Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Сумо » Сумогийн тасалбар зарагдахгүй байна

GD Star Rating
loading...

Японы сүмо бөхийн холбооноос хоёр тэмцээн завсарласны эцэст башё зохион байгуулахаар болоод байгаа билээ. “ЭН ЭЙЧ КЭЙ” телевиз долдугаар сарын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэхээр болсон ч Нагоя башёгийн тасалбар зарагдахгүй хүнд байдалд ороод байгаа гэнэ. Тасалбар зардаг “Сүмо аннайжёо”- гоос мэдээлснээр тэд цэгээ цөөлж байгаа гэнэ. “Сүмо аннайжёо”-гийн төлөөлөгч “Улс орны эдийн засгийн байдал хэцүү байгаа болохоор хэчнээн хичээлээ ч орлого орохоо болилоо. Жил ирэх тусам л сүмо үзэгчид цөөрөөд байна” хэмээн халаглажээ. Өнгөрсөн жилийн Нагоя башёгийн үзэгчдийн тоо бейсболын бооцооны хэргийн улмаас өмнөх жилийнхээсээ 9400-аар багасжээ. Харин энэ жил найрааны хэргээс болж, тасалбар зарж эхлэх хугацаа хойшилсноос үзэгчдийн тоо улам буурах төлөвтэй. “Сүмо аннайжёо”-гоос тасалбар худалдан авсан хүнд урамшуулал олгох зэрэг олон төрлийн арга хэмжээ авч байгаа ч байдал хүнд хэвээр. Японы “Сүмо” сэтгүүлийн сурвалжлагч “Сүүлийн гурван жилд хүүхдээ дагуулаад сүмо үздэг хүн их цөөрсөн. Орчин үеийн залуус өөр юм сонирхож байна. Харин Японы соёл дурсгалын нэг хэсэг гэсэн утгаар музей үзэж байгаа юм шиг л ирдэг гадаадынхан их болж байна” гэж ярьсан байна. Долдугаар сарын 10-нд эхлэх Нагоягийн тэмцээнийг хэдэн хүн үзэхээс сүмогийн ертөнцийн хувь заяа шийдэгдэж магадгүй болоод байна. Энэ сарын 26-нд бөхчүүл Нагоя хотод очиж, 27-нд нь банцүкэ гарна. Харин 28-ний өдөр бөхчүүдийн хурал болох бол, долдугаар сарын 4-нд шинэ бөхийн үзлэгтэй.

GD Star Rating
loading...
Сумогийн тасалбар зарагдахгүй байна, 1.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. chelsea says:

    hohino muu suguud ingediin. getel manai eriin 3 naadam hezee ch uzegchgui bolohgui bailgui dee

    GD Star Rating
    loading...
  2. Baysaa says:

    Ter baliar nairaanii naadmiig hen uzdegiin.

    GD Star Rating
    loading...
  3. MONGOL HUN says:

    Manai Mongol buhchuud unaltand orood baisan Sumo-g ursulduuntei sonirholtoi bolgoj ugsun Harin ted Dagvadorj Avargiig huusun ingesneeree Sumo uzeh hunii too haritsangui buursan Tegeed Nairaa ene ter yum ni garaad ner hund ni ingeed shalnii alchuur bolj bgaam daa …………………..

    GD Star Rating
    loading...
  4. Zochin says:

    MONGOL HUN tei sanal neg bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: