Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Хошиказэд цалинг нь өгнө

GD Star Rating
loading...

Мэргэжлийн сүмогийн найрааны асуудалд холбогдон, сүмогийн холбооноос хөөгдөх шийтгэл хүлээсэн манай бөх Хошиказэ хэлмэгдсэн хэмээн заргалдаж байгаа билээ. Хошиказэ болон түүний өмгөөлөгчид энэ сарын 21-нд сүмогийн холбоотой хэлэлцээ хийн, цалингаа нэг жилийн хугацаанд авахаар болсон байна.

Хошиказэ хөөгдөх үедээ жюүрёо зин даанд барилдаж, сард 1030000 иенийн цалинтай байсан бөгөөд хөөгдөх үедээ ч халагдсаны мөнгөө авсан билээ. Мөнгө төгрөгний асуудал шийдэгдсэн ч сүмо бөхийн холбоонд эргэн орж, барилдах гэсэн хүсэл нь биелээгүй тул Хошиказэ ирэх долоо хоногт дахин Токио хотын шүүхэд хандахаар болоод байгаа бөгөөд хэрэв шүүх хуралд ялагдвал энэхүү авсан цалингаа буцаан сүмогийн холбоонд тушаах ёстой гэнэ.

Хошиказэ сэтгүүлчдэд хандан, “Дахиж барилдана гэдэгтээ итгэлтэй байгаа” гэсэн бол өмгөөлөгч нь “Хошиказэ дайчин ширүүн барилдаанаараа алдартай байсан. Харин найраа хийдэг бөхчүүл хэзээ ч тэгж барилдаж чадахгүй. Одоогийн байдлаар Хошиказэ шүүхэд ялна гэдэг нь бараг тодорхой байгаа” гэсэн байна.

GD Star Rating
loading...
Хошиказэд цалинг нь өгнө, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. AAAA says:

    Үзэгчгүй спортоо хаяад эх орондоо ирж барилдвал дээр байхаа. Сумо дагвааг гарч ирж байхад л сайхан санагдаж байсан одоо бүр новш болсон

    GD Star Rating
    loading...
  2. thhh says:

    odoo sonirhohoo ch bolij de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: