loading...
Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн аялал жуулчлалын хүндэт элчийн албан тушаалд томилогдлоо. Хакүхо энэ сарын 18-нд Миягино мужийн Оосаки хотод зочлон, газар хөдлөлийн улмаас орон гэргүй болж, хоргодох газар хоног төөрүүлж байгаа хүмүүстэй уулзсан байна.
Энэ үеэр тус хотын захирагч Ито Хакүход хандан хүндэт элч болохыг хүссэнийг ёкозүна хүлээн зөвшөөрчээ. Ито “Манай хотын Нарүко рашаан рашаанууд дундаа ёкозүна гэсэн үг. Тэгэхээр хоёр ёкозүна хамтран ажиллах нь зүйн хэрэг хэмээн ярьсан байна.
Мөн долдугаар сарын тэмцээнд хотын иргэдээс дэмжлэгийн баг байгуулан Нагоя хотод очих бодолтой байгаагаа ч ярьсан байна.
Хакүхо Токүшима, Хоккайдо арлын Такагава хот, Кагошима мужийн Киришима хотын хүндэт элчийн албан тушаалтай билээ. Мөн энэ үеэр Хакүхогийн Миягино дэвжээний Нагоя хот дахь фэн клуб байгуулагдсан байна. Шинэ фэн клуб ирэх сарын 3-нд нээлтээ хийх гэнэ.
loading...




2011 onii 7 sariin 1-4 udruuded Hadbaatar avargiin neremjit buhiin barildaanuudiig Buyant uhaa tsogtsolbort zohion baiguulah gej bna. 4 uduriin barildaanii bilet ni erduu 7000 tugrug. ta buhen urgunuur irj uzehiig urij baina. delgerengvi medeelliig doorh utsaar avna uu..
utas 99914274 (Hadbaatar san TBB)
loading...