Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » “Ривер” уналаа

GD Star Rating
loading...

Аргентиний хамгийн алдартай багуудын нэг “Ривер Плэйт” 110 жилийн түүхэндээ анх удаа доод лиг рүү уналаа. Буэнос-Айресийн “аварга загас”-нууд хасагдах шатны тоглолтоо Белграно багтай хийсэн бөгөөд цуврал тоглолтын дүнгээр 3 : 1-ээр дийлдсэн юм.

Нутгийнхаа лигийн титмийг 33 удаа хүртэж дээд амжилт тогтоосон тэд сүүлийн гурван жилийн таагүй амжилтаасаа болж ийнхүү уруудлаа. Учир нь Аргентиний лигт доошоо унах багийг сүүлийн гурван жилд авсан  дундаж оноогоор нь тодруулдаг системтэй. Ривер Плэйтийн ерөнхийлөгчөөр домогт Даниэль Пассарелла ажиллаж байгаа.

“El Monumental” цэнгэлдэхэд явагдсан хариу тоглолтын дараа уурлаж бухимдсан Риверийн фенүүд үймээн дэгдээж цагдаа нартай зодолдсон. Мөн ойр хавийн машин тэргийг шатаах зэргээр балмад аашилжээ. Харин тэдний заналт өрсөлдөгч Бока Хуниорсын фенүүд энэ өдрийг баярлан тэмдэглэж байна.

GD Star Rating
loading...
"Ривер" уналаа, 6.3 out of 10 based on 16 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Bilgee says:

    Xaramsaltai yumaa

    GD Star Rating
    loading...
  2. amaraa says:

    eniig unshsan chine nottingham forest sanaand orchloo

    GD Star Rating
    loading...
  3. Eee hoorhidoo anh bas Nottingham Forest ingej baisan daa :( Nottingham ch aguu bag shuu yuun chelsea!! Hurdan PL dee ergej ireesei :(

    GD Star Rating
    loading...
  4. FC Liverpool says:

    Харамсалтай байна гэхээс өөр юу гэхэв

    GD Star Rating
    loading...
  5. River Plate says:

    Харамсалтай байна, гэхдээ одоо яая гэхэв. Уг нь энэ багаас зөвхөн 90-ээд оны дундаас хойш гэхэд л Эрнан Креспо, Ариэль Ортега, Марсело Салас, Хавьер Савиола, Хулио Крус, Хуан Пабло Сорин, Сантьяго Солари, Пабло Аймар, Марсело Гальярдо, Андрес Д’Алессандро, Фернандо Кавенаги, Лучо Гонзалес, Хавьер Машерано, Гонсало Игуаин, Радамель Фалькао нарын шилдгүүд төрөн гарсан юм. Тэрнээс өмнөх шилдэг тоглогчдыг нь дурдвал тоочоод барахгүй биз дээ.
    Харамсалтай нь “Ривер” эдгээр оддоо бүгдийг нь Европын багуудад зарсан, ганцыг нь ч хадгалж үлдээгүй. Энэ бүхэн багийн амжилтад сөргөөр нөлөөлсөөр доошоо унахад хүргэлээ дээ.

    GD Star Rating
    loading...
  6. BaRcA vs ReaL says:

    barca real 2iin 1n unuul yaanaa goy yum bolnooo

    GD Star Rating
    loading...
  7. javkha says:

    teneg sda hezeech real unahgui shdee

    GD Star Rating
    loading...
  8. HAHAHAHAHA erguu gara muruudtsun naajiihn whawhawha

    GD Star Rating
    loading...
  9. ee balarsan ymaa.xaramsaltaiii…..river plate boca juniors 2 nere vnexer alaltsdag shvv….barag barca real 2s ilv bxaa..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: