loading...
Манай сайтын мэдээлж байсан ёсоор Интер Миланы шинэ дасгалжуулагчаар Жан Пьеро Гасперини тодорлоо. 53 настай дасгалжуулагч хамгийн сүүлд Женоа клубыг удирдаж байгаад өнгөрсөн 11 сард халагдсан юм. Тэрээр 2006 оноос энэ багийг дасгалжуулж Сери Б лигээс дээшээ гаргаж ирсэн билээ.
Шинэ багтайгаа Гасперини хоёр жилийн гэрээ байгуулжээ. Интерийн эзэн Массимо Моратти “Энэ сонголтонд бүрэн дүүрэн баяртай байна. Интерийг боломжит бүх амжилтанд хүргэнэ гэж найдаж байгаа” гэжээ. Гасперини 1994–2003 оны хооронд Ювентусын өсвөрийн багийг дасгалжуулж байсан. Интерийн өмнөх дасгалжуулагч Леонардо Францын PSG багийн спорт эрхэлсэн захирлаар очиж байгаа.
loading...





boljde zailul harjil baiya
loading...