Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Сан-Паулугийн Дэлхийн цомоос хоёр алттай

GD Star Rating
loading...

Долоо хоногийн өмнө Рио-де-Жанейро хотноо Их дуулга тэмцээнд өрсөлдсөн манай жүдочид 2016 оны олимпийн нийслэлээс 430 км зайтай орших Сан-Паулуд Дэлхийн цомд хүч сорилоо. 53 орны 153 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 259 жүдоч зодоглосон тус тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 73 кг-д С.НямОчир жин өгссөн Х.Цагаанбаатартай түрүү булаацалдаж ялсан бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа энэ зэрэглэлийн тэмцээний дөрөв дэх алтан медалиа зүүв. Түүнчлэн 60 кг-д Г.Болдбаатар хүрэл медаль авчээ. Анхдугаар “Мастерс”-ын аварга С.Мияарагчаа өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Леандро Куньяд дийлдэн тавдугаар байрт шалгарав. Дэлхийн цомын хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Болд-Эрдэнэ, Б.Амбасэлмаа, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал, +78 кг-д гавьяат тамирчин Д.Цэрэнханд нар барилдсан.

Жүдочид Рио-де-Жанейрогийн азгүйтлээ САН-ПАУЛУД ЦАЙРУУЛЛАА

Долоо хоногийн өмнө Рио-деЖанейро хотноо Их дуулга тэмцээнд тааруу оролцсон манай жүдочид 2016 оны олимпийн нийслэлээс 430 км зайтай орших Сан-Паулуд Дэлхийн цомд хүч сорилоо. 53 орны 153 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 259 жүдоч зодоглосон тус тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн аварга Г.Болдбаатар энэ жилийн Өмнөд Америкийн аварга, Бразилийн Даниэль Мораэшийг 1.47 минутад цэвэр, Ливийн Мохамед Эльхади Элькависахыг хоёр вазаригаар, 2009 оны залуучуудын дэлхийн аваргын мөнг өн медальт, Азербайжаны Илгар Мушкиевийг дөрвөн минутын хугацаанд бүх үнэлгээг авч хожоод хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Австрийн Людвиг Пайшерт цэвэр ялагджээ.

Харин хүрэл медалийн төлөө барилдаанд Хятадын Хө Юньлуныг 3.33 минутад иппон буулгасан байна. 558 оноотойгоор жиндээ 14 дүгээрт эрэмбэлэгддэг Г.Болдбаатар СанПаулугаас хүрэл медаль хүртсэнээр 12 дугаар байрт дэвших төлөвтэй байна. 66 кг-д С.Мияарагчаа Финландын Антти Ринтамакиг цэвэр ялж наймд үл дээд Бразилийн Луиз Ревитед юүкогоор дийлдэв. Өнгөрсөн жил энэ тэмцээнд тавдугаар байрт орохдоо манай бөх энэ бразил жүдочийг ялж байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн Их дуул га, энэ удаагийн Дэлхийн цомд ийн хүү хоёр дараалан ялагдчихав. Дагах барилдаанд С.Мияарагчаа Азербай жаны Тарлан Каримовыг вазаригаар буулган аваад медалийн тавцанд гарах эсэхээ шийдэх барилдаанд ДАШТ-ий мөн гөн медальт, Бразилийн Леандро Куньяд шүүгчдийн саналаар хожигдсон байна. ДАШТ-ий V бай рын шагналт С.НямОчир өнгөрсөн жил энэ тэмцээнээс хү- рэл медаль хүртэж байв.

