмцээний дүн.

Энэ сарын дундуур Орхон аймгийн “Хангарьд-Палас”-д явагдсан Монголын өндөр зэрэглэлийн шатарчдын тэмцээний “А” ангилалд өрсөлдсөн 150 шатарчдаас ИМ Д.Шаравдорж,

ФМ У.Насанжаргал, ОУМ Б.Гүндаваа нар, “В” ангилалд оролцсон 50 гаруй шатарчдаас

ФМ С.Отгонжаргал, ФМ А.Энхтуул, ФМ У.Лхамсүрэн нар эхний байруудад тус тус шалгарчээ.

Уламжлал болон зохиогдож байгаа “Эрдэнэт-Гран при”  тэмцээний шагналын сан нь 6 сая төгрөг байв.

Сонирхогчдын дунд тэмцээн зохиов.

Саяхан “УРАН НҮҮДЭЛ” клуб шатрын спортыг нийтийн хүртээл болгох зорилгоор сонирхогчдын дунд зохион явуулсан тэмцээнд Монголын шатрын холбооны чансаагүй 17 тоглогч оролцож швейцарь системээр 7 тавилд өрсөлдснөөс Ц.Лхагвасүрэн (Чингэлтэй дүүрэг), У.Наранхүү (Эм-Си-Эс компани), Л.Жамсрандорж (Сонгино хайрхан) нар эхний байруудад шалгарч өндөр настан

Ц.Чинбат, эмэгтэй Г.Цэгмид нар тусгай шагнал хүртэв.

Манай оронд сүүлийн жилүүдэд зохиогдож байгаа шатрын бүх тэмцээнүүд оролцогчдыг цол зэрэг, зиндаа чансаагаар нь ялгаж ангилан явагддаг, мэргэжлийн өнгө аястай болсон нөхцөлд “нүүх хорхойтнууд”ын дунд зохиогдсон анхны энэ тэмцээн нь шатрыг нийтийн хүртээл болгох зорилгодоо яв цав тохирсон байна.

Зохион байгуулагчид нь цаашид энэ тэмцээнийхээ цар хүрээг тэлж уламжлал болгох ажээ.

 

Магнай Трейд”-ийн нэрэмжит тэмцээн.

Энэ сарын 17-19ний өдрүүдэд нийслэлийн 54-р сургууль дээр зохиогдсон “Магнай Трейд” группийн нэрэмжит бага цолтой шатарчдын нээлттэй тэмцээнд 150 гаруй шатарчид өрсөлдснөөс

ИМ Б.Мөнгөнтуул (Оюу толгой) 3 дахь удаагаа түрүүлж  ДМ Б.Өлзийбаяр (Хангарьд),

ДМ Ц.Лхагвасүрэн (Цэцэн нүүдэл), ИМ Т.Батчимэг (Сүлд спорт хороо), ДМ Б.Энхсайхан (Магнай Трейд) нар айрагдав.

Уламжлалт энэ тэмцээний шагналын сан нь 3 сая төгрөг байсан бөгөөд эхний 10 байр эзэлсэн тамирчдыг 60000-500000 төгрөгөөр шагнаж 6 шатарчинд тусгай урамшуулал хүртээжээ.

 

GD Star Rating
loading...
Chess news , 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: