loading...
Монголын Автомашин, мото циклийн спортын холбоо 1995 оноос хойш “Монгол ралли” автомашин, мотоциклийн улсын аварга шалгаруулах холын зайн уралдааныг уламжлал болгон зохион байгуулсан. Тэмцээн ирэх сарын 5-7-нд болно.
Авто, мото спортын тамирчид хэрхэн уралдахыг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүхээс лавлахад, “Мотоцикль, УАЗ- 469 машин гэсэн хоёр төрөлд 30 орчим тамирчин өрсөлдөнө. “Монгол ралли”-гийн явах чиглэлийг баталж, замыг урьдчилан бэлддэг. Гэхдээ уралдаан ямар чиглэлд болохыг одоогоор нууцалж, тэмцээн эхлэхийн өмнөх өдөр техникийн зөвлөгөөн тамирчдад танилцуулдаг” гэв.
loading...



