loading...
Талбайн теннисний “Их дуулга”-ын гурав дахь цуврал тэмцээн “Уимблдон” уржигдар эхэллээ. 125 жилийн түүхтэй, 14 сая паунд стерлингийн шагналын сантай уг тэмцээний зүлгэн талбайд сонирхолтой тоглол тууд өрнөх нь мэдээж. Тухайл бал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ноёрхлоо тогтоосон Испанийн Рафаэль Надаль, алдарт П.Сампрасын долоон түрүү авсан амжилтыг давтах тэмүүлэлтэй Швейцарийн Рожер Федерер нарын дунд гал ассан өрсөлдөөн өрнөнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Нэгдүгээр тойрогт испани эр америк тоглогч М.Расселийг 6:4, 6:2, 6:2-оор буулгаж авсан билээ. Эмэгтэйчүүдийн хувьд хүнд бэртлийн улмаас тэмцээний талбараас хэсэг хугацаанд хөндий байсан эгч дүү Винус, Серена Уильямс эргэн ирж буйгаа зарлалаа. “Уимблдон”-д дөрвөнтөө түрүүлсэн Серена 2011 онд дахин түрүүлнэ гэдэгтээ итгэл төгс байгаа бол түүний эгч нь эхний тойрогт Аманмурадоваг 6:3, 6:4-өөр дийлжээ.
“Уимблдон”-д тэргүүлэх теннисчдийн таамагт багтаж байсан бельги бүсгүй Ким Клийстерс хөлний бэртлээс шалтгаалан эл тэмцээнийг өнжихөөс өөр аргагүй болсон юм. Тэмцээний аваргууд ирэх сарын 3-нд тодорно.
loading...



