loading...
“
Аварга Хадбаатар” сангаас зохион байгуулдаг “Аваргын гараа” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааны шигшээ тэмцээн ирэх сарын 1-4- нд Буянт-Ухаа дахь шинэ спорт цогцолборт болох гэж байна. Гурав дахь жилдээ болж буй тэмцээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан (урьдчилсан шат IV.4-V.27- нд болсон) 450 хүүхэд 12-13, 14-15, 16-17 гэсэн гурван насны ангиллаар өрсөлдөх юм.
Биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд явагдаж байгаа эл тэмцээнийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүнтэй “Алтайн эрин” сан, С.Болорсайхан захиралтай “Витафит Инвест” ХХК-иуд ивээн тэтгэх бөгөөд амжилт гаргасан тамирчдыг медаль, зодог шуудаг, их дээд сургуульд элсэн суралцах урилга, багш дасгалжуулагчдыг компьютераар шагнаж урамшуулах гэнэ.
loading...




аварга хадбаатар санг ивээн тэтгэдэг бүх албан байгууллага хувь хүмүүст: Энэ Даваажав гэж бутач гөлөг чинь улаан цагаандаа гарсан луйварчин байна лээ шүү
loading...
ene hun neeree arai heterhiii zalilan mehlegch gedgiig ni bi bas medeh yum bn
loading...