loading...
“Миннесота Тимбервулвз”-ийн ерөнхий менежер Давид Кан багийн ерөнхий дасгалжуулагч Курт Рэмбисийг ажлаас нь чөлөөлөхөөр шийджээ. Yahoo! Sports-ийн мэдээлж байгаагаар драфтын маргааш энэ шийдвэрийг албан ёсоор зарлах юм байна. Түүний орыг залгах боломжтой дасгалжуулагчдын нэр хүртэл альхэдийн тодорхой болжээ. Тухайлбал Вашингтоны их сургуулийн багийн Лоренцо Ромар, “Портлэнд”-ийн туслах дасгалжуулагч Берни Бикерстафф гэсэн нэр яригдаж байна. Бернигийн хувьд өмнө нь NBA-гийн Денвер, Шарлотт, Вашингто, Ситль гэсэн багуудыг дасгалжуулж 414-512 гэсэн амжилт үзүүлж байсан.
Курт Рэмбисийн “ Миннесота”-той байгуулсан гэрээний хугацаа дуусахад 2 жилийн хугацаа үлдээд байгаа. Энэ ажлыг авснаасаа хойш тэрээр 32-132 гэсэн амжилт үзүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн улиралд лигийн хамгийн тааруу 17-65 амжилт гаргасан билээ. ” Миннесота ” хамгийн сүүлд Рики Рубиог албан ёсоор эгнээндээ нэгтгэсэн билээ. Тэд драфтэд эхний сонголтуудыг хийнэ.
loading...




2r songoh yum bishuu..
loading...
tsaana chini goy goy soliltsoo naimaa boloh geed bna!tsag tuhaid ni hurdan shuurhai medeelel oruulaldaa tanaihan yaachaa ve!hiimori.mn.d nyats daragdlaa serge serge!!!
loading...