Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » АХ, ДҮҮ САМДАНГ СУДАЛЪЯ

GD Star Rating
loading...

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат ах, дүү Самдангийн тухай домог мэт яриа олны дунд түгэн дэлгэрсэн ч улсын наадамд чухам хэн, хэнийг өвдөг шороодуулан начин болсон амжилт бүрхэг. Ямартаа ч Гандангийн монхор буюу ах Самдан 1938, дүү нь 1945 оны улсын наадамд тус тус тав даван начин цол хүртсэн баримт үндэсний бөхийн номнуудад тэмдэглээстэй.

Хүүхдүүд нь архивын материал шүүн, амжилтынх нь намтартай танилцахыг төлөвлөсөн боловч ажил хэрэг болгож амжаагүй явна. Аав нь дуу багатай, барилдааныхаа талаар төдийлэн ярьдаггүй байсан болохоор энэ талаар мэддэггүй аж. Том Самдангийн хүү Дэгддорж гуай аавыгаа ийн дурсаж байна.

-“Хүүдүүд” гэсэн ургийн овог авах болсон шалтгаан юу вэ? Бөхийн удмаа бодолцон ингэж нэрлэхээр шийдсэн юм уу?

-Аав маань хуучнаар Сайнноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Төгрөг суманд 1907 онд төрсөн гэдэг. Эцэг, эхээс зургуулаа, бүгдээрээ хөвгүүд байж. Үүнийг бодолцон бид “Хүүдүүд” гэсэн овог авсан юм. Энэ зургаан хүүхдээс хоёр нь бөх болж, улсын начин цол хүртжээ. Аав маань хүрээнд шавилан сууж байхдаа үндэсний бөхөөр хичээллэсэн гэдэг.

-Та эцэг, эхээс хэдүүл вэ?

-Долоон хүүхдийн гурав дахь нь би. Тав нь эрэгтэй, хоёр нь охин. Аав үг дуу цөөтэй хүн байсан учраас барилдааныхаа талаар ам нээхгүй, бид ч асууж сонирхож үзээгүй нь харамсалтай.

-Та аавыгаа ганданд байх даа бөх барилддаг бай сан гэж ярилаа. Хамт барилдаж байсан хүчтэнүүдийнхээ талаар сонирхуулдаггүй бай сан гэж үү?

-Архангай аймгийн Эрээн хавирга Төрбат арслан нэгэн ярилцлагадаа 1938 оны наадамд Гандангийн монхор цагаан Самдан начингаар долоо давсан гэж өгүүлсэн байсан. Тэр жилийн наадамд аав маань зургаа давсныг энэ яриа гэрчилнэ. “Улаан хүзүү” Х.Дэлэг, Гандангийн Г.Намжилваанчиг арслан, Д.Жамъяншарав, бүрхэг Дэндэв, Мөнгөн морьтын Чимэд, мундаг Лувсандаш, Мээтэн О.Аюур, Цоохор Ж.Дорж гэж нэг үе хүч сорьж явсан бөхчүүдийнхээ талаар ярьдаг байсан.

Залуудаа аян жинд их явдаг байсан аав минь таван бандидаа ажил хийж сурахыг захидаг байснаас барилд гэж хэлж үзээгүй. Одоо бодоход аав 190 см өндөр, 100 гаруй кг жинтэй хүн байсан. Хамгийн сүүлд 1965 онд Ц.Банди арслан Өвөрхангай аймагт зохион байгуулсан ахмад бөхчүүдийн барилдаанд зодоглож байхыг нь харсан.

-Та ааваасаа “таван салаа боов” хүртэж байв уу?

-Дунд сургууль төгсөх жил хүүхдүүтэй дарвиж, гэртээ оройтож ирээд алганы амт үзсэн удаатай. Хазаар ногт зангидаж суусан аавынхаа хажууд очтол “Яасан их тэнэдэг хүн бэ, чи” гээд өнөө хазаараар хүлээд гадаа тавьчихсан. Тэгэхэд л аавыгаа айхавтар уурлаж байхыг харсан юм.

-Эцгийнхээ шийрийг хатаасан бөх болох талаар огт боддоггүй байсан хэрэг үү?

-Цэргийн албанаас халагдан, сумандаа Эвлэлийн үүрийн даргаар томилогдож ирээд наадамд зодоглон түрүүлж сумын заан болсон. Үүнээс хойш дорвитой барилдаагүй.

-Бага Самдан ахынхаа талаар сонирхуулна уу?

-Бид түүнийг “Бага аав” гэж авгайлдаг байлаа. Ааваас минь долоон насны зөрүүтэй. Улсын наадамд хоёр удаа хүч сорьсон бөгөөд эхнийхэд нь начин цол хүртсэн. Бага аав өндөр нуруутай хүн байсан, хүүхдэд тун хайртай. Уйгаржин монголоор сайхан бичнэ. Оройтвол аавд алгадуулахгүйн тулд “Энэхүү Дэгддорж нь Пагмасүрэнтэйгээ хамт хичээл давтсан нь үнэн” гэсэн бичиг хийлгээд гэртээ ирдэгсэн. Бөх судлаачид аав, ах хоёрыг цээжний бяртай байсан гэж үздэг. Аав мааньТөгрөгийн сурагчдын дунд үндэсний бөхийн секц хичээллүүлж байсныг дурдах нь зөв болов уу.

-Арал хүчтэй бөхчүүдийн алдрыг нутаг орныхон нь тэмдэглэж байв уу?

-1999 онд Төгрөг сумынхан хоёр начингийнхаа алдрыг тэмдэглэсэн нь бидний амьдралд тэмдэглэлт үйл явдал болсон. 2007 онд үр хүүхдүүд нь нийлж хоёр аавдаа тусгай суварга бүтээлгэсэн юм. “Хийморь дагасан заяа” гэсэн дуу нь нутгийн олны дунд дэлгэрсэн. Отгон дүү маань төрөлх суманд “Баянтөгрөг” бөхийн дэвжээ байгуулж, бялдаржуулах танхим нээсэн. Аавын минь заяа буян түшиж, үр хүүхдүүд нь хүний жишигтэй амьдарч байна. Манайхаас аймгийн арслан нэг, аймгийн начин нэг, сумын заан гурав төрсөн.Бага аав таван хүүхэдтэй бөгөөд аймгийн арслан, сумын заан цолтон бий.

-Эдэлж хэрэглэж байсан зүйл нь та нарт байдаг уу?

-Зодог шуудгийг нь Төгрөг сумын музейд бэлэглэсэн. Мөнгөн тоногтой хэт хутга, эмээл хазаар нь бий.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
АХ, ДҮҮ САМДАНГ СУДАЛЪЯ, 9.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Ах дүү мөртлөө хоюулаа адилхан нэртэй байсан хэрэг үү? Ямар тэнэг юм бэ?

    GD Star Rating
    loading...
  2. King James says:

    Өөр иймэрхүү домог болсон бөхчүүдийн талаар мэдээлэл оруулаарай. Энэ ярилцлага ингээд түүх болон үлдэнэ дээ. Хойшид олон ч хүн судлахдаа энэ ярилцлагыг унших н лавтай.
    Амжилт

    GD Star Rating
    loading...
  3. Баясаа says:

    Бөхийн намтар судлахаас өөр ажил алга гэж үү? Үр хүүхэд нь л судлабал болоо биш үү? Ядаж аварга арслан байсан бол яахав гэх сэн.

    GD Star Rating
    loading...
  4. Миний дээрх асуултанд хариулаач. Би нэг л ухаж төнхөж ойлгодоггүй ээ.

    GD Star Rating
    loading...
  5. BONDGOR says:

    TIIMEEE TENEG AL MINI MALICHIKAAAA

    GD Star Rating
    loading...
  6. BONDGOR says:

    ENE 2 BOL VNDESNII BOXIIN TVVXEND NER NI BVDEG BOLOVCH AMJILT NI AGUU AX DVVS BILEEE

    GD Star Rating
    loading...
  7. hangai says:

    ah samdan bi munhbat avargiin aav shuu de huuhduudee!!!!

    GD Star Rating
    loading...
  8. sansar says:

    saihan buhchvvd shvv bi bas turul sadan ni manai uvuu ene 2 hvnii ih oiriin turul ulsad gants udaa barildahdaa 4 davj bsan gesen hvvhdvvd nadtai holboo bariarai sansaraa_8888@yahoo.com 0082 10 8411 6886
    kr

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: