Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Дуэйн Кэйси Торонто Репторсын дасгалжуулагч боллоо

GD Star Rating
loading...

Торонто Репторс баг өнөө жил Даллас Маверикс багт туслахаар ажиллаж аварга авсан Дуэйн Кэйсиг шинэ дасгалжуулагчаар сонгосон тухай ЕСПН мэдээллээ. Яг одоогоор баталгаатай мэдээлэл тун хомс байгаа ч ямартай ч түүнийг драфт эхлэхээс өмнө гэрээндээ гарын үсэг зурах байх гэж байна.

Дуэйн Кэйси энэ жил 54 настай бөгөөд дасгалжуулагчын гараагаа 1979 оноос хойш эхлэж байжээ. Кентаки -д их сургуульд 1975-1979 оны хооронд тоглогчоор багтаж байгаад 1979 оноос хойш туслах дасгалжуулагч болжээ.

Тэрвээр мөн Ази тивийн Япон улсад таван жил ажилсан нэгэн юм. Японоос буцаж ирээд одоогын Денверийн дасгалжуулагч Жорж Карл болон Портландын дасгалжуулагч Нэйт МкМиллан нарын удирдлага дор Сеатл Суперсоникс буюу одоогын Оклахома Сити Тундерс багийн туслахаар ажилласан юм.

Улмаар 2005-2006 оны улиралаас Миннисато Тимбэрволвес багт ахлах дасгалжуулагчын гараагаа эхэлсэн юм. Тэрхүү улиралд Кевин МкХэйл -ын оронд ахлах дасгалжуулагчаар ирж эхний улиралаа 33-49 амжилтаар дуусгасан билээ. Дараа жил нь 20-20 амжилтаар багаа плэй -оффын улаан шугам давуулж байсан боловч халагдсан. Түүний оронд ахлах болсон Рэнди Виттман 12-30 амжилтаар үлдсэн хугацааг туулсан юм.

Дуэйн Кэйси энэ жил Далласын хамгаалалтын талыг анхаарч ажилсан туслах байжээ. Торонто Репторс өнгөрсөн жил 110 оноо дундажаар алдаж байсанаар 30 багаас 30 -т бичигдсэн бол Даллас 102.3 оноо алдалтаар 7 -д бичигдсэн юм.

GD Star Rating
loading...
Дуэйн Кэйси Торонто Репторсын дасгалжуулагч боллоо, 9.9 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. AAAA says:

    Har adsaga bna

    GD Star Rating
    loading...
  2. vaancho says:

    ene AAA gesen gulug chi zail chaas hen ch aris ongo asuugaagui bn.. chi tiim sxan tsagaan yumuu.. tiim l tsagaan yum bol ene zaluugin hajuud yu hiisen yum de.. teged………….. chi zuger alga bol

    GD Star Rating
    loading...
  3. AAAA says:

    vaancho nohoi mine chi huuhed ni yum bish bizdee. sandraad shaagaad haha.

    GD Star Rating
    loading...
  4. Vaanch says:

    Vaancho-iin tumen zow!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: