Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Шатрыг зах зээлд оруулна

GD Star Rating
loading...

ФИДЕ-гийн ерөнхийлөгч К.Илюмжинов саяхан шинээр нээгдсэн шатрын www.whychess.org сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа шатарт эрчимтэй өөрчлөлт хийх талаар мэдэгдэж шуугиан дэгдээв.Тухайлбал түүний ахалсан Өөрчлөлтийн комисс нь рапид болон блиц тоглолтын чансааг ирэх оноос эхлэн тус тусад нь шинээр тооцоолох, эдгээр төрлүүдийг албан ёсны болгож Дэлхийн аваргуудыг шалгаруулан улмаар тэдгээр аваргуудаас Үнэмлэхүй аваргыг нь тодруулах, шатарт өөрчлөлт оруулах талаар дээрх сайтад хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэ оны 9-р сарын 1 хүртэл бүх нийтийн санал,хүсэлтийг хүлээн авах, тэмцээний үед “компьютероос будаа идэх”-тэй тэмцэх, шатрыг ивээн тэтгэгчдийг өөртөө татах, эдгээр тэмцээнийг телевизээр нэвтрүүлж шоу сурталчилгаа явуулах, шатрын мисс, мистерийг шалгаруулах зэрэг зарим асуудлыг шийдвэрлэснээр Зах зээл шатарт өөрөөр ханддаг болно хэмээн ярьжээ.Эдгээр асуудлын төслийг ирэх намар Польш улсад болох ФИДЕ-гийн Их хурлаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

Дэлгэрэнгүйг  http://www.whychess.org/node/324  -д үзнэ үү.

Москва хот санал гаргав

ОХУ-ын нийслэл, Дэлхийн аварга В.Ананд, аваргын титмийн төлөө өрсөлдөх Б.Гельфанд нарын халз тулааныг ирэх оны хавар зохион явуулах саналаа ФИДЕ-д саяхан илгээжээ.

1985 оноос хойш Москва хотод ийм төвшингийн том тэмцээн зохиогдож байгаагүй билээ.

“М.Ботвинник-100” тэмцээн болно

Ирэх 9-р сарын эхээр Москва хотноо Дэлхийн 6 дахь аварга М.Ботвинникийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж дэлхийн шилдэг, тус бүр 4 эрэгтэй болон эмэгтэй, шатарчдын хоёр тойргийн рапид тэмцээн, тэдгээрийн хос тоглолт, Орос орны өнцөг булан бүрээс уригдан ирэх шатрын авъяастай 80 хүүхэд оролцсон зэрэг тоглолт зохион байгуулах ажээ.

Шатрын энэ томоохон арга хэмжээний нэг онцлого нь рапид тэмцээний өрөг бүрийн дунд үед цагийг түр зогсоож өрсөлдөгч тус бүр нэг минут гаруй хугацаанд тухайн өргийн гарааг үзэгчдэд тайлбарлаж байрлалд үнэлгээ өгөх гэнэ.

 

GD Star Rating
loading...
Шатрыг зах зээлд оруулна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: