Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Онцлох, Үндэсний шигшээ баг » “Хөх Чононууд” түүхэн ялалт байгууллаа

GD Star Rating
loading...

“Бразил  - 2014″ ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн эхний тоглолтоо манай шигшээ Мьянмарын багтай хийж 1 : 0-ээр буулган авлаа. Тоглолтын цорын ганц хожлын гоолыг “Хоромхон” багт хүчин зүтгэдэг  Х.Цэнд-Аюуш 47 дахь минутад оруулсан юм.  Ийнхүү манай шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд ялалт байгууллаа. Хоёр багийн хариу тоглолт 4 хоногийн дараа Мьянмар улсад явагдана. Уг тоглолтонд “Хөх Чононууд” дээрхи хожлоо хамгаалж чадвал дараагийн шатанд шалгарч Оманы шигшээтэй тоглох боломжтой.

Тоглолтын дараа шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбат “Бид эхнийхээ давааг амжилттай давж чадлаа. Дөрөв  хоногийн дараа болох том тоглолт биднийг хүлээж байна. Бид эхлээд 4-4-2 тактикаар тоглосон. Талбайдаа хийж буй эхний тоглолтонд ашигтай байдал үүсгэх шаардлага байсан учраас довтлох  санаачлагатай тоглосон. Харин сүүлд   сэлгээ хийж таван хагас хамгаалагчтай тоглон хамгаалалтанд шилжсэн” хэмээжээ.

Харин Мьянмарын багийн дасгалжуулагч Милан Живадонович “Юуны өмнө монголын шигшээ багийнханд баяр хүргье. Тэд тун саайн тоглолоо. Манай тоглогчид хиймэл зүлгэн дээр тоглож байгаагүйн дээр   нас залуу баг учир  бага зэрэг тааруу тоглолоо.  Гэхдээ хариу тоглолтонд тэдний гаргасан алдаа болгоныг ашиглахыг хичээнэ” гэжээ.

Монголын шигшээ багийн  гарааны бүрэлдэхүүн : Ц. Ганбаяр,  О.Очбаяр, Б.Гарьдмагнай (c), Ц.Энхжаргал, Б.Эрдэнэбаяр
Н.Цэдэнбал, П. Алтантулга, Х.Цэндаюуш, А.Чинзориг  А.Мөрөн, Г.Төгсбаяр   гэж гарсан. Мьянмарын шигшээ ерөнхийдөө залуу тоглогчдоос бүрдсэн, биеийн хүчийн тоглолтоор тааруу байлаа. Иймээс булан болон чөлөөт цохилт “Хөх чононуудад” давуу байдал үүсгэх байв. Тоглолт ч эхнээсээ иймэрхүү байдлаас өрнөсөн.

Мьянмарын залуус гэхдээ хурдтайн дээр довтолгооны хувилбараа илүү сайн гүйцэтгэлтэй хийж байсан. Тэдний дамжуулалт болгон эзэндээ очиж байсан бөгөөд гагцхүү сүүлийн мөчид отон тоглолт болон замхарч байсан юм. Тоглолтын турш тэд маш олон удаа отонд орсон нь манай хамгаалагчдын сайн тоглож байсны тэмдэг. Эхний үед хоёр багийнхан төдийлөн олон довтолгоо зохион байгуулж чадаагүй.

Харин 2-р үе эхлээд хоёр минут өнгөрч байхад Г.Төгсбаярын ухаалаг дамжуулалт довтолгоо эхлүүлж  улмаар А.Мөрөнгийн дамжуулалтыг  Х.Цэнд-Аюуш хаалганд оруулж тун чухал гоол багтаа авчирсан.

Энэ гоолоос хойш шигшээ багийн довтолгоо илт сэргэж өөртөө итгэлтэй довтолгоо өрнүүлж эхэллээ. Гэвч эцсийн төгсгөл дээрээ бага зэрэг аз дутаж байлаа. Хамгаалалт болон довтолгоонд сайн оролцож байсан П.Алтантулга тоглолтын төгсгөл руу сэлгээнд сууснаар ар талдаа нилээн том зай үүсгэх болов.

Үүнийг ашиглан Мьянмарчууд зүүн жигүүрээр аюултай довтолгоо хэд хэдийг хийсэн бөгөөд гэхдээ Ц.Ганбаяр ямар ч боломж олгосонгүй. Ийнхүү тоглолт өндөрлөж “Хөх Чононууд” түүхэн ялалт байгууллаа.

GD Star Rating
loading...
"Хөх Чононууд" түүхэн ялалт байгууллаа, 9.5 out of 10 based on 41 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

59 Сэтгэгдэл

  1. dayar mongol says:

    zaluustaa undur amjilt husie aag omog hudligsun saihan hojil bailaa tsaashdaa olon tumen bidniigee zunduu ih bayaraluularai ta nar chaddag yum bna shuu amjilt

    GD Star Rating
    loading...
  2. batulzii says:

    Onoodriin harui togloltiin medeeg haanaas avch boloh ve?

    GD Star Rating
    loading...
  3. orosoo says:

    Харамсалтай нь манай шигшээ баг Мьянмярийн баг 2:0 хариу тоглолтондоо хожигдсон байна. 1-р үед хуурай тэнцээ хийсэн боловч 2-р үеийн 61 дэх минутанд So Pai, 85 дахь минутанд Mai Aih Naing Гүүлдож манайхны дараагийн шатанд шалгарах мөрөөдлийг үгүй хийсэн байна. Хэдийгээр майна баг ялагдсан ч гэсэн миний хувьд сэтгэл хагалуун байна.

    GD Star Rating
    loading...
  4. chimmy says:

    hi unuudriin togloltiin medeeg haanaas olj abah be ? MONGOL-MYANMAR 2:0 GEJ HAANAAS OLJ MEDBEE YAJ MEDEJ BOLOH BE/

    GD Star Rating
    loading...
  5. mmm says:

    bas l hojigdochihoj chaawaasdaaa

    GD Star Rating
    loading...
  6. cc says:

    ym negeer duuskuushdee mongoliin shigshee bag delhiin awargad oroh odriiig huleejil baiy

    GD Star Rating
    loading...
  7. Харамсалтай нь талбай дээр нь очоод хожигдчлоо…2-0 оор…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: