Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бусад тулааны спорт » Тулааны спортын эргэн тойронд

GD Star Rating
loading...

Сүүлийн үед тулааны спортын нэр хүнд олон улсад өсөхийн хирээр түүнд хандах олон улсын байгууллагуудын хандлага уур амьсгал улам бүр өрнүүн байна

Казахстан улсын Астана хотноо хуралдсан Азийн Олимпийн Зөвлөлийн 57дахь гүйцэтгэх зөвлөлийн хурлаас 2013 онд Азийн танхимийн болон тулааны спортын   4 дүгээр наадамыг БНСУ-ын Инчеон хотноо зохион байгуулах гэрээнд Өмнөд Солонгосын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Ноён   Пак Юнг Сунг гарын үсэг зуржээ.

Asian indoor and Martial Arts Games 2013 Incheon,Korea

Энэхүү наадам Азийн тоглолтын дараа орох томоохон наадам бөгөөд хүүхэд залуус олноор хичээллэдэг олимпийн төрөлд хараахан багтаж амжаагүй төрлүүд наадмын хөтөлбөрт орсон байдаг ба та бидний мэдэх кикбокс, мутай бокс  экстрем дугуй , хадан ханан аврилт, боулинг, шатар, луут завь,электрон спорт, биллиард, бүжгийн спорт, уш-у,аэробик, кураш бөх, кабади, 3х3 сагсан бөмбөг,танхимийн байт харваа, хөнгөн атлетик зэрэг спортын төрлүүд шилдэгээ шалгаруулан өрсөлддөг ажээ.

Мөн Олон улсын Спортын Холбооноос(Sportaccord)  зохион явуулдаг  Дэлхийн тулааны спортын 2 дугаар наадам ОХУ-ын Санкт-Петрбург хотноо 2013 онд зохиогдох бөгөөд кикбокс , мутай бокс, сумо, уш-у, таеквондо, каратэ, жи житсу, кэндо, самбо, айкидо зэрэг халз тулааны 13 төрөлд дэлхийн шилдэгүүд өрсөлдөх ажээ. Дашрамд дуулгахад энэхүү тоглолтод оролцохийн тулд эрх авах тэмцээнүүдэд оролцож эрхийн оноо цуглуулан оролцдог байна . Энэ нь олимпийн ситемтэй адил юм. Туяалзуур сэлэм, францын саватэ бокс зэрэг  төрөл шинээр нэмэгдэн орох төлөвтэй байна.

Түүнчилэн 2012 оны 7-р сард Литва улсад Дэлхийн спортын 5 дугаар тоглолт болох гэж байна. Энэхүү дэлхийн тоглолтод Монголчууд мутай бокс, дартс, теннис, боулинг,уулын дугуй,радио спорт, биллиард зэрэг спортоор оролцох боломжтой ажээ. Дэлгэрэнгүйг http://www.siauliai2012.lt цахим хуудаснаас авч болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: