loading...
МХБХолбоо “Албан ёсны түнш”АПУ ХК-тай хамтранзохион байгуулдаг “Боргио Цом-2011” тэмцээн үргэлжилсээр… Сугалаагаар таарсан багууд 2 тоглолтын нийлбэр дүнгээр дараагийн шатанд шалгарах энэхүү тэмцээнд ширүүн өрсөлдөөн гарсаар байна. Нийт 22 баг оролцсон энэхүү тэмцээний 1 дүгээр шатны тоглолт дуусаж, 2 дугаар шатны тоглолтууд эхэллээ.
Сонирхолтой олон тоглолтуудын нэгээр “Вестерн” баг “Нийслэл лиг”-ийг тэргүүлж байгаа “Хоромхон” клубын хооронд болсон тоглолт байлаа. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:2 /2:1; 2:1/-ийн харьцаатайгаарялсан ч “Хоромхон”-д ялалт амар ирсэнгүй.
Нэгдүгээр шатны тэмцээний дараагийн тоглолт өнгөрсөн жилийнЛигийн аварга Эрдэнэтийн “Хангарьд” сонирхогчийн “Номадс”-тай 12:2 /8:0, 4:2/. Хэдийгээр “Номадс” өөрийн талбай дээр 8:0-ээр бут ниргүүлсэн ч Эрдэнэтийн талбай дээр үнэхээр урамтай сайхан тоглолтыг үзүүлэн 2:1-ээр хожиж яваад хожигдлоо. Гэхдээ Эрдэнэтийн хөгжөөн дэмжигчид нутаг дээрээ муу тоглосон “Хангарьд”-ийг шүүмжилхээс илүү “Номадс”-т баяр хүргэж байлаа.
Лигийн шинэ цэрэг “ФС Улаанбаатар” сонирхогчийн “MSM” багтай хүч үзлээ. Жилийн турш бэлтгэлтэй байдаг “MSM” баг сайн тоглосон ч эхний тоглолт нэг л болохгүй байсаар 6:0-оор дууссан. Хариу тоглолт “MSM” баг мөн л 3:2-оор хожиж явсан ч сүүлийн 15 минутад 5 бөмбөг алдсанаар энэ удаагийн “Боргио Цом” тэмцээнийг дуусгалаа.
Хөлбөмбөг шударга спорт. Сугалаагаар таарсан багууд өрсөлдөх энэхүү тэмцээний нэгэн сөрөг мэдээлэл нь сонирхогчдын статустай “Андрос” баг тэмцээнд оролцоно хэмээн сугалаагаар лигийн “Сэлэнгэпресс” багтай таарангуут тоглолтыг хаясан явдал байлаа. Аваргуудыг ялж аварга болох тамирчин хүний зориг дутав уу, зөвхөн сонирхогчдын багтай тоглох гэсэн хүсэл тэмүүлэлтэй байв уу ямартай ч тэд харамсмаар үйлдэл гаргалаа. ТЗБКомисс ч МХБХ-ны нийтлэг журмын дагуу Андрос багт хатуу шийтгэл оногдууллаа.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын “Хангарьд” баг Лигийн “хашир цэрэг” “Улаанбаатарын Мазаалайнууд”-тай хүч үзсэн. Хамгийн эхний гоолийг ЗДТГ-ын баг хийсэн ч нийлбэр дүнгээр 4:1 /2:1, 2:0/-ээр лигийн баг дараагийн шатанд шалгарлаа.
“Хүлэгүүд” сонирхогчийн “Оазис” багтай хүч үзлээ. Нийлбэр дүн 7:2 /3:1, 4:1/. Хэзээ сонирхогчийн баг лигийн багийг хожлоо гэсэн сенсаци дэгдэхийг хэлэхэд эрт байна. Үнэхээр өнөөгийн нөхцөлд Лигийн гэсэн тодотголтой баг илүү тоглолтыг үзүүлсээр байгаа “Боргио Цом-2011” тэмцээний эхний шатны тоглолтууд ийнхүү 8 хоногийн дотор дуусаж, 2 дугаар шатны тоглолт эхэллээ.
Сугалаагаар хамгийн боломжтой буюу сонирхогчийн 4 баг хоорондоо хүч үзэн 1 баг нь хүрэл медаль буюу 1.5 сая төгрөгний эзэн болох боломжтой тоглолт эхэллээ. “Лебит” баг “Соёмбын барсууд”-ыг талбай дээрээ хүлээн авч 2:1-ийн харьцаагаар яллаа. Гэхдээ тэд баярлах болоогүй. 7 сарын эхээр хариу хүндхэн тоглолт тэднийг хүлээж байгаа.
“Боргио Цом-2011” тэмцээн түр завсарлаад 6 дугаар сарын 29-ний МОНГОЛ-МЪЯНМАР-ийн тоглолтын маргаашнаас эхэлнэ. Аварга баг 7 дугаар сарын 09-ний өдөр тодорно.
loading...




Daraa jil ligiin bagiig zaaval hojih bolno harin ter ued shuugch nar ni sain bolovsorch shudraga shuuh heregtei shuu.
loading...
zasss ta nar barla yu urgelj l manuusd husuuldg bzde haha
loading...
sonirhogchdoos shigshee bag gj gargaval yahav ligiihentei 1 uzeltsej magad ternees bish 1 muu sonirhogchdiin zugeer baguud liginhniig hojno gdg heden jildee bhgui bh muruuduud suujii haha
loading...