loading...
Италийн шигшээ багийн залуу хамгаалагч Доменико Кришито “Зенит”-ийн эгнээнд шилжлээ. Тэрээр Оросын багтай 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулж байгаа юм байна. Кришито 2009 оноос саяхныг хүртэл Женоа клубт хүчин зүтгэсэн. Энэ хугацаандаа 100 гаран тоглолтонд оролцож Италийн шигшээ багт хүртэл дуудагдаад амжсан.
Лучиано Спаллетигээр удирдуулсан “Зенит” өнгөрсөн улиралд лигтээ түрүүлж Аваргуудын лигийн эрх авсан. Тиймээс бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэхээр наймааны зах дээр идэвхитэй ажиллаж байна. Сүүлд авсан мэдээллээр тэд Ман Ситигийн Адебайортой нэр холбогдоод байгаа юм.
Одоогийн байдлаар “Зенит” лигтээ 2-р байранд 30 оноотой явж байна.
loading...





Сүүлийн үед Оросын лиг улам л хүчээ авч байна шүү. Багууд нь баян болж, амжилт нь ч сайжирч эхэлээ. Ямар сайндаа л Аваргуудын Лигт 3 багаа сойх эрхтэй болсон байгаа. Бундеслигтэй ижил гэсэн үг. Шигшээ баг нь ч аймар бүрэлдэхүүнтэй болсоор
loading...
Hehe andaa Bundesliga odoo CL t 4 bag orno harin Seria A 3 bag orhoor bolsiishd
loading...
zenit sain zaluu avsan yum shig bna lee. luchanno giin sanaa biz de. yavaandaa haragdah baihoo. avarguudiin ligt zenitee harj l baiya.
loading...
Юу вэ? Хайран залуу шигшээгийнхээ каръерийн талаар бодохгүй байгаа юм байхдаа. Оросын лигт тогловол шигшээдээ дуудагдахгүй шдээ. Тэрийгээ мэдэж л баймаар юм. Уг нь хамгаалалт довтолгоонд зүүн жигүүрээр мундаг залуу даа.
loading...