loading...
FILA-гаас “Алтан гранпри” зэрэглэлийн тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтад нь үндэслэн долдугаар сарын 8-11-нд Азербайжаны Бакуд зохиогдох “Алтан гранпри”-гийн шигшээ тэмцээнд оролцох тамирчдын нэрийг зарлалаа. 37 орны бөхчүүд тус тэмцээнд оролцох эрхтэй болсон ба жагсаалтад нэр нь дурдагдаагүй энэ жилийн тивийн болон ноднингийн дэлхийн аваргууд шууд зодоглож болох аж. Бакугийн дэвжээнд хүч үзэх эрхтэй тамирчдын жагсаалтад манай 15 бөх багтсаныг танилцуулъя.
Эрэгтэй. 60 кг Энхсайханы Ням-Очир, Батсайханы Нэмэхбаяр, 66 кг Пүрэвжавын Өнөрбат, 74 кг Мягмарын Мэндсайхан, 96 кг Ядамсүрэнгийн Алтантулга, Чинчулууны Батчулуун Эмэгтэй. 48 кг Цогтбазарын Энхжаргал, 51 кг Даваасүхийн Отгонцэцэг, 55 кг Эрдэнэчимэгийн Сумъяа, Лхагвасүрэнгийн Хонгорзул, 63 кг Очирбатын Насанбурмаа, Шархүүгийн Түмэнцэцэг 67 кг Банзрагчийн Оюунсүрэн, 72 кг Очирбатын Бурмаа, Бадрахын Одончимэг
Дашрамд сонирхуулахад Бакугийн “Алтан гранпри”-гийн финалын аваргууд 10 мянган ам.доллараар шагнуулах бол мөнгө, хүрэл медальтнууд 5000, 2000 “ногоон” өвөртлөх ажээ. Алтан медальт бөхийн дасгалжуулагч нь 2000 ам.долларын урамшуулал хүртэх юм.
loading...



