Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Их мастер бэлтгэл сайтай байна

GD Star Rating
loading...

УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-20-нд болж, нийт 70 гаруй даамчин ухаанаа уралдууллаа. Эрэгтэйчүүд швейцарь системээр есөн өрөг тоглоход Ази тивийн дөрвөн удаагийн аварга Д.Эрдэнэбилэг (СБД) боломжит 18-аас 15 оноогоор аваргалж, ОУМ О.Түвшинболд (ХУД), спортын мастер Б.Батжаргал (ХУД) 14 оноогоор удаалан, М.Түвшинжаргал (Сүхбаатар аймаг), Б.Ганзориг (Алдар) нар 13 оноогоор “айрагдав”.

ДАШТ-д оролцоод ирсэн их мастер бэлтгэл сайтай байгаагаа ийнхүү нотолсон юм. Харин эмэгтэйчүүд долоон тойрог өрсөлдөхөд Азийн АШТ-ий хүрэл медальт М.Нямжаргал (СБД) 11 оноогоор тэрг үүлж, насанд хүрэгчдийн тэмцээний анхны түрүүгээ авсан бол спортын мастер С.Нямгэрэл (МУИС) 11, Б.Нан дин-Эрдэнэ (МУБИС) 10, Ц.Энхцэцэг (БЗД), дэд мастер Д.Мөнхсайхан (Хангарьд) нар 9 оноогоор шагналт байр эзэллээ.

Тусгай шагналыг ахмад даамчдаас спортын мас тер Ц.Дэлэг (ХУД), хөвгүүдээс дэд мастер Б.Мөнхжин (БТСДуС), охидоос дэд мастер М.Одгэрэл (БЗД), Депогийн тамирчдаас Б.Ганбат, Н.Чулуунцэцэг нар хүртсэн байна. Тус тэмцээн даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга Ц.Сандуузын нэрэмжит болсоор 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.

Р.МАНЛАЙ

GD Star Rating
loading...
Их мастер бэлтгэл сайтай байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: