loading...
“Уимблдон”-ы зүлгэн дээр гал ассан тулаанууд шил шилээ даран үргэлжилж, дэлхийн шилдэг теннисчдийн тоонд зүй ёсоор багтдаг эгч, дүү Уильямс өрсөлдөгчдөө баралгүй талбараа орхиж, Надаль, Федерер нар ээлжит учраануудаа арай гэж дийлээд байна. Ийн дөрөвдүгээр тойргоос “Их дуулга”-ын өмнөхөн гаргасан мэргэжилтнүүдийн таамаглалд “будилаан орж”, томчууд эхний даваануудад бүдэрсэн билээ. Хүч түрэн орж ирж байгаа залуу теннисчид тоглолтын тактик, туршлагаараа хашруудыг “сүрдүүлж”, сонирхолтой түүхийг бүтээсээр. Тэдний гол төлөөлөгчдийн нэг нь Марион Бартоли юм.
Хүч чадал, хур туршлагаараа хэнийг ч дагуулахааргүй Серенагийн өвдөгний бэртэл сэдэрсэн нь хожигдоход хүрсэн байж болох. Гэхдээ л түүнд үүнийг тэсвэрлэх зориг тэнхээ бийсэн. Гэсэн ч Бартоли зүлгэн хучилттай талбайд тун сайн тоглодог давуу талтай. 2007 оны “Уимблдон”-д дэлхийн манлай теннисчин Ж.Эненийг сийхгүй хожин, шигшээд шалгарч байсныг санахад илүүдэхгүй. Мөн WTA-гийн нэр хүндтэй тэмцээнүүдэд ч олонтаа түрүүлсэн түүнд “Их дуулга”-ын аваргын титэм л дутуу байгаа юм. Тиймээс Серенаг буулгаж авахад гайхсан хүн ховор л болов уу? Эхний үеэс л Бартоли ааглан, америк бүсгүйг ядах зүйлгүй буулгаж авсан.
Тоглолтын хувь заяаг эргүүлэх боломж дүү Уильямст байсан ч ашиглаж чадсангүй. Эцсийн мөчид Бартолид ялалт ирж, “Уимблдон”-д завсаргүй гурав түрүүлэх зорилготой америк теннисчний төлөвлөгөөг нураав. Нэг нь хожигдсон ч, нөгөө нь өрсөлдөгчдөөс “өшөө”-г нь авдаг эгч, дүүсийн хатуу дүрэм энэ удаа орвонгоороо өөрчлөгдөж, Винус Болгарын Цветана Пиронковаг барсангүй, тэмцээний талбарыг орхисон юм. Өнгөрсөн жилийн “Уимблдон”-д америк бүсгүйд дийлдэж байсан Пиронкова даагаа нэхэх тоглолтод 2:6, 3:6-гаар ялалт байгууллаа. “Уимблдон”-ы зүлгэн талбай Мария Шараповад тун ээлтэй байдаг. Энэ удаа орос бүсгүй Нанхиадын Шуай Пенийг төвөггүйхэн ялснаар аваргын титэмд хүрэх замаа дөтлөөд байна.
Харин Данийн Каролина Возняцки словак теннисчин Доминика Цибулковад хожигдон өрсөлдөөний талбараа арай л эрт орхилоо. Хойд хөршийн Надья Петрова, Ксения Первак нарыг Виктория Азаренко, Тамира Пасзек нар үзэгчийн суудалд шилжүүлэв. Эрэгтэйчүүдийн хувьд сайхан тоглол тоороо спортын хорхойтнуудыг байл дан дагуулж буй Бернард Томич Беларусийн Х.Малиссыг гурван үе дараалан ялж, “Уимблдон”-ы хамгийн залуу аваргаар тэмдэглэгддэг Борис Беккерийн амжилтыг давтах тэмүүллээ бататгав. Гэсэн ч түүний сэтгэл амрах болоогүй, учир нь 18- тай залууг дараагийн тойрогт Сербийн Новак Жокович хүлээж байгаа. Жокович энэ удаа Францын М.Ллодраг гурван үед тус бүр 6:3-аар хожсон билээ.
Харин Испанийн алдарт Р.Надаль хэцүүхэн учраа Хуан Мартин Дель Потрог эхний үед 7:6-гаар хожиж, дараа нь гурван онооны зөрүүгээр хожигдож, улмаар 7:6, 6:4-өөр ялсан. Тоглолтын үеэр хөлдөө бэртэл авсан нь түүнд нэрмээс болсон биз ээ. Швейцарийн Р.Федерер М.Южныйг замаас нь буцааж, Жо Вилфред Цонга Д.Феррерийг төвөггүйхэн дийллээ. “Уимблдон” ч халуухан өрнөж байна даа.
loading...




Хэзээний мэдээ оруулаад байгаа юм бэ?
loading...
ийм мэдээ оруулж байгаа нь их юм, сагс хөлбөмбөгөөс өөр мэдээ оруулдаггүй үе байдаг шүү дээ
loading...