Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг, Ювентус » “Ювентус” дорвитой хөдөлж эхэллээ

GD Star Rating
loading...

Ирэх жил аваргын төлөө тэмцэнэ хэмээн фенүүддээ амлаж буй Ювентус клуб дөрвөн тоглогч   “жинхэллээ”. Өнгөрсөн улиралд тус багт зээлээр тоглосон Марко Мотта, Алессандо Матри, Фабио Квальярела, Симоне Пепе нар албан ёсоор тус багийн гишүүн болж байгаа юм байна.

Өнгөрсөн улиралд лигтээ 7-р байр эзэлж Европын эрхгүй үлдсэн учраас Ювентусын удирдлагууд энэ зун томоохон шинэчлэлт хийхээр төлөвлөж байгаа. Юуны түрүүнд тэд Луйжи дель Нериг ажлаас нь чөлөөлж Антонио Контег дасгалжуулагчаар томилсон. Улмаар дараагийн үйл ажиллагаа нь багийн үндсэн цөмийг хадгалж шинэ тоглогчид авчрах юм байна.

Алессандро Матри улирлын дундуур Кальяригаас зээлээр ирж тун сайн тоглолтыг үзүүлсэн.  Түүний төлөө Ювентус 15.5 сая евро  төлж байгаа бөгөөд 4 жилийн гэрээ үзэглэжээ. Харин жигүүрийн хамгаалагч Марко Моттаг Удинезегээс 3.75 сая евро төлөн 2015 он хүртэл авч үлдэхээр болсон байна.

Энэ улиралд бэртэл гэмтлээс болж төдийлөн багтаа тус болж чадаагүй Фабио Квальярелаг 10.5 саяар 3 жилийн гэрээгээр, Симоне Пепег 7.5 саяар 4 жилээр тус тус авчээ. Эдгээр тоглогчдын төлбөрийг 3 жилийн хугацаанд барагдуулах боломжтой учраас Ювентуст энэ жил дахиад тоглогч авах санхүү хангалттай үлдэж байна гэсэн үг.

Зуны наймааны цонх нээгдсэнээс хойш Ювентус Андрэй Пирло, Рето Циглер гэсэн хоёр  шинэ тоглогчыг эгнээндээ нэгтгэсэн билээ.

 

GD Star Rating
loading...
"Ювентус" дорвитой хөдөлж эхэллээ, 8.9 out of 10 based on 9 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Tengis says:

    huuchin noyod dahin noyorholoo togtooh ni dee

    GD Star Rating
    loading...
  2. jak says:

    italy iin hamgiin shildeg basghdee 2006 ond dooshoo unasanaas hoish joohon hachin boltson ternees bish sergeltee avuul evgui gardaa

    GD Star Rating
    loading...
  3. kkk says:

    aguero-g odoo avchaasai tegvel goy bolnoo huuuchin humuusee yavuulah boltson doo

    GD Star Rating
    loading...
  4. Anhaa says:

    michele pazienza gej tamirching bas avsiishde

    GD Star Rating
    loading...
  5. fanat says:

    ireh jil sn tglono gdgt itgeltei bn.harin quagliarella tus vzvvleegu gdg n arai hudlaa yumaa 1 sar hurtel barag tglolt blgond goaldoj hiih yumaa hangalttai hiij bagaa awch yawj bsan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: