loading...
Өнөөдөр Аргентинд Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 43 дахь удаагийн тэмцээн эхэлж байна. Хамрах хүрээ, нэр хүндээрээ дэлхий, Европын АШТ-ий дараа ордог энэхүү тэмцээнд тус тивийн 10 орны шигшээ баг болон CONCАCAF бүсийн Мексик, КостаРика улсууд урилгаар оролцож байгаа юм. Ингээд оролцогч багуудын бүрэлдэхүүн, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, хэрхэн тоглох магадлалын талаар товч анализ хийе.
АРГЕНТИН Мэдээж “Copa America 2011”-д түрүүлэх өндөр магадлалтай улс бол зохион байгуулагчид. “Мөнгөн улс” (Менделеевийн үелэх системд мөнгийг аргентим гэж нэрлэдэг) 1993 онд тивийнхээ аварга болсноос хойш нэгдүгээр шигшээ нь олон улсын чанартай ганц ч тэмцээнд аваргалж амжаагүй. Ялалтаар өлсөж цангасан аргентинчууд Европын багуудад алба хашдаг хамаг шилдэг тоглогчдоо урьж авчирсан бөгөөд Бээжингийн олимпод багаа түрүүлүүлсэн туршлагатай мэргэжилтэн Серхио Батиста тэднийг удирдан зангидах болохоор боломж багагүй бий.
Мэдээж “Альбиселесте”- гийн гол хөзөр нь 2009, 2010 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси. Сугалаа татсан байд лыг харвал аргентинчууд зовлонгүй хагас шигшээд хүрэх төлөвтэй. Наана нь Уругвай, Парагвай, Мексикт “дэгээ дүүлчихгүй бол” мөнхийн өрсөлдөгч Бразилтайгаа финалд үлдэх биз ээ.
БРАЗИЛ “Америкийн цом”-д 2004, 2007 онуудад дараалан түрүүлсэн пентакампеонуудын хувьд шилжилтийн үе нь тохиож байгаа. Хэдийгээр залуухан бүрэлдэхүүнтэй ч өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцсон багийнхаа талыг нь хадгалж дөнгөсөн. Тэдний нэг авууштай чанар нь Европт бүтэн улирлын турш өндөр ачаалалтай тоглож ядарсан тоглогчдод бүхнээ даатгадаггүй, ямар ч тэмцээнд нутгийнхаа цөөнгүй тоглогчийг авч явдаг. Энэ удаа л гэхэд Бразилийн лигийн долоон тоглогчоор эгнээгээ тэлжээ. Солилцоо наймааны гол “бараа”-гаар нэрлэгдэж буй Неймар, Гансо нарын залуу оддын хувьд өөрсдийгөө таниулах алтан боломж нь дээрх тэмцээн.
УРУГВАЙ Анхны дэлхийн аваргууд тивийн АШТ-д одтой оролцдог (14 удаа түрүүлсэн) уламжлалтай. Уругвайн хөлбөмбөгийг Рекоба, Форлан нараар төсөөлдөг байсан үе ард өнгөрч, Луис Суарес, Эдинсон Кавани нарын нэр сонсогдох болсоор 1-2 жил өнгөрч байна. Залуус нь дэлхийн төвшинд өрсөлдөх хэмжээнд хүрснийг өнгөрсөн жилийн ДАШТ бэлхнээ хэлээд өгнө.
КОЛУМБ “Хар тамхины эх орон”-ыхон олон жил хамтдаа тоглож, хур туршлага хуримтлуулсан хашир дайчдадаа итгэж буй. Эцсийн мэдүүлэгт багтсан тоглогчдоос 23 нас хүрээгүй ганц хөлбөмбөгч байгаа нь Францын “Ницца”-д тоглодог хаалгач Давид Оспина. Колумбчуудыг хашир туршлагатай Эрнан Дарио Гомес удирдаж байгаа.
БОЛИВИ Симон Боливарын үр сад хөлбөмбөгчдөөсөө ихийг шаар дахгүй байгаа бөгөөд дасгалжуулагч Густаво Кинте – рос нь ч “Анхныхаа оноо, хожлыг авбал болох нь тэр” гэсэн бодолтой явна. 1994 оны ДАШТ-д оролцож явсан тэрбээр шигшээ багийн жолоог авснаасаа хойш албан ёсны ганц ч тоглолтод хожиж үзээгүй байгаа юм.
КОСТА-РИКА Тоглолтын хуваарь тэдэнд ашигтай туссан гэхэд болно. Яагаад гэвэл тэд хэсгээс шалгарах эсэхээ шийдвэрлэх сүүлчийн тоглолтоо зохион байгуулагч Аргентинтай хийнэ. Аргентинчуудын хувьд Боливи, Колумбтай хийх тоглолтоос зургаан оноо авчихвал төв америкчуудтай хичээж тоглолг үй, нөөц тоглогчдоо илгээх магадлалтай. Хоёр жилийн өмнө U-20 ангиллын ДАШТ-д IV байрт шалгарсан залуусаар гол цөмөө бүрдүүлсэн Карибын тэнгисийнхэн плей-оффт ч “хатуу самар” байх биз ээ.
ПАРАГВАЙ Тус багийн дасгалжуулагч Херардо Мартино саяхны нэгэн ярилцлагадаа “Бид сүүлийн жилүүдэд Өмнөд Америкийн бүст зохиогдсон аливаа тэм – цээнд тогтмол эхний гурван байрт шалгарч байгаа. Үүнийгээ ч батална” гэсэн нь хоосон үг биш ээ. Парагвайн урд шугамд ямар ч багуудыг сандаргах Барриос, Кардосо, Санта Крус, Вальдес гэсэн довтлогчид бий.
ЭКВАДОР “МЮ”-ын Антонио Валенсиа, “Рубин”-ы Кристиан Нобоа тэргүүтэй эквадорчууд сүүлийн хоёр ДАШТ-д дараалан бүсээсээ шалгарсан нь нэгийг өгүүлнэ.
ВЕНЕСУЭЛ Юуны өмнө “халтар царайтууд” Өмнөд Америкийн бүх цаг үеийн хамгийн муу баг гэсэн тодотголтойг дурдах нь зүйтэй болов уу. Тэд тивийн аваргадаа 1967 оноос эхлэн оролцож, нийт 46 тоглолт хийхдээ ердөө хоёрхон удаа хожиж байжээ.
ЧИЛИ 2006 оны Өмнөд Америкийн шилдэг дасгалжуулагчаар тодорч байсан аргентин мэргэжилтэн Клаудио Борги хэдэн сарын өмнө ерөнхий дасгалжуулагчийн албыг хүлээн аваад багийн тактикт эрс шинэчлэл хийсэн юм. Ингэснээр “Ла Роха” (Чилийн шигшээгийн хоч)–гийн хамгаалалт өмнөхөөс илүү найдвартай болоод байна. Дашрамд хэлэхэд Чили нь “Copa Аmеrica”-д түрүүлж үзээгүй Өмнөд Америкийн гурван улсын нэг юм.
ПЕРУ
Тус багт уналтын үе тохиосон гэлтэй. Багийн лидер Клаудио Писарро, Фарфан, Хуан Варгас нар долоо хоногийн зайтай гэмтсэнээр шигшээдээ туслах боломжгүй болжээ.
МЕКСИК
Яг үнэндээ бол Хойд Америкийн шилдэг багийн хүч нь тарамдсан. Учир нь мексикчүүд гол анхаарлаа “Gold Cup” тэмцээнд хандуулаад Аргентин руу залуу тоглогчдоос бүрдсэн хоёрдугаар шигшээгээ илгээж буй.
Р.МАНЛАЙ
loading...




Copa america-g ямар суваг гаргах вэ? заавал монгол биш юмаа гэхэд ямар нэг монголд гардаг суваг гаргах боловуу ?
loading...
brazil turuulnee.tovchhondoo l helhed….
loading...
CCTV5
loading...
ЭКВАДОР “МЮ”-ын Антонио Валенсиа, “Рубин”-ы Кристиан Нобоа тэргүүтэй эквадорчууд сүүлийн хоёр ДАШТ-д дараалан бүсээсээ шалгарсан нь нэгийг өгүүлнэ. ekvador ongorson delhiin avargad buseesee shalgarsan baitugai ner ni ch duuldaagui shde eniig zasaarai
loading...
neymariig neg harchih ii. argentinii goliin shugamiig neg harchih ii. cold cupiin daraah amerikdaa ih huchtei bolj bui atstekuudiig neg harchih ii, urugvain ireeduig ni harchih ii….
loading...
iim uidsan uyd saihan tsemtseen boloh n tsemtseeniig togtmol medeellej bgaarai
loading...
CCTV 5 gargaj bnale hogshoon
loading...
argentiniig onoo ogloo harsan muu bnale lavezzi ed nar hudlaa messi ongod ni orohgvi bh shig bsan gehdee aimar damjuulaltaa haysaar l braziliig barahgvi yum shig bnale higuain iig gargahgvi di maria selgeegeer orj ireed vnen bujignuulj bnale mia bolivtoi 1-1 tentssenshte
loading...
kaka duudagdsan bolwuuuu
loading...