loading...
Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 7 дугаар сарын тэмцээний банцүкэг гаргалаа. Найрааны хэргээр 3 дугаар сарын тэмцээн цуцлагдаж, 5 дугаар сард чансаа тогтоох тэмцээн зохион байгуулсан тул бөх сонирхогчид 6 сарын дараа жинхэнэ сүмо бөхийн тэмцээн үзэх болж байна.
Найрааны хэрэгт орооцолдсон 17 бөх зодог тайлснаар цолтонгуудын тоо ихэд буурсан тул энэ удаагийн банцүкэ түүхэнд гараагүй өвөрмөц банцүкэ боллоо. Япончуулын хайртай бөх Такамисакари 5 дугаар сард 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй мөртлөө чансаа ахисан байна. Жюүрёод урьдах тэмцээнд 5 ялж, 10 унасан 10 бөх чансаа дээшилсэн нь гайхалтай. Мөн дээд зиндаанаас жюүрёод, жюүрёогоос макүшитад унасан бөх гарсангүй.
Зүүн Баруун
Хакүхо Ёкозүна
Барүто Озэки Харүмафүжи
Кайо Озэки Котоошюү
Котошёогикү Сэкиваке Кисэносато
Сэкиваке Какүрюү
Гоэйдо Комүсүби Точиношин
Тосаютака Маэгашира1 Ёшиказэ
Кёкүтэнхо М2 Тоёоношима
Вакакооюү М3 Аминишики
Окиноүми М4 Такэказэ
Кайсэй М5 Ваканосато
Тамаваши М6 Аран
Токитэнкү М7 Гагамарү
Точиозан М8 Миябияма
Хоомашёо М9 Асасэкирюү
Китатайки М10 Такарафүжи
Такаясү М11 Точиновака
Дайдо М12 Тоёохибики
Сагацүкаса М13 Шёотэнро
Такамисакари М14 Точинонада
Фүжиазүма М15 Кимүраяма
loading...




DAVAAJARGAL ZAIL JAPAN AVGAITAIGAA ZAILAAAAAAAAAAAA
loading...