loading...
2011 оны долоодугаар сарын 1-3-ны өдрүүдэд ОХУ-ын Якут улсын Якутск хотод эрэгтэй чөлөөт бөхийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр хоёр уригджээ.
Тус тэмцээнд гадаадаас 2 шүүгч уригдсан нь манай шүүгчид ажээ.
Тэмцээний үеэр якут үндэсний хапсагай бөхийн барилдааны үзүүлэх тоглолт болох юм байна. ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээн Якут улсад анх 1972 онд зохиогдож байснаас хойш ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь удаагаа болж байгаа юм байна. 1972 оны тэмцээнд дэлхийн аварга Б.Будаев ЗХУ-ын аварга уол хүртэж байжээ.
loading...



