Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Котошёогикү арслан болохоо амлав

GD Star Rating
loading...

Долдугаар сарын тэмцээнд озэки болохыг зорьж буй сэкивакэ Котошёогикү тэргүүтэй Садогатакэ дэвжээний бөхчүүл газар хөдлөлтөд нэрвэгдсэн Миягино мужийн хоргодох газар очиж, ард олонд сэтгэлийн дэм хайрлалаа. Хоргодох газар цугласан 150 хүний өмнө Котошёогикү “Ирэх тэмцээнд амжилттай барилдах болно. Та бүхний сэтгэлийн дэмжлэгийн ачаар озэки болно” хэмээн амласан байна.

Тэрбээр сүүлийн хоёр тэмцээнд 21 ялаад байгаа бөгөөд долдугаар сард 12 ялахад л арслан цол халаасанд нь ороод ирнэ. Котошёогикү сүүлийн үед хүчний бэлтгэлд гол анхаарлаа хандуулаад байгаа гэнэ. Хаана ч явсан 20 кг чулуу, 40 кг жинтэй элс чихсэн шуудай үүрээд алхаад байгаа сурагтай. Ояката нь манай шавийн хамаг булчин шөрмөс нь зангираад хүч чадлаа барьж ядаад байна гэж магтсан байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: