loading...
МХБХ-ноос зохион байгуулж байгаа “Аймгийн цом-2011” тэмцээний шигшээ тоглолтууд явагдаж өнгөрлөө. Анх удаагаа урьдчилсан болон шигшээ гэсэн энэхүү тэмцээнд оролцогч болгон хөлбөмбөгөөр өрсөлдөн үнэхээр баяр хөөртэй өнгөрлөө.
Урьдчилсан шаьны эхний 5 аймаг буюу Дорнод, Ховд, Дорноговь, Баянхонгор, Сүхбаатар аймаг дээр өнгөрсөн жилийн тэмцээний эхний 3 байр Дархан-Уул, Орхон, Сэлэнгийн багууд 2 хэсэгт 4, 4-өөр хуваагдан тойргоор өрсөлдлөө. С хэсгээс 1 дүгээр байраар Дорнодчууд гарсан бол 2 дугаар байраар 1 хожил 2 тэнцээтэй Дархан-Уул аймаг гарч ирсэн байна. D хэсгээс 1 дүгээр байраар Орхон аймаг, 2 дугаар байраар Сэлэнгийнхэн гарчээ. Энэхүү тэмцээний нэгэн сонирхолтой статистик үзүүлэлт хагас шигшээ болон 3 дугаар байр, аваргын төлөөх тоглолтууд дээр гарлаа. Эдгээр 4 тоглолт үндсэн цагт бүгд тэнцээгээр өндөрлөсөн бөгөөд пенальтиас ялагч нар нь тодорч байлаа.
Торгуулийн цохилтоос хэсгээс 1 гарсан 2 баг мултарч, 3 дугаар байрын төлөө үзэхэд Дорнодын хөлбөмбөгчид илүү байж 22 жилийн дараа хөлбөмбөгөөр аймагтаа хүрэл медалийг авчирлаа. Энэхүү медалийг авчирахад Дорнод аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл үнэтэй хувь нэмрээ оруулсныг цохон тэмдэглэх нь зүйтэй. Бусад аймгууд ч Дорнодоос ихээхэн зүйлийг сурч, дараа жилийн аймгийн тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Аваргын төлөө Сэлэнгийнхэн тун хүчтэй гараагаа эхэлж 2 гоолыг угсруулан орууллаа. Ингэснээр тэд энэ жилийн алтан медалийг зүүлээ хэмээн бодож байтал Дарханчууд 2 дугаар үеийн эхлэлд 1 гоолыг хийн, шүүгчийн мэдлийн цагт тэнцээний гоолыг хийж, улмаар торгуулийн цохилтоор Сэлэнгэчүүдээс илүү байж 2011 оны “Аймгийн цом-2011” тэмцээний аваргууд боллоо. Ийнхүү өнгөрсөн жилийн аваргаа дархалсан энэхүү амжилтын эзэн нь яах аргагүй “Дархан-Уул” аймаг дахь МХБХ-ны салбар, зөвлөлийн нарийн бичгийн дарга Жаргалсайханы нөр их ажлын үр дүн билээ.
Шагналыг МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн Р.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, ахмад мастер С.Баянжаргал, “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар нар гардуулан өглөө. Нийт 3,6 сая төгрөгийн шагналын сантай “Аймгийн цом 2011” тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээний гол ялагчид нь аймгийнхаа нэрийн өмнөөс хөлбөмбөгөөр өрсөлдсөн нийт орон нутгийн хөлбөмбөгчид байлаа.
loading...




darakhan ugasaa iim sain baihgvi yu da tghde shariin gol bs l sain shde
loading...
Darkghan sain gexdee Shariin goln bvvr aimar
loading...
tiim shu.. sharyn goliinhon daanch denduu sain l da.
loading...
hooe hooe shar goliinh taiwan bai ain darhaniih iluu shdee shariin goloos shigsheed baidag hun bhgui shdee darhanaas baidag
loading...
shariin gol hamgiin aimar shd
loading...
hehe. naad chn aimguudiin temtseen shuu dee. Shariin gol gedeg aimagtai boltsimuu? haashain…
loading...
Shariin goloos shigsheed Munguntulga gedeg 23-tai zaluu bgaa xamgaalagch. Bas Darkhan uul aimgiin awragaar yamar bag olon tvrvvlsen todorxoi bgaa Shariin gol
loading...
shariin gol aimar shdee ulsdaa holbombogoor tanigdsan sum mongold oor tm sum bgamuu shariin goliin bag ymar ch bagtai ene tentsuu toglodog awiyaslag toglogchid ihtei odoo 17 18 19 nastai zaluuchuud n 4 udaagiin ulsiin awarga awj bsan shdee ulaanbaatariinhan amjidgui l yumdaa
loading...