Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 6 сарын 24

GD Star Rating
loading...

Карл Дием (Герман), 1882 – Германы олимпийн зүтгэлтэн. Германы үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан. 1936 оны олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга, спортын түүхэнд бамбарын аяллыг санаачилж, анх нэвтрүүлсэн хүн.

Жэк Дэмпси (АНУ), 1895 – Мэргэжлийн боксын хүнд жингийн аварга цолыг 1919-1926 оны хооронд эзэмшиж байсан. Бүх үеийн хамгийн шилдэг боксчдын нэг.

Хуан Мануэль Фанхио (Аргентин), 1911 – авто уралдаан. Формула-1 уралдааны 5 удаагийн аварга.

Билли Каспер (АНУ), 1931 – гольф. Америкийн нээлттэй тэмцээний хошой, Мастеруудын тэмцээний аварга. Нийт 51 PGA Tour, 9 Champions Tour тэмцээнд түрүүлсэн. Гольфын “Алдрын танхим”-ын гишүүн.

Сэм Жонс (АНУ), 1933 – сагсан бөмбөг. Бостон Селтикс багийн бүрэлдэхүүнд 12 жил тоглосон. НБА-ийн 10 удаагийн аварга, 5 удаагийн “Бүх Одод”. НБА-ийн бүх үеийн шилдэг 50 тоглогчийн нэг.

Людмила Брагина (ЗХУ), 1943 – хөнгөн атлетик. 1972 оны олимпийн аварга. 1500 метрийн зайд гүйдэг байсан.

Ольга Карасева (ЗХУ), 1949 – спортын гимнастик. 1968 оны олимпийн аварга, 1970 оны дэлхийн аварга.

Любовь Одинокова (ЗХУ), 1955 – гандбол. Олимпийн хошой аварга.

Вячеслав Быков (ЗХУ), 1960 – хоккей. Олимпийн аварга, дэлхийн олон удаагийн аварга.

Мартин Киоун (Англи), 1966 – хөлбөмбөг. Шигшээ баг, Арсенал багийн хамгаалагч. Английн аварга, Английн цомын эзэн, 1999 оны Английн Супер цомын эзэн.

Дино Бажо (Итали), 1971 – хөлбөмбөг. Шигшээ баг, Ювентус, Парма багийн хагас хамгаалагч. УЕФА цомын олон удаагийн аварга, 1999 оны Италийн цомын аварга.

Луис Гарсия (Испани), 1973 – хөлбөмбөг. Барселона, Атлетико Мадрид, Ливерпуль багийн хагас хамгаалагч. 2005 оны Аваргуудын лигийн аварга. 2006 оны ФА цомын аварга.

Шунсуке Накамура (Япон), 1978 – хөлбөмбөг. Йокохама Маринос, Режжина, Селтик, Эспаньол багийн тоглогч. Азийн аваргуудын лигийн хошой аварга, Шотландын 3 удаагийн аварга, 2007 оны Шотландын оны шилдэг тоглогч.

p1_argentina_1219Хуан Роман Рикельме (Аргентин), 1978 – хөлбөмбөг. Бока Хуниорс, Барселона, Вильяреал багийн хагас хамгаалагч. 2008 оны олимпийн аварга.

Вилфред Бунгей (Кени), 1980 – хөнгөн атлетик. 2008 оны олимпийн 800 метрийн аварга.

Жэй.Жэй.Рэддик (АНУ), 1984 – сагсан бөмбөг. Коллежийн сагсан бөмбөгийн DUKE, НБА-ийн Орландо Мэжик багийн хамгаалагч. 2005, 2006 оны коллеуийн конференцийн шилдэг тоглогч. 2006 оны коллежийн шилдэг тоглогч.

Леонел Месси (Аргентин), 1987 – хөлбөмбөг. Аргентиний шигшээ, Барселона багийн тоглогч. Испаний 3 удаагийн, Испаний цомын 1 удаагийн, Аваргуудын лигийн 2 удаагийн, 20 хүртэлх насны дэлхийн аварга, 2008 оны олимпийн аварга.

Юэ Линь (Хятад), 1991 – усанд үсрэлт. 2008 оны олимпийн аварга.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 6 сарын 24, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. lucho says:

    messid ene jil dahin ballon d*or shagnal hurtehiig erooy

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: