loading...
Өнгөрсөн Пүрэв гарагт дасгалжуулагч Йоахим Лөвь хуучин шигшээ багийн ахлагч Баллакыг цаашид шигшээ багийн бүрэлдэхүүнд дахин тоглохгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм. Энэхүү мэдээ нь тэртэй тэргүй зэвэрсэн улирлыг өнгөрөөгөөд байсан Баллакт хүнд цохилт болсон . Харин тэрээр энэ шийдвэрийг эрс эсэргүүцэж , өмнөх тохиролцооноос буцлаа хэмээн Йоахим Лөвийг болон Германы Хөлбөмбөгийн Холбоог хатуу шүүмжилсэн юм. Ингээд Михаэль Баллак болон дасгалжуулагч Йоахим Лөвь нарын хоорондох хэвлэлийн талбар дээрхи тулаан ширүүссэн юм.
Михаэль Баллак Германы шигшээ багт болон мөрөө гаргасан багууддаа үнэтэй хувь нэмэр оруулсан дэлхийн хэмжээний тоглогч гэдгийг уншигч та бүхэн мэдэх бизээ. Баллак сүүлийн нэг жилийн хугацаанд бэртэл гэмтэлээс салаагүй учир шигшээ багийн бүрэлдхүүнд болон Байер Леверкузений улирлын тоглолтуудад оролцож чадаагүй. Челсигээс явсаны дараа хуучин шигшээгийн дасгалжуулагч Руди Фөллер болон дасгалжуулагч Юп Хайнкес нар түүнийг Леверкузенд тоглохыг ятгаж чадсан юм. Гэвч улирал дөнгөж эхлээд Ханновер 96 тай хийсэн тоглолтонд бэртэв. Талбайд эргэн ирэхдээ дайчин чанараа харуулж сэлгээгээр орж ирсэн даруйдаа гоол оруулж байв. Хэдийгээр 34 нас хүрсэн ч харих болоогүй гэдгээ ийнхүү нотолсоор байлаа. Аажмаар багийнхаа үндсэн гараанд тоглох эрхийг олж авсан хэдий ч дараагийн азгүйтэл нүүрлэсэн нь энэ. Йоахим Лөвь шигшээ багийн ирээдүйг цаашид Баллакгүй удирдах шийдвэр гаргасан нь шинэ залуу тоглогчиддоо илүү итгэж байгаагын илрэл юм.
Тэгээд хэвлэлээр шуугиад байгаа гол асуудал юунд байна вэ ? Михаэль Баллак дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй бөгөөд Филипп Лаам түүнийг орлож, ахлагчийн туузыг зүүх болсон. Дэлхийн аварга дууссаны дараа ч Лаам энэ хүндтэй үүргийг хүлээсэн хэвээр байсан бөгөөд Йоахим Лөвийн зүгээс Баллакийг шигшээд эргэн ирэх талаар дорвитой зүйл мэдэгдээгүй юм. Энэ оны гуравдугаар сард Дьюссэлдорфийн нэгэн ресторанд Баллак болон Лөвь нар уулзалдаж ирээдүйн төлөвлөгөөнийхөө талаар санал солилцсон юм. Харин яг ямар шийдэлтэй салсан нь тодорхойгүй байлаа. Тэгвэл өнөөдөр энэ хоёр эрхэм тухайн үед өрнөсөн яриаг өөрсдийнхөө үгээр тайлбарласаар байгаа юм. Баллакийн хэлж буйгаар дасгалжуулагч Лөвь түүнд тавдугаар сард шигшээ багт цаашид тоглохгүй талаар мэдэгдсэн бөгөөд зуны амралтын дараа зодог тайлах товийг Баллак өөрөө зарлана хэмээн тохиролцоонд хүрсэн гэнэ. Гэтэл түүнийг шигшээд тоглохгүй гэсэн мэдээг олон нийтэд цацахаас нэг цагийн өмнө гэнэт мэссэжээр дуулгасан гэжээ. Германы Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичгийн дарга Вольфганг Ниербахийн хэлсэнээр Лөвь аль гуравдугаар сард Баллакийг шигшээд тоглохгүй гэдгийг ойлгомжтой тайлбарласан гэсэн юм. Үүнийг дасгалжуулагч Лөвь дахин баталсаар байгаа нь хуучин багийн ахлагчийн хорийг улам малтсан явдал болжээ. Холбооны ерөнхийлөгч Тео Цванцигер асуудлыг аль болох эвээр зохицуулахыг оролдож байна. Михаэль Баллакт шигшээ багаас нэр хүндтэйгээр салах ёс хийх эрх байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Дасгалжуулагчийн гаргасан шийдвэр түүнд хүнд тусаж байгааг ойлгож байгаа ба түүнийг хүндэтгэлтэйгээр тайзнаас буухыг хүсэж байгаа гэжээ. Тэр нь одоо ч нээлттэй бөгөөд хүндэтгэл үзүүлэх нь тэдний үүрэг гэдгийг сануулжээ. Наймдугаар сард Бразилтай хийх тоглолт нь түүнийг үзэгчид болон багтайгаа салах ёс хийх үдэлтийн арга хэмжээнд хамгийн тохиромжтой гэж тооцож байгаа гэнэ.
loading...




UUL N GOY ZALUU SHUU. DAANJ INGD UEN DUUSJ BNDA. CHELSEAG DEMJDEGGU CH GSN BALLACK MANU GIN HUNDTE URSULDUGCH NARIN NEG BLAA. TER DOUBLE HIIJ MANUG HOJDOG TOGLOLTON DER UURIIG MAANA IH HURGSEN SHUU…
loading...
hairan ym.eriig nas,uuliig tsas gej enedee.mungun ballack bolj uldeh shiwdee huurhii.aguu toglogch!
loading...
yoo hairan zaluu engeed 1 ueiinhnii eren ue duusch bh shig bna da 2002 onii delhiin avargaar yaj toglosoniig sanaj bgaa bizde avargiin toloo toglolt deer togloson bol hojih mash ondor magadlaltai bsan gj yaridag yum blee daanch yaltchgui nas ni yavlaa daa odoo messi terguutnii ue ehelj bna da 10 jiliin daraa messig engeel yarij bna da holbombog uneheer aguu sport shuu ghdee ballack g schwenstiger sain orloj chadna bha
loading...
bayartai Ballack bayarlalaa
loading...
xairtai xvmvs zodog tailaal bxin
loading...
Энэ Гэрманчууд үнэн сонин нөхдүүд шүү. Баллак шигшээдээ 98 тоглолт хийсэн. 2 тоглолтод оролцуулаад 100 болгочиход юу нь болдоггүй юм бэ? олон жил шигшээгээ авч явсан тоглогчийг ач санаад 2 тоглолтонд заменаар ч болтугай тоглуулчихгүй. Баллакийн зөв ш
loading...
FC liverpool-ee yagaad delhiin avargiin temtseend Germanchuud hamgiin olon medal avsaniig neg bodoj uzne baigaa
loading...
Zidane, Beckham, Ronaldo Luiz Nazario, Figo, Raul, Ballack…гээд хөлбөмбөгийн нэгэн үе түүх болон үлдэж бна даа…
loading...
Ene uyiihen uneheer aguu shuu huliig tolgoitoogoo hosluulj chadsan toglogchidoo. Tsaanaal neg hezeenii tanil shig bdgiim. Chelsea-n tuluu hiisen buh gavyanii tuluu bayrlalaa.
loading...
Ballack-aa bi hezeed chinii no.1 fen chin bh bolnoo. hulbumbugt namaig durtai bolgoson hun bol chi. minii anh duulian 2020 temtseend zuusen no. maani 13. ene bugd Michael Ballack chamtai l holbootoi. hedii cchi eniig unshihgui ch gesendee chamd bayrlalaaa. Ballack-t durtai humuus add hiigeerei mi id mj_ballack@yahoo.com
loading...