Тэгвэл энэ удаа Туркийн Хасан Ванлиоглуг 2.21 минутад, Бра зилийн Марчело Континиг 4.41 минутад тус тус цэвэр, хагас шигшээд Румыний Кос тел Данкулеуг ваза ри гаар ялаад фи налд нутгийн бөх, дэл хийн аварга Х.Ца гаан баата рыг юүкогоор хожин аваргалжээ. 510 оноотойгоор жиндээ 15 дугаарт эрэмбэлэгддэг С.Ням-Очир Дэл хийн цомын алтан медалийн 100 оноог нэмээд 13 руу дэвшихээр байна. Түүнтэй түрүү булаацалдсан Хөдөлм ө рийн баатар Х.Цагаанбаатар Канадын Николас Триттон, Австрийн Питер Шарингер, АНУ-ын Майкл Элдред нарыг тус бүр вазари үнэлгээгээр ялан шигшээд шалгарсан юм. 66 кг-даа манлай жүдоч нь болсон тэрбээр 73 кг-д 112 дугаарт эрэмбэлэгддэг байсан бол мөнгөн медалийн 60 оноог нэмж, 100 оноотой болсноор 71 дүгээрт бичигдэх юм. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Мөнхзаяа Шинэ Зеландын Мелисса Макмилланыг хагас минут гаруйхан хугацаанд иппон, 2007 оны Универсиадын хүрэл медальт, Австрийн Хилде Дрекслерийг юүко гоор ялаад шийдвэрлэх барилдаа нуудад Израилийн Ярден Герби, Алисе Шлесингер нарыг цэвэр буулган түрүүллээ. Монголд болсон Дэлхийн цо мын хоёр тэмцээнд болон өнгөрсөн жил Египетийн Каирт төрийн дууллаа эгшиглүүлсэн тэрбээр ийнхүү энэ зэрэг лэ лийн тэмцээнд дөрөв дэхээ түрүүллээ.

 

ЭРЭГТЭЙ.
60 кг (26 бөх):
1.Людвиг Пайшер (Австри)
2.Брено Алвеш (Бразил) 3.Ганбатын Болдбаатар (Монгол),
Илгар Мушкиев (Азербайжан) 5.Хө Юньлун (БНХАУ), Фелипе
Китадай (Бразил)
66 кг (24):
1.Луиз Ревите (Бразил) 2.Дан Фасиэ (Румын)
3.Леандро Кунья (Бразил), Павел Загродник (Польш) 5.Санжаас
үрэнгийн Мияарагчаа (Монгол), Рикардо Валдеррама
(Венесуэл)
73 кг (22):
1.Сайнжаргалын Ням-Очир 2.Хашбаатарын
Цагаан баатар (хоёул Монгол) 3.Томаш Адамиец (Польш),
Майкл Элдред (АНУ) 5.Марчело Контини (Бразил), Костел
Данкулеу (Румын)
ЭМЭГТЭЙ.
48 кг (19):
1.Шарлин Ван Сник (Бельги)
2.Алина Думитру (Румын) 3.Аккуш Сумейе (Турк), Тачиана Лима
(Бразил) 5.Ана Ормигу (Португал), Рони Шварц (Израиль)
52 кг (18): 1.Эрика Миранда 2.Элеудис Валемтим (хоёул
Бразил) 3.Сорая Хаддад (Алжир), Илсе Эйлен (Бельги) 5.Мари
Мюллер (Люксембург), Айнур Самат (Турк)
57 кг (15):
1.Рафаэль Сильва (Бразил) 2.Кифаят Гасымова
(Азербайжан) 3.Андреу Хиту (Румын), Кетлин Куадрос (Бразил)
5.Фатима Зара Аит-Али (Марокко), Жу Гуйрон (БНХАУ)
63 кг (17):
1.Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Монгол)
2.Алисе Шлесингер (Израиль)
3.Мариана Сильва (Бразил),
Рамила Юсубова (Азербайжан)
5.Хилде Дрекслер (Австри),
Ярден Герби (Израиль)
GD Star Rating
loading...
Сан-Паулугийн Дэлхийн цомоос хоёр алттай, 5.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. yui says:

    temtseend oroltson oron buhchuudiig harahad manaid boldog elhiin tsomoos sul blaa.

    GD Star Rating
    loading...
  2. brazild judo yamariig medeh uu. japanaas tutahgui judo hogjson uls shuu.

    GD Star Rating
    loading...
  3. Dark says:

    Nogoo hunii nuruu nugasiig hugartal tongordog zaluu barildaad l bgaa yum uu?

    GD Star Rating
    loading...
  4. azgvi nowsh says:

    ee ymar azgvi nowsh we mongol hvn baij tongoruulaad nuruu ni gemttsen ymuu chadahgvi bol yah gej barnd ordog ym bee gai bolson ymnuud hudlaa mungu awah gd l ain hehe sergelen ymaa hehe

    GD Star Rating
    loading...
  5. azgvi nowsh says:

    za judochiddoo bayr hurgey mundag ymaa ysan temtseen bolgondoo pinaldaad l ain beltgel ni sn bgaa ym bnada daraa jil hurtel ene ercheerei baigaarai bvgded ni amjilt uragshaa judochdoo olimp bolohod 1jil vldjee naidaj bagaa shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: