Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Байерн Мюнхен, Германы хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » “АЛТАН ШААХАЙ”-ГАА БИЛЬЯРДЫН ӨРӨӨНДӨӨ ХАДГАЛСАН

GD Star Rating
loading...

Хөлбөмбөгийн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан улс бол Герман. Дээрх үзүүлэлтээр немцүүд Бразилийн багаас ч давж гардаг. Хэдий тийм ч гол тоглогчид нь гэмтэл бэртэлд ороогдсон “Бундестим”- ийг өнгөрсөн зуны Мундиальд өндөр амжилт үзүүлнэ гэдэгт олон хүн эргэлзэж байлаа.

Гэвч “герман машин” яаж ажилладгаа ха руулж, шижигнэсэн залуус нь Англи, Аргентиний хүчтэй багуудыг илт давуугаар буулган авч, улмаар тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Өмнөд Африкийн дэвжээнд гялалзсан тэдгээр залуусын нэг бол Мюнхений “Бавари” багийн довтлогч Томас Мюллер. Тэрбээр таван бөмбөг оруулсан амжилтаар FIFA-гийн “Алтан шаахай” шагнал авсан юм. Ингээд түүний Оросын “Спорт-Экспресс” сонинд өгсөн ярилцлагыг толилуулъя.

-Томас, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Аргентинтай хийсэн нөхөрсөг тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр Марадона таныг танхимаас хөөж гаргасан гэдэг үнэн үү?

-Тийм ээ, үнэн (инээв). Диего зүгээр нэг бөмбөг хөөдөг жаалыг танихгүй байх нь аргагүй биз. Тийм ч учраас надтай нэг ширээнд суухаас татгалзсан. Харин гурван сарын дараа тэр намайг таньдаг болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тэгэхэд та гурав дахь минутад анхны гоолыг оруулж, улмаар “Бундестим” өрсөлдөгчөө 4:0-ээр бутниргэсэн. Тоглолтын дараа Марадона танаас уучлалт гуйсан уу?

-Үгүй.

-Аргентиний дасгалжуулагчийн увайгүй үйлдэл таныг ирлэж хурцалсан гэж ойл гож болох уу?

-Яг ч тийм биш. Нөхцөл байдал тэгж таарсан хэрэг.

-Харин хагас шигшээд испаничуудын эсрэг чухал тоглолтыг шар хуудасны улмаас өнжсөн. Талбайд гарах боломжгүй болсонд харамссан уу?

-Нэгэнт алдаа гаргасан болохоор харамсаад ч яах билээ. Гэхдээ мэдээж энэ тоглолтод оролцохыг хүссэн.

-Лидерүүдийнхээ нэгийг үгүйд германчууд хожигдсон…

-Мюллергүй Герман хожигдсон гэж бичиж боло хоос Мюллерийг үгүйд Герман хожигдлоо гэж болох гүй байх. Би байлаа гээд эцсийн үр дүнд нөлөөлөх нь юу л бол. Манай залуус хожихын төлөө бүхнээ шавхсан. Даанч ур чадвар өндөр, зохион байгуулалт сайтай, маш хүчтэй довтолж байсан испаничуудыг зогсоох хэцүү байсан.

-ДАШТ-ий сонгон шалгаруулалтад нэг ч тоглолт хийгээгүй өөрийг тань Йоахим Лев шигшээд дуудахад гайхсан уу?

-Тийм их итгэлтэй байгаагүй ч “Дуудах болов уу” гэж найдаж суулаа. Учир нь “Бавари”-д гайхалтай улирлыг өнгөрүүлсэн болохоор шигшээд муугүй тоглож чадна гэдгээ мэдэрч байсан. Харин дэлхийн аваргын мэргэн бууч болно гэж төсөөлөө ч үгүй. Шагнал авсан хойноо ч итгэж чадахгүй байлаа. Харин одооноос л дассан.

-Гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?

-Хүү нь Германы багийг ДАШТ-ээс медаль авахад тусалсан болохоор тэд надаас дутахааргүй баярласан нь лавтай. Сүүлдээ энэ бүхэн тэдэнд бараг дарамт болсон. Гудамжинд тайван явах аргагүй, гэрээсээ гараад ирэнгүүт л хэвлэлийнхэн бүчээд миний талаар элдвийг шалгаагаад тэднийг залхаасан даа.

-Ингэхэд “Алтан шаахай”-гаа хаана хадгалдаг вэ?

-Бильярдынхаа өрөөнд.

-Тэгвэл таныхаар 2010 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр хэн тодрох байсан бэ. Месси авсан нь шударга явдал уу?

-Дэлхийн аварга болсноороо Хави, Иньеста хоёрын нэг авбал илүү шударга байх байлаа. Хэдийгээр Мессиг гүй цэх хөлбөмбөгчин өнөөдөр үгүй ч тухайн улиралд үзүүлсэн амжилтыг харгалзах нь зөв.

-Та бол “Бавари”-гийн академийн төгсөгч. Клубийн сургалтын онцлог юунд байдаг юм бэ?

-Академид зөвхөн герман гэлтгүй олон орны авьяаслаг хүүхдүүд хөлбөмбөгт суралцдаг. Тийм болохоор нэгдүгээр багт орохын тулд өдөр болгон уйгагүй бэлтгэл хийж, ур чадвараа ахиулах тал дээр үргэлж анхаарах хэрэгтэй болдог. Хэрвээ чи нэг л удаа алдаа гаргавал үндсэн бүрэлдэхүүн дэх байр сууриа алдана гэсэн үг. Энд дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчид ажилладагт бидний амжилтын гол нууц оршдог юм.

-Баруун Германы домогт довтлогч асан Герд Мюллер хүртэл ажилладаг гэж сонссон?

-Герд хоёрдугаар багийн туслах дасгалжуулагчийн статустай. Тэр надад торгуулийн талбай доторх нөхцөл байдлыг хэрхэн мэдэрч, яаж байрлалаа зөв эзлэхийг, өрсөлдөгч түлхэж, зуурч байхад хэрхэн тоглох ёстойг зааж сургасан.

-Г.Мюллерийн 13 дугаартайгаар ДАШТ-д тогло сон нь Германы шигшээ багийн мар кетингийн албаны санаачилга байсан уу?

-Энэ дугаарыг өгөхийг би өөрөө хүссэн юм.

-Европчууд 13-ыг муу ёрын тоо гэдэг шүү дээ…

-Шигшээ багт гараагаа эхэлж буй залуу тоглогчдод өгдөггүй, хэн нэгэн ахмад тоглогчид оноож өгдөг бичигдээг үй хууль байдаг юм билээ. Харин би сүсэггүй болохоор зориуд амидайгийнхаа ¹ 13-ыг авахыг хүссэн. Уг нь надад 5-6 сонголт байсан л даа. Үүнийг анзаарсан Оливер Бирхофф (Германы шигшээгийн менежер) “Томас, чи 13-ыг авч байгаа юм уу” гэхэд нь “Яагаад болохгүй гэж” хариулсан.

-Луи Ван Галийг халсан тухайд ямар бодолтой явдаг вэ?

-“Бавари”-гийн хувьд гуравдугаар байр гэдэг хүснэгтийн дундуур бичигдсэнтэй адил, тааруухан амжилт. Тийм болохоор багийн удирдлага түүнийг явуулахаар шийдсэн байх. Харин би Луид насан туршдаа талархаж явах болно. Тэр намайг нэгдүгээр багт дэвшихэд тусалж, техникийн, тактикийн тал дээр олон зүйл зааж сургасан.

-Танай баг шигшээгийн хаалгач Мануэль Нойерыг элсүүлснээр бүх байрлалдаа шилдэг тоглогчтой боллоо. Тэгэхээр ирэх жил “Борусси Дортмунд”-ын ноёрхлыг зогсоож чадах уу?

-Зөвхөн Бундеслиг гэлтгүй ирэх улирлын Аваргуудын лигт түрүүлэхийг хүсэж байна. Яагаад гэвэл финалын тоглолт Мюнхенд болох юм.

GD Star Rating
loading...
“АЛТАН ШААХАЙ”-ГАА БИЛЬЯРДЫН ӨРӨӨНДӨӨ ХАДГАЛСАН, 8.7 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. RedDevil says:

    Сайхан ярилцлага байна.

    GD Star Rating
    loading...
  2. Alia says:

    Barca-n fanuudas busad ni bas busad toglogch Messi 2 dahi udaagaa Delhiin shildeg boloh yosgui bsnig zodog tailtal ni tailsnih ni ch daraa yarina shivshig shivshig. Muller sain toglogch ireh jiluuded ulam ih uzuushtei haruushtai toglolt gargaarai

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    hahah shivshigseed ch bh yu bhv hahaha ergu duh pzda.Tgle ch Messi ymr ooro avii gj avaa bish uursduu uguu bzde hahah

    GD Star Rating
    loading...
  4. Soccer says:

    Barca real 2 d odoo dahij shildeg toglogch heregtei yum uu. barca tiim l sain bag yum bol huuchin toglogchidtoigoo abargaa hamgaalaldaa. real ch gesen tiim l sain yum bol bas l huuchin toglogcghidtoigoo abarga abaadahldaa. yamar odoo togloj bgaa toglogchuid ni hogshirson bish. tiim uu ugui yu.esbel zaawal dahij star toglogch abah estoi yum uu.aan ahiin duu nar yu gej bodoj bna

    GD Star Rating
    loading...
  5. Turnaldo says:

    Anglid boliishd. Hezeenii yriltslaga we

    GD Star Rating
    loading...
  6. 2012 onii final Munich-d, 2013 oniih Anglid bolno teh uu. Yumaa guitsed unshaagui, iimhen yumnii uchriig olj chadahgui baij l olon doloon yum dongosoh yumaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: