Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 6 сарын 23

GD Star Rating
loading...

1894 – Парис хотын Парисын их сургуульд ОЛОН УЛСЫН ОЛИМПИЙН ХОРОО байгуулагдав. Эртний олимпийн наадмын үйл ажиллагааг сэргээх энэхүү үйл явцыг Барон Пьер де Кубертен удирдан явуулжээ.

Лен Хаттон (Их Британи), 1916 – крикет. Английн шигшээ багийн ахлагч, мэргэжлийн шигшээ багийн түүхэн дэх анхны багийн ахлагч. 1956 онд спортод байгуулсан гавьяаг нь үнэлж баатар хэргэмээр шагнасан.

Вильма Рудольф (АНУ), 1940 – хөнгөн атлетик. 1960 оны олимпийн 3 алтан медальт.

Любовь Мухачева (ЗХУ), 1947 – цана. 1972 оны олимпийн 3х5 км-ийн аварга.

Павел Селиванов (ЗХУ), 1952 – волейбол. 1980 оны олимпийн аварга.

Николай Бажуков (ЗХУ), 1953 – цанын спорт. 1976 оны олимпийн 15 км, 1980 оны 4х10 км-ийн аварга. Дэлхийн олон удаагийн аварга.

Жан Тигана (Франц), 1955 – хөлбөмбөг. 1984 оны Европын аварга, 1986 оны ДАШТ-ий хүрэл медальт, Францын олон удаагийн аварга, 1984 оны Францын шилдэг хөлбөмбөгч. Лион, Монако, Фулхэм багуудын дасгалжуулагч.

Вахтанг Благидзе (ЗХУ), 1957 – сонгомол бөх. 1980 оны олимпийн аварга.

Мария Гроздева (Болгар), 1972 – буудлага. Олимпийн хошой аварга.

Zinedine Zidane (27)Зинедин Зидан (Франц), 1973 – хөлбөмбөг. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга. Холбооны цомын хошой, 2002 оны Аваргуудын лигийн аварга, Тив хоорондын цом, Европын Супер цомын хошой, Италийн хошой, Испаний, 1997 оны Италийн Супер цомын, 2001 оны Испаний Супер цомын аварга. 1998, 2000, 2003 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч. 1998 оны Европын шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагналын эзэн, 1998, 2002 оны Францын шилдэг хөлбөмбөгч.

Виталий Макаров (ОХУ), 1974 – жүдо. 2001 оны дэлхийн аварга.

Татьяна Лысенко (ОХУ), 1975 – спортын гимнастик. 1992 оны олимпийн аварга.

Крис Уитти (АНУ), 1975 – тэшүүр. Олимпийн аварга.

Патрик Виейра (Франц), 1976 – хөлбөмбөг. Шигшээ баг, Интер Милан багийн тоглогч. 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга, Английн 3 удаагийн аварга, Английн цомын олон удаагийн аварга, Италийн хошой аварга.

Ду Зин (Хятад), 1984 – бадминтон. 2008 оны олимпийн аварга.

Мортен Йоргенсен (Дани), 1985 – завь. 2008 оны олимпийн аварга.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 6 сарын 23, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. XAP says:

    Зидане Виейра 2 нэг төрсөн айн.

    GD Star Rating
    loading...
  2. Cavs says:

    Happy birthday ZIDANE

    GD Star Rating
    loading...
  3. bi says:

    zidane viera bd 3 neg odor torsn bn

    GD Star Rating
    loading...
  4. bilgee says:

    zidan chi bol zugeer l gaihamshig

    GD Star Rating
    loading...
  5. amraa says:

    neg ued real iin ih 3 iin negt bagtaj bsn hun shuudee ronaldo zidane raul

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: