loading...
Дараагийн “Манчестер сити” гэгдэж буй Малага клуб наймааны зах дээр идэвхитэй ажилласаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр тэд Валенсия клубын хагас хамгаалагч Хоакин Санчесийг авахаар болжээ. Энэ жил 29 настай Хоакин одоогоор таван жилийн тэртээ 25 сая еврогоор Los Che-д ирж байсан юм.
Тэрээр жигүүрийн хагас хамгаалагчын байрлалд тоглодог бөгөөд хурдтай, ухаалаг тоглолтоороо тун алдартай. Испаний хэвлэлүүдийн мэдээлж байгаагаа Малага түүний төлөө 4 сая евро төлж байгаа юм байна.
Клубын албан ёсны сайтад хүртэл энэ наймааг баталсан бөгөөд он гарснаас хойш хийж байгаа тэдний 7 дахь наймаа нь юм. Үүнээс өмнө Диего Буонанотте, Мартин Демичелис,Руд ван Нистелрой, Начо Монреал , Жереми Тулалан , Йорис Матейсен гэсэн тоглогчдыг аваад байсан юм. Өнгөрсөн улирлыг тэд 11-р байранд орж дуусгасан. Улирлын дундуур доод лиг рүү унах хэсэгт байсан ч Жулиу Баптиштагийн гайхалтай тоглолтын ачаар аюулгүй бүсэд шилжсэн билээ.
loading...




Ene bag dajgui bolson bn shdee
loading...
Udahgui dandaa l end tendhiin eson shidiin turshlaga huraasan garuud tsuglarch bga bolhoor ene jil Barca Real 2-s onoo salgaaj bj medeh l yum ! yamarch bsan 1 iim goyo bag burdej bgad bayartai bna
loading...
hoho daraagiin portsmouth geech
loading...
Ehnii 1 jildee oligtoi amjilt uzuulj chadahgui bhoo. City shig oddiin orshuulgiin gazar bolchihgui bolch yahuu. Spainii utaggui league-g sonirholoi bolgoosoi gej naidaj bna. Real Barca avargiin tulu busad ni CL, EL tuluu arail utaggui shuu.
loading...