Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Энэ өдөр түүхнээ » Энэ өдөр түүхнээ – 6 сарын 26

GD Star Rating
loading...

Эбнер Даблдей (АНУ), 1819 – бейсбол. Генерал, бейсболын спортыг анх үндэслэгчдийн нэг, дүрмийг боловсруулсан хүн.

Милдред Дидриксон (АНУ), 1914 – хөнгөн атлетик. 1932 оны олимпийн хошой аварга. 80 метрийн гүйлт, жад шидэлтийн дэлхийн рекордын эзэн асан. Гольфын хагас мэргэжлийн дэлхийн олон удаагийн аварга.

Вячеслав Ионов (ЗХУ), 1940 – каноэ. 1964 оны олимпийн аварга, 1966 оны дэлхийн аварга, 1967 оны Европын аварга.

Грег Лемонд (АНУ), 1961 – дугуйн спорт. Тур де Франс уралдааны гурван удаагийн аварга.

paolo_maldiniПаоло Мальдини (Итали), 1968 – хөлбөмбөг. Милан багийн хамгаалагч. 2007 оны клубуудын дэлхийн аварга. Европын Аваргуудын цомын хошой, Аваргуудын лигийн 3 удаагийн аварга. Итали, Италийн цомын олон удаагийн аварга.

Марина Лобач (ЗХУ), 1970 – уран сайхны гимнастик. 1988 оны олимпийн аварга.

Эд Жовановски (Канад), 1976 – хоккей. 2002 оны олимпийн аварга.

Вальтер Эррман (Аргентин), 1979 – сагсан бөмбөг. 2004 оны олимпийн аварга.

Рэймонд Фелтон (АНУ), 1984 – сагсан бөмбөг. Портлэнд багийн хамгаалагч.

Дерон Уилльямс (АНУ), 1984 – сагсан бөмбөг. Нью Жерси багийн хамгаалагч. 2008 оны олимпийн аварга.

Хосе Хуан Бареа (Пуэрто Рико), 1984 – сагсан бөмбөг. Даллас Маверикс багийн хамгаалагч.

GD Star Rating
loading...
Энэ өдөр түүхнээ - 6 сарын 26, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: