loading...
Борис Шилков (ЗХУ), 1927 – тэшүүр. 1956 оны олимпийн 5000 метрийн аварга. 1954 оны дэлхийн аварга.
Мирус Ифтер (Эфиоп), 1947 – хөнгөн атлетик. 1980 оны олимпийн 5000, 10000 метрийн зайн аварга.
Пьетро Меннеа (Итали), 1952 – хөнгөн атлетик. 1980 оны олимпийн 200 метрийн аварга. 17 насандаа энэхүү зайн рекордыг тогтоож байв.
Николай Зимятов (ЗХУ), 1955 – цана. Олимп, дэлхийн олон удаагийн аварга.
Марина Климова (ОХУ), 1966 – уран гулгалт. 1992 оны мөсний бүжгийн төрлийн аварга.
Стефан Шапюиза (Швейцарь), 1969 – хөлбөмбөг. Шигшээ баг, Борусси Дортмунд багийн тоглогч. 1997 оны Аваргуудын лигийн аварга. Германы хошой аварга.
Фабьен Бартез (Франц), 1971 – хөлбөмбөг. 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын аварга. 1993 оны Аваргуудын лигийн аварга. Франц, Английн хошой аварга.
Үйл явдал:
1997 – Майк Тайсон, Эвандер Холифельд нарын хооронд хоёр дахь тулаан явагдаж тоглолтын 3-р үед Майк Тайсон Холифельдын чихийг тас хазаж байв.
loading...



