loading...
2014 онд Бразил улсад болох ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатанд учраа таарсан Монгол болон Мьянмар улсын шигшээ багуудын тоглолт маргааш эхлэх гэж байна. 2 багийн тоглолтын өмнө багийн удирдлагуудын уулзалт зөвлөгөөн болсон бөгөөд өнөөдөр 12:00 цагаас МХБХ-ний мэдээллийн өрөөнд боллоо. Тус зөвлөгөөний үеэр ОУХХ-ны албан төлөөлөгч манай талын бэлтгэл байдлыг шалган хангалттай үнэлгээг өгсөн бөгөөд зохион байгуулах хорооны хурал, Мьянмар болон Монгол улсын шигшээ багуудын төлөөлөгчид маргаашийн тоглолтын бэлтгэлийн байдалтай танилцсан юм.
Тоглолтонд манай улсын шигшээ баг улаан өнгийн өмсгөлтэй тоглохоор болсон бол Мьянмар улсын баг цагаан өнгийн өмсгөлтэй хүч үзэх ажээ. Тоглолтын тасалбар 15000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд явуулын кассууд болон МХХ-ны төв байранд зарагдаж байгаа ажээ. Тоглолтыг олон улсын хөлбөмбөгийн холбооноос аюулгүй байдлын тал дээр тавидаг шаардлагыг хангахаар манай тал ажиллаж байгаа бөгөөд үзэгчдийг зэвсгийн чанартай эд зүйлс болон ундаа, усны савтай оруулахгүй гэдгийг сануулсан юм.
Тус хурлын дараа багийн албаны хүмүүс хэвлэлийн бага хурлыг зарласан бөгөөд сэтгүүлчидтэй уулзлаа. Мьянмарын багийн дасгалжуулагч Милан Живадинович, багийн хэвлэлийн төлөөлөгч Со Мо Кьяв, Багийн менежер Тэйн Аун нар хүрэлцэн ирж яриа хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.
- Та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа, Монгол хэмээх энэ сайхан оронд ирсэндээ маш их баяртай байна. Маш нөхөрсөг, маш сайхан хүмүүстэй юм байна. Би энэ удаа маш залуу, маш эрч хүчтэй багтай энд ирлээ.
Манай багийн бараг бүх тоглогчид 23-аас доош насны Олимпийн багт бэлдэж байгаа баг. Бид шинэ үеийг гаргаж амжилт үзүүлэхийн тулд өмнөх багийн бүх тоглогчдыг шигшээгээс хасаж шинэ баг бүрдүүлсэн юм. Анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа туршлага багтай баг. Өмнө нь хиймэл зүлгэн дээр тоглож байгаагүй учраас бага зэрэг асуудал байна.
Гэхдээ манай баг маргааш маш үзүүштэй тоглолтыг үзүүлэх болно, бид энд хожих гэж ирсэн, хожоод Оманы багтай тоглох гэж ирсэн. Тийм учраас бид эцсийн мөч хүртлээ тэмцэж тоглох болно.
Живадинович нь өмнө нь Гана, Иемэн, Ирак, Югославын шигшээ багуудыг дасгалжуулж байсан туршлагатай нэгэн бөгөөд олон улсад өөрийн этгээд зан ааш болон эрсдэлтэй шийдвэр гаргадгаараа алдартай нэгэн билээ. Түүнээс манай сурвалжлагчийн өмнө нь дасгалжуулж байсан шигшээ багуудаас Мьянмарын баг юугаараа ялгаатай байгаа, ямар давуу тал байгаа талаар асуухад:
- Маш их ялгаа бий. Би Югославт С.Михайлович, Д.Ковачевич гээд шилдэг тоглогчидтой ажиллаж байсан. Тэдэнтэй ажиллахад надад асуудал байдаггүй. Хэзээ амрах, хэзээ ажиллах, хэзээ дамжуулахыг зааварлахад бүх юм болдог байсан. Харин Ганад арай өөр байлаа. Челсигийн Эссьен, Ювентусын Аппиа, Англид тоглож байсан Менса гээд од тоглогчидтой байсан ч бүх зүйл тийм сайхан байгаагүй. Тэдэнд маш их зүйлийг зааж сургах хэрэгтэй болдог байсан юм.
Харин энд Мьянмарт бүх зүйл эсрэгээрээ.Манай тоглогчид од биш, тэд алдартай биш. Тэд дэлхийн хэмжээнд хүрэхээр тоглолт үзүүлж хараахан чадаагүй л байна. Энд бүх зүйл 0-ээс эхэлж байгаа гэсэн үг шүү дээ. Гэхдээ би нэг зүйл хэлэх дуртай. Хөлбөмбөгийн ирээдүй Африкт биш, Европт биш харин Азид байх болно гэж. Азид ялангуяа жижигхэн орнуудад, ядуу орнуудад хөлбөмбөг эрчимтэй хөгжих болно. Тэдэнд авьяас бий, чадвар бий. Гэхдээ боломж байдаггүй.
Дасгалжуулагч үүнд хамгийн их нөлөөтэй шүү дээ. Тиймд би энд амжилт гаргахаар ирсэн, миний гэрээ нэг сарын дараа дуусна. Хамгийн багадаа нэг цикл буюу 2 жил ажиллахын тулд би энд амжилт үзүүлэх хэрэгтэй юм. Манай баг ч маргааш ийм тоглолтыг үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ноён Живадинович сэтгүүлчийн ямар тактиктай тоглох вэ гэсэн асуултад хурдтай хөлбөмбөгийг эрхэмлэдгээ хэлээд, үзүүштэй тоглолтыг хөгжөөн дэмжигчдэд бэлэглэх болно хэмээн хэлсэн юм. Тэрчлэн энэ баг манай улсад ирэхээсээ өмнө Малайзын багтай хамтарсан бэлтгэлийг хийн, нөхөрсөг тоглолтыг хийсэн бөгөөд 2:0-ийн харьцаатайгаар хожигдсон аж. Та бүхэн Монгол болон Мьянмарын шигшээ багийн хооронд болон тун сонирхолтой энэхүү тоглолтыг маргааш 18:30 минутаас UBS телевизээр хүлээн авч үзээрэй.
loading...





manai shigshe bagin umsgul arai bishe! neeh awtsaldaagui ungutei, Hojood hesegt orchoosoidoo!!!
loading...
Go Mongolia!
loading...
bi bas emeej l baina. Gehdee er hun zorigtoi bol myanmar yaana gdg bile :p
loading...
yamar ch baisan buh huchin chadlaaraa toglood l uzeltseed l ungurnu duu manai zaluus yamar ch baga hojhiin tuluu l toglodog amjilt zaluusaa hojson ch hojigdson ch eh ornii min baga shuu dee
loading...
goal aldahgui baih n hamgiin chuhal bnaa!!!!!!
loading...
tolvolsonooroon talbai deer togloh heregtei amjilt husii
loading...
Анхны хожлоо авна гэдэгт найдаж байна
loading...
yasan unetei yum be olon khund uzuulel dee khugjuun demjigchid sain baikh kheregtei sh dee muu bagtai baij yun ikh unetei yum
loading...
олигтой суудалгүй байж яасан үнэтэй юм бэ. 15000 байхдаа яахав. энэ талбайгаа тойруулж үзэгчдийн суудал хийхгүй байсаар 4 жил боллоо. барилгын компаниудад зараад барилга бариулаад дууслаа шдэ. үнэхээр хэрэг алгаа. гэхдээ морь ганболд тэргүүтэй холбооныхны төлөө биш хэдэн бор хүүхдүүдийнхээ төлөө хожоосой гэж залбирч байя даа……
loading...
Amjilt husie!!! Go Mongolia Go…
loading...
ЕР НЬ БОЛ ГЭРТЭЭ ХИЙСЭН СҮҮЛИЙН 2 ТОГЛОЛТОНД МАНАЙ ХОЖСОН ШҮҮ ГЭЖ БОДОХООР САЙХАН Ч ЮМ ШИГ. ЦААШ НЬ ШАЛГАРЧ ЧАДААГҮЙГ БОДОХООР МУУХАЙ Ч ЮМ ШИГ.
ЯМАР Ч БАЙСАН ШИГШЭЭДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. БАГ ХОЖВОЛ МАРГААШ АЖЛАА ТАСЛАНА, СДА.
loading...
Шигшээ багтаа амжилт хүсье. Хотод байсан бол очиж үзэх байлаа, даанч хөдөө, урагшаа Монголчуудаа
loading...
Avtsaldaagvi yum erdoo ch baihgvi..Mongol ulsiin dalbaa g toloolson ongo..
loading...
Уг нь хожсон ч хожиглсон ч очиж үзмээр л байна. Чөтгөр гэж дамнуурагтай очиж үзэлтэй нь биш ядахдаа орондоо сугаад ч гэсэн үзнэ дээ Манайхан хожоосой гэж яасхн их хүсэж байнй бэ? Манай хүүхдүүд бидний сэтгэл зүрэхийг ойлгож байгаа гэдэг итгэлтэй байна. Бид хожиноо бид чадна.
loading...
ene admin n news .mn ees huuldiin bainga sda hsuud huulaala buh mdeene news.mn deer garsanii daraa 10 orchim min ii daraa shuud copy dsda
loading...
bid onoodor tuuxiig buteex bolno 3-1 eer yalah bolno
okay
loading...
Yg hedees ehleh ym be ene toglolt helj ogooch
loading...
campoj loas vietnam myanmar helnii yalga oiroltsoo baidag uu? hel meddeg hun baina u. baliashguudad urmiin gants neg ug zaaj ugch tus bolno u. jishee ni lalraa!, alnaa!, chadahgui e! geh met kk
loading...
Сердечный привет монгольским футболистам и их болельщикам из Тюмени!!! Очень сожалею, что не могу читать по-монгольски: нет ли возможности перевода сайта и на русский?
loading...