loading...
Дзено Коло (Итали), 1920 – уулын цана. 1952 оны олимпийн аварга.
Гайнан Сайдхужин (ЗХУ), 1937 – дугуйн спорт. 1962 оны холын зайн дэлхийн аварга.
Билли Миллс (АНУ), 1938 – хөнгөн атлетик. 1964 оны 10000 метрийн олимпийн аварга.
Владимир Петров (ЗХУ), 1947 – хоккей. Олимпийн хошой аварга, дэлхийн олон удаагийн аварга.
Ольга Брызгина (ЗХУ), 1963 – хөнгөн атлетик. Олимпийн хошой, 1987 оны дэлхийн аварга.
Митч Ричмонд (АНУ), 1965 – сагсан бөмбөг. 2002 оны НБА-ийн аварга, 6 удаагийн “Бүх Одод”, 1995 оны “Бүх Оддын тоглолт”-ын MVP, 1989 оны Шилдэг шинэ тоглогч, 1996 оны олимпийн аварга.
Майк Тайсон (АНУ), 1966 – бокс. WBC-ийн супер хүнд жингийн аварга (1986-1990, 1996), WBA-ийн супер хүнд жингийн аварга (1986-1990, 1996), IBF-ийн супер хүнд жингийн аварга (1987-1990).
Кименти (Итали), 1970 – хөлбөмбөг. Ювентус багийн хаалгач. 2003 оны Италийн аварга.
Барбора Шпотакова (Чех), 1981 – хөнгөн атлетик. 2008 оны жад шидэлтийн олимпийн аварга.
Отис Харрис (АНУ), 1982 – хөнгөн атлетик. 2004 оны 4х400м гүйлтийн аварга.
Майкл Фелпс (АНУ), 1985 – усанд сэлэлт. Олимпийн 14 алтан медальт, хоёр хүрэл медальт.
loading...



