Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 8.Булангууд, Наадам, Ярилцлага » УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН Д.ЭРДЭНЭТУЯА: Үндэсний хувцасны цуглуулгатай болно

GD Star Rating
loading...

Сарын дараа болох төрийн их баяр наадмын бэлтгэлдээ хар ваачид аль хэдийнэ оржээ. Нээлтийн харвааны араас шил ши лээ даран зохиогдож эхэлсэн тэмцээнүүдээр наадмын өн гөө шинжиж байгаа энэ үед өнгөрсөн жи лийн наадамд хоёр түрүүлсэн хошой мэр гэн Дашцогзолын Эрдэнэтуяатай уулзаж ярилцлаа.


-Ноднингийн наадмаар та өрсөлдөгчдөө илт илүүрхэж, наадам өндөрлөхөөс өмнө цо лоо ахиулах болзол хангасан. Харин 2011 оны наадмын бэлт гэлээ хэзээнээс эхлэв?

-Наадмын бэлтгэл эхлээд удааг үй байна. Харваач бүр наа дамд түрүүлэх бодолтой оролц дог учраас хариуцлагатай үе эхэл чихсэн. Ноднингийн наадмыг дурсахад өндөр оноо авсан учраас түрүүлэх нь то дорхой болчихсон байсан. Энэ мөчийг урьдынх ши гээ догдолж хүлээгээгүй. Харин энэ жил ажлын чөлөө заваас шалт гаалан бэлтгэлд хожуу орсон тал бий. Монголын үндэсний сурын холбооны 2011 оны ээлжит чуулганаар тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон болохоор энэ төрлийг хөгжүүлэх үйлсэд бага ч атугай хувь нэмрээ оруулахыг хичээнэ.

-Үндэсний сураар анхлан хичээллэгчдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Би тамирчин хүн учраас залуу харваачдын өмнө ямар асуу дал тулгардгийг сайн мэднэ. Анх лан хичээллэгчдийн тухайд үн дэс ний сур хаалттай спорт. Удам дамжсан харваачид л сур харвааны мөн чанарыг таньж мэ дэхэд хялбар байдаг юм шиг. Тиймээс залуучуудад энэ спортыг сурталчлахын тулд төлөвлөсөн ажил их бий. Манай холбоо цахим сайтаа удахгүй нээнэ, бүртгэл, архиваа ч цэгцлэнэ. Гарын авлага, танилцуулга бичиж байгаа.

-2011 оны нээлтийн харваанд та товхолж, хоёрдугаар байр эзэлсэн…

-Тийм ээ. Товх хувь хүний бэлтгэлийг асар их шалгадаг. Товхонд ялагдсандаа дүгнэлт хийж байгаа. Зургадугаар сарын 18-19-нд ахмад харваач Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээнд оролцоод цаа шид бэлтгэлээ дорвитой хийнэ.

-Бөхчүүд, уяачид цолны мялаалгаа өргөн тэмдэглэдэг. Харин та хошой мэргэн цолоо хэрхэн мялаасан бэ?

-Наадамд анх түрүүлсэн жилээ цолны найр хийсэн. Харин 2011 онд амжаагүй шүү. -Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, харваачдынхаа дунд дээд амжилт тогтоосон дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн дараа Монго лын Нууц товчооны 750 жилийн ойтой хамтатган улсын наадмын таван түрүүг авсан Ш.Даваахүү болон Х.Даваажаргал мэргэн тус тус бичигддэг. Та энэ дээд амжилтыг шинэчлэхийг хүсдэг л байх…

-Баяр наадмын амжилтаас гадна тэмцээний олон рекорд бий. Харваач бүхэн тэрхүү амжилтыг ахиулж, түүхээ баяжуулахыг зорь дог нь мэдээж. Миний хувьд 40-д дөрвөн сумаар харвадаг болсноос хойш дээд тал нь 38 оноо авсан юм байна.

-Ноднингийн баяр наадамд хоёр дахь түрүүгээ авснаар ээжийнхээ амжилттай эн зэрэгцсэн таныг мэргэн харваач болоход гэр бүлийнхэн тань нөлөөлсөн үү?

-Улсын мэргэн цолыг анх хүртээд маш их баярлаж билээ. Олон жил хүлээсний эцэст зорилго минь биелэж, Улсын Ерөнхийлөгчийн зар лигаар цол авсан мөч үнэхээр сайхан. Энэ баярт явдал сэтгэлд хоногшин үлджээ. 2010 онд ээжийнхээ амжилтыг давтсандаа сэт гэл хангалуун явдаг. Ээж маань улсын баяр наадамд арван жилийн зайтай хоёр удаа түрүүлсэн хүн. Гэхдээ төрийн тэргүүнээс шаг налаа гардан авч үзээгүй юм билээ. Холоос ирж оролцдог байсан болохоор нислэгийн хуваарийг дагахаас өөр аргагүй.

-С.Долгормаа мэргэн аль нутгийн хүн бэ?

-Уг гарал нь Дорнодын БаянУул сумынх, харин аав маань Завханы Түдэвтэйн уугуул. Ээж сургуулиа төгсөж ирээд Завханд суурьшсан. Зургадугаар сарын дунд үеэс Улаанбаатар хотод очиж УАШТ, угсруулан баяр наадамд оролцоод долдугаар сарын 12-ны орой буцаж таардаг байсан юм. Гэртээ ирэхэд нь нутгийн ард түмэн баяр хүргэн угтахад түрүүлснээ мэддэг байж.

-Тэр үед та ээжээрээ бахархан заавал харваач бо лохоор зорьжээ дээ?

-Үгүй ээ. Хүүхэд л юм хойно ээжтэйгээ байхыг хүснэ. Гэтэл ээж жил бүрийн зун тэмцээнд оролцох гээд Улаанбаатар явчихаар хэцүү санагддаг байлаа. Тиймээс сур харваанд нэг их дурлаагүй.

-Тэгвэл ямар шалтгаанаар мэр гэн харваачдын дунд идээшсэн тань сонирхолтой байна?

-Завханд өссөн учраас Улаанбаатар хотыг үзэх хүсэлдээ хөтл өгдөн, нум сумтай нөхөрлөсөн. Хүүхэд ахуйдаа өндөр амжилт гаргаагүй. Хүүхдийн харваанд 20 сумнаас 13-ыг нь оновол зэрэг биелүүлж, буцах зардлын 50 хувийг олгодог байлаа.Эзэлсэн байрнаас шалтгаалан, урамшууллын хэмжээ өөр л дөө. Нагац ах, улсын хошой мэргэн Ц.Гэнэн баавай зэрэг биел үүлбэл надад өгөх гэж дөрвөн сум жил бүр бэлдэнэ. Үүнийг авах сонирхол төрнө. Энэ бүхнээс үүдэн сур харваанд өөрийн эрхгүй орсон.

-Өсвөрийн тэмцээнүүдэд өнд өр амжилт гаргаагүй Эрдэ нэтуяа насанд хүрэгчдийн хар ваанд анх хэрхэн алдраа дуудуулав?

-1991 оны насанд хүрэгчдийн УАШТ-д спортын мастерын болзол бие лүүлсэн минь санаанаас гардаггүй. Үүнээс өмнө өндөр бай шагнал төдийлэн хүртэж байсангүй. УАШТ өндөрлөх болоогүй байхад 36 сум наас 24 онож, спортын дэд мастерын болзол биелүүлсэн. Зэрэг биелүүлсэн ч гэсэн хү мүүс баяр хүргэхгүй болохоор битүүхэндээ гайхаж, оноогоо бо дож суутал улсын мэргэн Насан гэрэл эгч “Яасан удаан хөдөл гөөнтэй юм бэ чи, хүүхэд байж. Сум зөө” гэж загнасан.

Тэр үед толгойноос салахгүй байсан бодол минь замхран арилж билээ. Сум зөөж гүйсээр сүүлийн дөрвөн сумны эхнийхийг нь тавьтал Баян- Өлгий аймгийн харваач Мандал ах баяр хүргэн үнссэн. Яагаад баяр хүргэснийг тэр үед ойлгосонгүй. Харин гурав дахь сумаа оносны дараа хөгжөөн дэмжигчид “Спортын мастер боллоо” гэж уухайлсан нь одоо ч чихэнд сонсогдох шиг. Энэ явдлаас хойш би сур хар ваагаар хичээллэвэл амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдгээ ойлгосон.

-Спортын мастер болсны дараа ээж тань юу хэлсэн бэ?

-Ээж маань тайван хүн, хэр баргийн зүйлд сэтгэл нь хөдлөлөө гаргах нь үгүй. “Амжилтаа ахиулах өндөр даваа хүлээж байгаа шүү” гэж хэлсэн.

-Та улсын наадамд дөрөв, тавдугаарт орж байгаагүй. Хоёронтаа түрүүлж, дөрвөн удаа хоёр, хоёрт нь гуравдугаар байрт шалгарсан. Энэ хугацаанд наадамд хоёроос илүү төрүүлэх боломж байгаагүй юм уу?

-Анхаарлаа төвлөрүүлж чад даггүй байсантай холбоотой биз ээ. Завсарт нь гурван жил спортоо орхисон. 1997 оны наадмаар “Хангарьд”-ынхантай хамт байрлаж билээ. Эхний хоёр өдрийн байд лаар Ш.Даваахүү ах бид хоёр гарцаагүй түрүүлж явсан. Одоо хар ваачид шинэ дээлээ долдугаар сарын 11-нд өмсдөг уламжлал тог тож. Харин 1990 оноос хойш бол шагнал авахдаа л шинэ дээлээр гангардаг байлаа. Дээлээ гаргаж бэлтгэх тухай ямар ч бодол тө рөөгүй сууж байтал Даваахүү ах “Түрүүлэх нь гарцаагүй. Дээлээ гарга, хувцсаа бэлтгэ” гэлээ. Татгалзахад минь “Өөртөө итгэлгүй байвал яаж амжилтад хүрэх юм бэ” гэж зэмлэхээр нь хувцсаа бэлдсэн.

Гэтэл бид хоёр шийдвэрлэх дөрвөн суманд алдаж, хоёрдугаар байрт орсон юм. Дээлээ бэлтгэснээс боллоо гэж олон жил харамссан шүү. Сэтгэл зүйгээ бэлтгэж чадаа гүйгээ тухайн үед ойлгоогүй. Наа дам эхэлж, уртын дуу уянгалан, уухай сонсоход ямар ч харваач огшдог, омогшдог. Гэртээ харьсан үед ч уухайн дуу чихэнд байнга хадаатай. Харин одоо энэ бүхнээс ангижирч чадсан болохоор амжилт дээшилж байх шиг санагддаг. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан нь их нөлөөлсөн.

-Та голдуу товх харваанд алддаг юм шиг…

-Товх харвах хэцүү. Товхонд харвах болохоор бүх зүйл сарнидаг нь одоо ч хэвээрээ.

-Цол дагаж бяр нэмдэг гэ дэг. Та хошой мэргэн болсон ч гэсэн товхноос эмээдэг гэж үү?

-Яалаа гэж байнга айх вэ? Товх тамирчны бэлтгэлийг шалгадаг. Өнгөрсөн жил ээжийнхээ амжилтыг давтахад гэр бүлийнхэн маань баярласан. Гэхдээ ээж на майг цаашид сур харвахыг нэг их таашаахгүй байгаа. Учир нь харваачийн хуруунд ирдэг хөвчний цохилт дотор эрхтнүүдийг байнга доргиодог. “Эрүүл мэндээ бод, амжилтыг минь давтсан юм чинь спортоо орхисон нь дээр биш үү” гэж хэлсэн л дээ. Тухайн үед ээжийн үгийг дагадаг ч юм бил үү гэж бодсон хэр нь сураас зай барьж чадаагүй л явна.

-Та энэ хугацаанд хэдэн нум элээсэн билээ?

-2007 онд Ж.Баттөмөр мэргэ нээс авсан гурав дахь нумаараа харваж байна.

-Хуучин нумнууд тань бий юу?

-Байлгүй яахав. Хүүхдэдээ өвлүүлэхээр хадгалж байгаа.

-Улсын баяраас гадна бай шагналтай өөр наадамд түрүүлж байв уу? -2007, 2008 онд Алтан овооны наадам өндөр шагналтай байсан.

-Жил бүрийн наадамд шинэ дээлээр гангардаг уу?

-Ноднин дээл хийлгээгүй юм байна. Харваачид шагналын мөнгөнийхөө чамгүй хэсгийг дээл хувцсандаа зориулдаг. Сая орчим төгрөг элбэг зарцуулагддаг шүү.

-Таны цуглуулгад хэдэн дээл байдаг вэ?

-Арав гаруй дээлтэй. Хөрөнгө мөнгө гаргаж хи

йлгэж байгаа юм чинь монгол үндэстний эх нэр хувцасны цуглуулгатай боло хоор шийдсэн. Халх, буриад, тор гууд, үзэмчин, казах зэрэг олон үндэстний эхнэрүүд ямар ууж өмсдөг байсан тэр бүхнийг оёулах төлөвлөгөөтэй. Тиймээс Хувьс га лын музейн үндэсний хувцасны тасгийнхантай холбоо тогтоож ажил лаж байна. Энэ нь хойч үеийн хэнд маань түүхээ мэдэх нэгэн нөхцөл бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй явдаг.

-Ингэхэд та шавьтай бил үү?

-Тамирчин бэлтгэх талаар боддогг үй байсан ч энэ жилээс гарын шавь бэлтгэж эхэлсэн. 2011 оны наадам шавьтайгаа цэц сорих анхны наадам минь.

-Таны ажил, амьдралд амжилт хүсье.

-Баярлалаа. Энэ дашрамд намайг дэмждэг гэр бүлийнхэн, “Петровис” компанийн хамт олон, МҮСХныхон, дасгалжуулагч Ц.Санжаасүрэн багшдаа болон сур хар ваач дадаа гүн талархал илэрхийлье.

Б.ӨЛЗИЙТОГТОХ

GD Star Rating
loading...
УЛСЫН ХОШОЙ МЭРГЭН Д.ЭРДЭНЭТУЯА: Үндэсний хувцасны цуглуулгатай болно, 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: