loading...
Монголын дугуйн холбооны тайлангийн хурал энэ сарын 23-нд МҮОХ-нд болно. Дөрвөн жил тутамд болдог хурлын өмнө Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихтой уулзаж, зарим зүйлийн талаар тодрууллаа. Тэрбээр хэдэн жилийн өмнө ясны хорт хавдар тусч, биеийн байдал сайнгүй байсан ч энэ ажлыг авч, амжилттай ажилласан. Гэвч сүүлийн үед түүний тухай муу зүйл дуулдах болов.
-Сүүлийн үед таны тухай гадуур их ярих боллоо?
-Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаад дөрвөн жил боллоо. Энэ ажлыг надаас өмнө хийж байсан зарим хүн “Ж.Өлзий-Орших ажил хийсэнгүй” гэж ярьж байна. Гэхдээ тийм биш ээ. Олон улсын дугуйн холбоонд татвараа төлж чаддаггүй, өртэй байсан холбооны өрийг барагдууллаа. Намайг энэ ажлыг авахад манай тамирчид жилдээ гадаадад хоёроос гурван удаа тэмцээнд оролцдог байсан. Харин одоо долоогоос найман тэмцээнд оролцож байна. Дотоодын тэмцээн ч хуваарийн дагуу болж байгаа. Өмсөх хувцас, унах дугуйгүй байсан холбоо өөр болсон шүү. Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр бид хоёрыг энэ дөрвөн жил хэрхэн ажилласныг манай дугуйчид мэдэж байгаа.
-Холбооны санхүүжилт яаж бүрддэг юм бэ?
-Санхүүжилт гээд байх юу байхав дээ. Холбооны ерөнхийлөгч Ц.Батбаярын өгсөн болон өөрийн, эхнэ рийнхээ мөнгөөр тэмцээн уралдаан зохион байгуулж ирсэн. Эмчилгээнийхээ мөнгөөр хүртэл тэмцээн хийгээд явж л байгаа. Ц.Батбаяр ерөнхийлөгч өнгөрсөн жил Италид болсон Олон улсын дугуйн холбооны хуралд оролцож, холбоогоо татвараас бүрэн чөлөөлүүлсэн. Үүгээр барахгүй 2010 оноос эхлэн тус холбооноос жил бүр 1500 швейцарь франкийн тусламж авах болсон. Энэ мөнгийг өнгөрсөн жил анх удаа авч, “Гуанжоу-2010” Азийн наадамд оролцох та мирчдынхаа зардалд нэмэрлэлээ.
-Олон улсын дугуйн холбоонд жилд хэдэн долларын татвар төлдөг байсан юм бэ?
-Энэ бол нэг их том тоо биш ээ. Гэхдээ өмнөх холбооны хэд түүнийгээ ч төлж чаддаггүй байсан юм шүү дээ. Бид өнөө дөр Олон улсын допингийн холбоо, Азийн дугуйн холбоо ны татвараа төлж байна.
-Энэ жил авах туслам жийн мөнгөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ?
-Манай тамирчид өвөл бэлтгэл хийхэд их хүндрэлтэй байдаг. Тайванийн компанитай ярилцаад бэлтгэл хийх 10 ширхэг суурь авах болсон. Нэг суурь 300-500 долларын үнэтэй. Үүнээс 10 ширхэгийг 1500 швейцарь франкаар авах болсон нь том завшаан. Зарим хүн дугуйн холбоог янз янзаар ярьж, шүүмжилж байна. Гэхдээ бодитой, баримттай юм яримаар юм. Эдгээр хүмүүс өмнө нь Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэд энэ ажлыг хийж ашиг сонирхол гаргаж чаддаг байсан юм байна. Харин би чадахгүй. Надад тийм сэтгэл ч байхгүй.
-Таныг дүүгээ гадаадад тэмцээнд оролцуулдаг гэж их ярих юм?
-Би бардам хэлнэ. Миний дүү Ж.Өлзийсолонго дотоодод болдог эмэгтэйчүүдийн бүх тэмцээнд түрүүлдэг. Би “Чамайг олон улсын тэмцээнд оруулахаар миний нэр хүндэд муу байна” гээд дүүгээ хасах юм уу. Үнэн шударгаараа уралдаад тү рүүлж байхад яах юм бэ. Бага дүү Ж.Өлзийбаатар маань сүүлийн хоёр жилийн УАШТ-ий бөөн гараатай 180 км-ын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн. Ах дүүгээ харсан байна уу, амжилтыг нь харсан байна уу гэдэг нь тодорхой.
-Хурал энэ сарын 12-нд болох байсан. Яагаад хойшилсон юм бол?
-Ц.Батбаяр ерөнхийлөгч “Ийм тулгамдсан, хам хум юм хийхгүй” гэсэн. Тэгээд ч урьдчилан зарлаж байж хуулийнхаа дагуу хийнэ. Ингээд 23-нд болсон. Би 22-нд БНСУ-д очиж, тариа хийлгэчихээд маргааш нь тайлангийн хуралдаа ирнэ. Хоёр сар тутам очиж тариа хийлгэдэг юм. Хурлаа арай эрт хийх бодол байсан ч нэг бол ерөнхийлөгчийн бие муудаад эсвэл миний эмчилгээ таараад байлаа. Би тайлангаа тавина, энэ ажлыг нь өгнө. Тиймээс олон юм яриад байгаа хүмүүс тайван унтаж болно шүү. Би биеэ бодоод бизнесээ хийгээд явна. Дугуйтай амьдралаа холбосон хүний хувьд миний ажлыг хэн ч авсан тусалж дэмжинэ.
-Та хэдэн жилийн өмнө ясны хорт хавдар туссан. Одоо таны биеийн байдал ямар байна?
-“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг үнэн юм. Би их сайхан найзуудтай хүн гэдгээ мэдсэн. Тэдэндээ их баярладаг. Хавдар хүний сэтгэлийн дэм, өөрийн сэтгэлийн хатаар эмчлэгддэг өвчин. Хааяа жаахан ядрахыг эс тооцвол биеийн байдал маань гайгүй байгаа. Гэхдээ энэ явган хэрүүлийг сонсохоор их хямарч байна.
loading...





Nowshiin ataarhagch nar zailaasai. Olzii-Orshih you are Legend. yall know
loading...
Спортын цонх буланд дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Өлзий-оршихын өгсөн ярилцлагыг үзээд худал үнэний хоорондох зай “4 хуруу” гэж үзэж гүнээ харамсаж байна.
Дугуйн холбооны, Олон улсын дугуйн холбоонд төлдөг байсан төлбрийг Ж.Батбаатар, О.Эрдэнэ, Д.Зориг ерөнхийлөгчид төлж барагдуулсныг эрхэм гавъяат “өр барагдүүлсан” гэж юу яриад байна аа. Эсвэл түрүүчийн ерөнхийлөгчид өр барагдуулаагүй худлаа хэлж байсан байна уу.Буух эзэн буцах хаягтай нөхдөөс асуумаар байна.
Дугуйчид хөрөнгө мөнгөний гачаалтай ч гэсэн тивийн аварга, спортын наадам, томоохон олон өдрийн уралдаанд ордог байсан бөгөөд Өлзий-оршихын үед олон уралдаанд ордог гэдэг нь худал бөгөөд харин ч Хятадын олон өдөр, Хөх нуурын олон өдөр, Оросын холбооны улсын Чита, Кемеровогийн олон өдөр, Чита мужийн аварга зэрэгт оролцож чадахаа байснаас гадна 2010 оны Сингапурт болсон Хүүхэд залуучуудын анхны олимпийн наадамд тамирчид байсаар байтал оролцож чадаагүйг юу гэж ойлгох вэ.
Монгол улсад эхний “Топ”-4, наймд орж Улсын шигшээ баг барьж, эхний 12-т орж Засгийн газраас олгодог мөнгөн шагналыг, Ж.Өлзий-оршихын үед шигшээ баггүй болж, улсаас олгодог мөнгөн шагналыг авч чадахаа байсныг бас юу гэж үзэх вэ.
Залуу халаа шинэ багш дасгалжуулагчдыг бэлтгээгүй одоо байгаа хэдхэн 60 гарсан дасгалжуулагчдаасаа салж чадаагүй эднийгээ дэмжихын оронд муулж дасгалжуулагч, тэргүүлэгчдын хооронд хагарал гаргаж эдний хооронд үл ойлголцол төрүүлсэн нь хачирхалтай.
Шинэ залуу тамирчид бэлтгэж байгаа багш нар цөөрч, Дархан-уул аймаг, уул дугуйн аялалын “УДАНК”, ”Хос-од” клуб, Бага нуур дүүрэг, Сонгинохайрханы 42 дугаар сургууль зэрэг баг, байгууллага, клубууд алга болсон бөгөөд тамирчид бэлтгэдэггүй худалдан авдаг Төв аймгийн нэр дээр Хөвсгөл, Өмнөговь аймгаас төрж байгаа тамирчдыг уралдуулж байгаа нь тамирчид бэлтгэсэн багш нар, байгууллагын хөдөлмөр талаар болж байгааг юу гэж үзэх вэ.
Мөн шүүгчид бэлтгээгүй ур чадвар, мэдлэг мэргэжилгүй хэдхэн шүүгчид нь Монголын бүх ард түмний спортын 2008 оны наадам, 2010 оны Улсын аварга, 2011 оны Хүүхдийн спортын наадмын дүнг будлиантуулж буруу зөрүү гаргаж баг байгууллага, багш, дасгалжуулагч, тамирчдыг хохироож байгааг юу гэж үзэх вэ.
Захаас нь дурьдхад ингэж ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийг магтах ямар ч үндэслэлгүй бөгөөд өөр нарийн ширийн зүйл байгааг үгүйсгэхгүй бөгөөд
энэ талаар дугуй сонирхогч идэвхтэн би вээр харамсалтай байгаагаа нууж чадсангүй.
loading...
dugui sonirhogch ghed aimar medjinaaa… umnuh nariin bichgiin darga n yum bishu =))
loading...
Olzii-Orshih ahdaa amjilt husiee Manai Yarmagiin zaluu
loading...
forum-d yg l iim bdgdaa . hiij bgaa negnee muulaal hudlaa hunii bugs maajsan humuus . ter forumiin nuhud uursdiiguu medne . gehdee ted hezee ch ym hiij chadahgui hun muulaal ulddeg uzegch bolno xaxa
loading...
ter Muu bertegchind helehed chi iim nariin shiriin yumiig yaj medej bgan be? ain maybe chi ter muulsan humuusinh n neg yum bish u? ain sssshhhh…. … tgd uurigu jiriin dugui sonirhogch gechjee
loading...
Ажил хийж байгаа хүнийг хараад ажил хийхгүй байж дандаа атаархаж явдаг бэртэгчид их байдиймаа. Урагшаа Өлзий- Орших оо амжилтаараа үүнд хариулт өг. өөр тайлбар хийх шаардлага байхгүй ээ. Жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдаг юм. Амжилт
loading...
Hun gutgehed uchir baidag um. Chi urd ni hiij chadaagui nariin bichigiin neg ni baih. tiimdee ataarhsandaa iim um bichij. Urd ni Ulziigiin amjiltaar top 8 bagt orj shigshee barij baisan ni todorhoi. Orosiin mujiin temtseend yavaad manai duguichid olon ulsiin hemjeenii amjiltand hureh ni yu l boldoo…Ataarhahad uchir biii shuuu!!!!… Uvchtei baihad ni ene ataarhagch yu hiij yuu bodoj suusan boldoo??? Lav l tuslay demjie gej bodoogui ni todorhoi bn!!!!Hund uvchintei temtsej baij iim ajil nugalj amjilttai yavuulj baigaa ULZII mongoliin duguin sportiig amjiltand hurgene!!! URAGSHAA!!! AMJILT!!!!AMJILT!!!!AMJILT!!!!
loading...
muu bertegchin dugui sonirhogch gehed yasan sain medjiinaa ain ter umnuh erunhiillegchdiin ner mer geed l…, umnu ni ter top 4-d ordog bsan ed nar hcini ulzii gavyatiig ulralddag bh uyed l ordog bsn um bishuu, uraldahaa bolison chini busad ni top-d ch oruulj chadahgui bnashdee, ulzii gavyatiin achaar l duguin sport gej yu bdgiig ard tumen medej tanij ehelsen gej boddog, Gavyataa muusain ataarhagchdiin ugiig buu too, ajild tani ulam ih amjilt husey
loading...
Надад Өлзий Оршихын хамгийн сүүлд унаж байсан дугуй нь байгаа 1,5 саяар худалдаж авсан, эмчилгээнд нь жаахан ч гэсэн нэмэр болж чадсан бол сайн бн, зөвхөн урагшаа, ард хоцорсон арчаагүй замын тээгүүдийг бүү тоо
loading...